МедТүгээ цувралын энэ удаагийн дугаараар эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, стрессийн хэрхэн даван туулдаг энэ нь эмэгтэйчүүдээс юугаараа ялгаатай болохыг сэтгэцийн эмч Б.Ерөөлттэй ярилцлаа.
Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн сэтгэл гутрал, үүнээс үүдэлтэй амиа хорлолт анхаарал татах болсон. Сэтгэцийн эмч Б.Ерөөлтийн хэлж буйгаар "Эрчүүдийн сэтгэл зүй, эрүүл мэндэд анхаарахгүй бол эмэгтэйчүүдэд ирэх ачаалал нэмэгдэх бөгөөд эрчүүдэд ирэх ачаалал, үүрэх нөхцөл нь сэтгэл зүйтэй хамааралтай. Байгалийнхаа онцлогоор эмэгтэй хүнд асуудлыг шийдэх өвөрмөц чадвар их байдаг төдийгүй эмэгтэй хүн стрессээ гадагшлуулангаа ажиллах чадвартай байдаг тул стрессд бага өртөх магадлалтай. Тодруулбал , эмэгтэй хүн хоол хийх, гоо сайхандаа анхаарах зэргийг хийж байхдаа стрессээ гадагшлуулдаг бол эрчүүд том зүйл хийж байж тайлдаг талтай. Сэтгэлзүйн эрүүл мэндэд тохирсон зан үйлүүд эмэгтэйчүүдтэй ойрхон байдаг. Гоо сайхандаа анхаарч байна гэдэг сэтгэл зүйгээ эмчлээд байгаа нэг хэлбэр бол эрчүүдийнх өөр байдаг. Тиймээс л эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн онцлогийг эмэгтэйчүүд эрчүүдийн онцлогийг ойлгож байх ёстой" гэсэн юм.
Сэтгэл зүйч болон сэтгэцийн эмчийн ялгаатай бөгөөд монголчууд сэтгэлзүйчэд очих үедээ очилгүй байж байгаад өвчин болохоор нь сэтгэлзүйчид очоод хий юм хардаг үедээ сэтгэцийн эмчид очиж байна гэсэн юм.
Тэрбээр шүдийг тогтмол үзүүлдэг шиг сэтгэл зүйчтэй тогтмол уулздаг байх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Хүмүүс нэгэндээ "Чи өөртөө сайн анхаар, ядрав" гэдэг. Гэтэл тэдгээр хэлээд байгаа зүйл хянагддаггүй болохоор л стресст өртөөд байгааг онцолсон.
Түүний өгсөн бас нэг зөвлөгөө нь хүн бүр өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгож, ганцаараа дотоод мөн чанараараа хүчгүй гэдгийг ойлгоод шийдээ гаргаж амьдрах ёстой. Аль ч шийдийг гаргадаггүй учраас стресстдэг. Ажил хийсэн ч гэртээ байсан ч стресст өртөж байна гэв.
Сэтгэцийн эрүүл мэнд тэр тусмаа эрчүүдийн сэтгэл зүйтэй холбоотой МедТүгээ нэвтрүүлгийн Б.Ерөөлт эмчтэй ярилцсан дугаарыг доорх видеоноос бүрэн эхээр нь хүлээн авна уу.