УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор:
- Цэнддаваагийн Амартөгс
- Бадамдоржийн Төгсцэнгэл
- Лхагвасүрэнгийн Золзаяа нарыг нэр дэвшүүллээ. УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Уянга, Ирэх жил эмч, багшаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгож, 14400 хүнийг ажлаас чөлөөлнө гэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-рт “Төрийн байгууллага татан буугдах, өөрчлөн байгуулагдах, өөрөөс үл хамаарах шалтгаанаар орон тооны цомхотголоор хасагдсан тохиолдолд:
- Цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр орон тоо, албан тушаалд шилжих
- Эсвэл төрийн хөрөнгөөр 6 сарын хугацаанд дахин мэргэших, энэ хугацаанд урд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжийн дагуу ажлын байраар хангуулах
- Эсвэл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаасаа авна” гэж заасан. Тэгэхээр энэ хуулийн заалт хэрэгжих байх.
14 мянган төрийн албан хаагчийг цомхотгох болсон шалтгааныг давхардсан орон тоо их байна гэж тайлбарлаж байна. Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт гаргаж баталдаг. Баталж байгаа учир давхардлыг харах ёстой. Миний бодлоор ТАЗ-ийн хариуцлагагүйтэй холбоотой мэт харагдаж байна гээд энэ талаар ямар бодолтой байгааг ТАЗ-ийн гишүүн нэр дэвшигчдээс асуув.
Нэр дэвшигч Н.Төгсцэнгэл, Төрийн албан хаагчдыг цомхотгох бодлого, зорилтыг хэрэгжүүлэхдээ төсөв, хүний нөөц, бүтэц оновчлол талаасаа нөхцөл байдлыг цогцоор нь харах шаардлагатай. Төрийн албан хаагчдыг бууруулах замаар төсөв хэмнэх зорилго тавьж байгаа бол урсгал зардлыг нарийвчлан судалж, бусад зардлын бүтцийг нарийвчлан судалж, илүү оновчтой шийдвэрийг хамтад нь гаргах нь зүйтэй.
Төрийн албанд одоогоор 226859 албан ажиллаж байна. Албан хаагчдын цалин хөлс төсвийн урсгал зардлын 19.4 хувийг эзэлж байна. Цалин хөлсний зардал урсгал зардлын 13.6 хувийг эзэлж байгаа тул нийт төсвийн үр ашигт үзүүлэх нөлөө хязгаартай байж болох юм.
Төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахад хүний нөөц талаас 14400 орчим хүний ажлын байрыг хөндөх тул энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээ, тогтолцоо, хаанаас нь, ямар зарчмаар гэсэн нарийн төлөвлөлт хийх шаардлагатай гэж бодож байна. Бүтцийн оновчлол талаасаа төрийн үйлчилгээ хэвийн, тасралтгүй хүргэхэд зайлшгүй шаардлагатай албан тушаал, орон тооны тооцооллыг эхний ээлжинд хийх шаардлагатай.
Үүний дараа чиг үүргийн давхардалтай, төрийн зайлшгүй өөрөө гүйцэтгэх шаардлагагүй гэж үзсэн, хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой албан тушаалууд гэх мэтээр зөв суурьтай тооцоотой оновчтой шийдэл, бодлогыг хэрэгжүүлэх ёстой.
Хүний нөөцийн цомхотголтой холбоотой дагаж олгох тэтгэмж, Нийгмийн даатгалын сангаас олгох халамжийн зардал нэмэгдэх тул зардлыг урьдчилан тооцож, хэмнэлт хийхдээ харьцуулсан тооцоо гаргаж, хариуцлагатай хандах ёстой гэв.