gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ бол ногоон хуримтлуур. Говийн салхинаас гаргасан эрчим хүчийг энд хуримтлуулж байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
Өчигдөр
18
Twitter logo

Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд батарэй хуримтлуурын станц барьсан. 2020 онд Эрчим хүчний яам АХБ-тай зээлийн гэрээ байгуулжээ. Ингээд 100 сая ам.долларын зээл, гурван  ая ам.долларын буцалтгүй тусламжаар  Сонгино дэд станцыг түшиглэн Монголын анхны батарэй хуримтлуурыг барих ажил эхэлсэн юм. 

Иргэдийн суурьшлын бүс болон ундны усны эх үүсвэрээс хол тул энэ байршлыг сонгосон байна.       

Энэ хуримтлуур 80 МВт хүртэл чадлыг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломжтой. 200МВт цаг нь нэгдсэн сүлжээний холболтын цэгт нийлүүлэх багтаамжийг илэрхийлнэ. Диспетчерийн үндэсний төвөөс захиалсан хүчин чадлыг 50 миль/секундын дотор буюу маш богино хугацаанд нийлүүлэх давуу талтай тул горим тохируулгад онцгой үүрэгтэй аж. Усан цахилгаан станцууд үүнд 1-2 минутыг зарцуулдаг байна.  

Төслийн зохицуулагч М.Наранбат гэрээ байгуулахаас хуримтлуурын зураг төслийг батлах, барих, Улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл ямар ажлууд өрнөснийг танилцуулав.    

Манай улсын том чадлын анхны батарэй хуримтлуур нь ногоон эрчим хүчийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулах зорилготой. Жилд 37 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлэх тооцоо гарчээ.  
 
Мөн зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулдаг онцлогтой. Нүүрс шатаан үйлдвэрлэдэг, ДЦС-уудын эрчим хүчийг  энд хуримтлуулдаггүй гэсэн үг юм. 00.00-06.00 цагийн хооронд говийн бүс дэх салхины гурван станцаас нэгдсэн сүлжээгээр дамжуулан эрчим хүч хуримтлуулдаг гэв. Манай улсад салхигүй өдөр цөөн тул цэнэглэгдэхгүй гэх асуудал бага аж.                 

БНХАУ-ын ZTT брэндийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. 22 компани тендерт оролцсоны 18 нь урд хөршийн компаниуд. Шардлага хангасны сацуу хамгийн бага үнэ санал болгосон тул ZTT-г шалгаруулсан байна. Одоо тус компанийн гурван инженер засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Цаашид энэ хуримтлуурыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ дангаараа хариуцан ажиллана.  

2023.12.08-нд сүлжээнд холбогдсоноос хойш энэ хуримтлуур эрчим хүчний нэдсэн сүлжээний найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. 2024 оны арванхоёрдугаар сард Улсын комисс хуримтлуурыг хүлээн авчээ.  

Хуримтлуурын галын аюулгүй байдлыг АНУ-ын стандартаар хангаж, газар доогуур усны хоолой татан, гал гарвал ус, хийгээр унтраах тоног төхөөрөмжүүд суурилуулжээ. Мөн үерээс хамгаалсан гурван байгууламжтай.  

Өнгөрсөн өвөл манай улсад 160 мегаватт чадлын дутагдал үүссэн. Үүний талыг тус хуримтлуур нөхжээ. Хэрэв тус хуримтлуурыг ашиглалтад оруулаагүй байсан бол 25-30 мянган өрхийн цахилгааныг хязгаарлах байжээ. Цаашид ДЦС тэг зогсолт хийх вий гэж санаа зовохооргүй болсон гэж төслийг хэрэгжүүлэгч танилцуулав .     

Одоогоор тус хуримтлуур нийт 95 сая киловатт цаг эрчим хүчийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанид нийлүүлээд байна. 64 чингэлэгт нийт 1500 тонн жинтэй, 340 мянган батарэй бий.     

Жилд нэгдсэн сүлжээнд 58.5 сая гегаватт эрчим хүч нийлүүлэхээр тооцсон ч эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон тул үүнээс давуулан 65 саяыг нийлүүлж байна.  

Ногоон эрчим хүч рүү шилжих эхний шанг энэ төсөл тавьжээ. Төслийн байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөг танилцуулсан. Эдийн засгийн үр ашгийн хувьд хамгийн багадаа 20 жил ашиглах энэ хуримтлуур ашиглалтад орсноор 10 сая ам.долларын импортын эрчим хүчийг 18 сарын дотор орложээ.  
 
114 сая ам.долларын өртгөө арван жилийн дотор нөхнө. 10 сая ам.долларын НӨАТ, гаалийн татварыг Засгийн газар чөлөөлсөн байна. Салхины эрчим хүчийг нийлүүлэгчээс 2 центээр аваад 13 центээр сүлжээнд нийлүүлэх хувилбар гарчээ. Гэхдээ хуримтлуурыг ашиг олох зорилгоор байгуулаагүй тул үнэ тарифын гэрээ байгуулаагүй байна. Эрчим хүчний яам ирэх жилээс эхлэн энэ зээлийг АХБ-нд төлж эхэлнэ.  

20 жилийн дараа хуримтлуурын хугацаа дуусахад сонгон шалгаруулалт зарлаж, батарэйг дахин ашиглана. 340 мянган батарэй дотор зэс, хөнгөн цагаан  гэх мэт дахин боловсруулах боломжтой үнэт металл байдаг гэв. Одоогоор манай улсад батарэй дахин боловсруулах технологи нэвтрээгүй байна. Үүнийг байгальд шууд хаяж болохгүй тул ШУА-ийн Физик технологийн хүрээлэн энэ чиглэлийн судалгааг хийж эхэлжээ.  
 
2045 онд сонгон шалгаруулалтад санал өгөх компани гарч ирэхгүй бол нийлүүлэгч тал болох БНХАУ-ын ZTT компани батарэй устгалыг хариуцах аж.      
 
Манай улс нийт эрчим хүчнийхээ 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангадаг. Үүнийг 2030 онд 30 хувьд хүргэх зорилттой. Энэ зорилтоо биелүүлж чадвал батарэй хуримтлуур дахин байгуулах боломжтой. Түүнээс эрчим хүч дутагдаж байна гээд хуримтлуур нэмж бариад байж болохгүйг төслийн зохицуулагч М.Наранбат онцлов.  
 
Учир  нь энэ технологи өндөр үнэтэй. Мөн нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг тохируулгын  буюу батарэй хуримтлуур, усан цахилгаан станцаас хангах нь зохистой харьцаа мөн гэв.           

    Гэрэл зургийг Т.Бархас

    Гэрэл зургийг Т.Бархас

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан