Өмнө нь гар утасны олон улсад ашиглах боломжтой аппликейшнаар дамжуулан хүмүүс цахим ширээнд суугаад мөрийтэй тоглоно. Бооцооны мөнгөө тодорхой нэг дансанд шилжүүлсэн даруйд ширээнд суух эрхтэй болно. Энэ мэт байдлаар хэсэг нь бооцоо тавин мөрийтэй тоглож, өөр бусад нь энэ дундаас ашиг олж байв.
Гэсэн ч энэ тоглоомоос болж олон хүн өр зээлд унаж, улмаар гэр бүл салж, сэтгэл гутрал, амиа хорлолт, ажилгүйдэл даамжирч, улсын нийгэм, эдийн засагт ноцтой үр дагавар учруулж байна гэдэг судалгааны үндэслэлээр УИХ-аар дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдрөөс мөрдөж эхлэв.
1. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5.20-д “Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж нэмэв.
Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахыг бүхэлд нь хориглов. Ингэснээр Зөвшөөрлийн тухай хуулиас төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэсэн тусгай зөвшөөрлийг хасаж, дээрх зүйл, заалтыг нэмэв. Өөрөөр хэлбэл, өмнө нь тусгай зөвшөөрөл олгох хуультай байсан бол одоо ямар ч боломжгүй болсон гэсэн үг.
Монгол Улсад бүрэн хориглосон цахим мөрийтэй тоглоомын талаар сурталчилж, уриалбал торгууль оноохоор боллоо. Хамгийн нийтлэг жишээ нь ютүб хуудас хөгжүүлж үүгээр орлогожиж буй зарим иргэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагч дэлхийн компанитай хамтран ажиллаж сурталчилгааг нь байршуулдаг. Одоо энэ тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэн торгох хуультай болов.
Өмнө нь “Мөрийтэй тоглоом зохион байгуулах буюу олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэж байсан бол одоогийн хуульд “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол” гэж өөрчилжээ.
Мөн “Би зөвхөн дансаа л ашиглуулсан, ямар учиртайг нь мэдээгүй” гэж шүүхийн өмнө мэдүүлдэг хүмүүс бий. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад санаатай, санаандгүй аль ч байдлаар удаа дараа дансаа ашиглуулсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх хуультай боллоо.
Дүгнэвэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт ямар нэг байдлаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулбал, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай хамтран сурталчилгаа байршуулж, уриалбал, хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдэд данс зэргээ ашиглуулсан тохиолдол гээд энэ бүх үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэхээр болов.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад мөрийтэй тоглоом зохион байгуулах ямар ч боломжгүй боллоо. Ингээд хориглосон ч VPN, гадаадын банкны карт ашиглаж тоглох тохиолдолд ч хуулийн хариуцлага хүлээх юм байна.