2025 оны 6-р сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн танхимд “Омни Ассет 2 ТЗК” ХХК-ийн 14 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас (ХБҮЦ)-ын анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн буюу цан цохих ёслол амжилттай зохион байгуулагдлаа.
Арилжаа эхэлснээс хойш ердөө 6 цагийн дотор 100 хувь биелэлттэйгээр хаагдсан нь хөрөнгө оруулагчдын өндөр итгэл, зах зээл дээрх эрэлт хэрэгцээг тодорхой илтгэсэн үйл явдал боллоо.
“Омни Ассет 2 ТЗК” ХХК нь хөрөнгөөр баталгаажсан, 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн тогтмол өгөөжтэй, 3 сар тутам хүүгийн төлөлттэй ХБҮЦ бөгөөд “Омни Капитал ББСБ” ХХК-ийн охин компани болох “Омни Ассет 2 ТЗК” ХХК-ийн гаргасан гурав дахь олон нийтэд нээлттэй үнэт цаас юм.
Уг амжилт нь Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй хөгжлийн нэгэн тод илэрхийлэл төдийгүй “Омни Капитал”-ын хөрөнгө оруулалтын шийдлүүдэд үзүүлж буй зах зээлийн хариу үйлдэл, итгэлийг илэрхийлж байна.
Омни Капитал | Зорилго бүхэн үнэ цэнтэй