gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг 50:50 болгосон шийдвэр хэрэгжиж эхлэв

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
Өчигдөр
661
Twitter logo

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдсан. Хурлаас тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг 50:50 болгох шийдвэр гарсан юм. 

Энэ шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэв.             

2022 онд тэтгэврийн нийт зээл 500 тэрбум төгрөг байсан бол одоо 1.8 их наяд төгрөгт хүрээд байна. Богино хугацаанд дөрөв дахин өссөн тул Төв банк зохицуулах шаардлагатай гэж үзэн, амьжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцэх мөнгийг ахмадуудад заавал үлдээх шийдвэр гаргасан. Учир нь 40 мянган ахмад бүх тэтгэврээ зээлдээ суутгуулан, ямар ч орлогогүй аж төрдөг байна. 

800 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн амьжиргааны доод түвшин болох 497 мянган төгрөгийг сар бүр авч, 300 мянган төгрөгийн зээлийг л банкнаас авч байв. Энэ шийдвэрийн нөлөөгөөр гурван сарын дотор тэтгэврийн нийт зээл 250 тэрбум төгрөгөөр буурчээ.

Гэвч 800 гаруй иргэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өргөдөл өгч, тэтгэврийн зээлд тогтоосон хатуу зохицуулалтыг хүчингүй болгохыг хүссэн байна. Иймд ахмадууд тэтгэврийнхээ талыг гар дээрээ авч, үлдсэн дүнтэй тэнцэх зээлийг авах зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Гэхдээ Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн хугацааг зохицуулалгүй, нээлттэй үлдээв. 

Таван банк энэ зээлийг олгодог бөгөөд 12, 18, 24 сарын хугацаатай олгож байна.

Төвбанк хэдийгээр тэтгэврийн зээлд уян хатан зохицуулалт авчирсан ч хэрэглээний зээлийг хумьж, бизнесийн зээлийг түлхүү олгох бодлогоо хэвээр үргэлжлүүлнэ. Эс бөгөөс Монгол Улс худалдааны алдагдал байнга хүлээдэг, импортоос хараат, хэрэглээнд тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй байсаар байх эрсдэлтэй юм.
        
Тэтгэврийн зээл нь цалингийн зээлийн адил хэрэглээний зээлд багтдаг. Энэ зээлийг авахад хялбар, тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ төрлийн зээлийн нийт дүн өсжээ.

Цаашид хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд зөвхөн банк гэлтгүй зээл олгож буй бүх байгууллага (ББСБ-ууд, хадгаламж зээлийн хоршоод) хэдэн хувийн орлогыг үлдээж, зээл олгож байхыг хуулиар зохицуулах шаардлага бий. 

Учир нь Төв банк журмаар шийдэхээр тэрхүү журам зөвхөн банкуудад л үйлчилнэ. ББСБ, хадгаламж зээлийн хоршоод энэ зохицуулалтын гадна үлдэнэ. СЗХ журам гаргалаа гэхэд лизинг, ломбард гэх мэт СЗХ-ны зохицуулалтад ордоггүй ч санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд мөн олон бий. Иймд дараах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хамгийн зөв хувилбар гэх эдийн засагчид байна.

  • Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль,
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль
  • Нийгмийн даатгалын багц хууль                 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан