Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг Засгийн газар баталлаа.
Төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн танилцууллаа. Тэрээр, "Төлөвлөгөө үндсэндээ дөрвөн гол бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд нийт 80 гаруй арга хэмжээг багтаасан.
- Нэгдүгээрт, инфляцын дарамтгүй, тогтвортой орлоготой иргэн.
- Хоёрдугаарт, бизнесийн эрх чөлөөг хангах чиглэлийн үйл ажиллагаа.
- Гуравдугаарт, хариуцлагатай, санаачилгатай, хэмнэлттэй төр.
- Дөрөвдүгээрт, сөрөн тэсвэрлэх чадавхтай эдийн засаг.
Инфляцын дарамтыг бууруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нийгмийн бүх сегментэд чиглэсэн арга хэмжээг тусгасан. Үүнд малчдын орлогыг тогтвортой байлгах зорилгоор мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд шууд нийлүүлэх, ноолуурын эрэлтийг тогтвортой хадгалах, арьс ширний экспорт, хадлан тэжээлийн хангамжийг дэмжих арга хэмжээнүүд орсон.
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын, ялангуяа багш, эмч, шинжлэх ухааны ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Үүнээс гадна хүн амын орлогын албан татварын шаталсан тогтолцоог шинэчлэх, НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөгөөнд тусгасан.
Мөн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг боллоо. Нийгмийн халамжийн сангаас олгодог хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлж 478 мянган төгрөг болгож, бусад тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүллээ. Эдгээр нэмэгдэл 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Инфляцын түвшин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 8.2 хувьтай байна. Үүний 2.5 нэгж хувь нь импортын бараа, 3–4 нэгж хувь нь дотоодын хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Иймд ирэх 300 хоногт дотоодын хүнсний хангамжийг сайжруулах, зохиомол үнийн өсөлтийг хязгаарлах, атрын аяны хүрээнд төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Шатахууны нийлүүлэлт тогтвортой болсон тул цаашид нөөц саваа хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд өрсөлдөөнийг дэмжиж, эмийн үнийг бууруулах, хяналтыг сайжруулах арга хэмжээ авна. Евро-Азийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааг гаалийн татваргүй оруулж ирэх бөгөөд үүний 42 нь хэрэглээний үнийн сагсанд орж байгаа тул инфляцыг 0.7 нэгж хувиар бууруулах нөлөөтэй гэж тооцоолж байна.
Тээвэр, ложистикийн салбарт хилээр нэвтрэх хугацааг 302 цагаас 72 цаг болгон бууруулах, өөрөөр хэлбэл 4.2 дахин багасгах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Газар олголтыг бүрэн цахим системд шилжүүлж, 3-4 байгууллагаас 15 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг байдлыг хална. Иргэдийн газар өмчлөх, ашиглахтай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэх хугацааг 30-60 хоногоос 1-5 ажлын өдөр болгоно.
Бизнесийн эрх чөлөөг хангах хүрээнд төрийн оролцоог хумьж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай, Өрсөлдөөний тухай, Монополын эсрэг хуульд өөрчлөлт оруулна. Хуулиар хориглоогүй бүх бизнесийг чөлөөтэй эрхлэх, хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалах, ялгаварлан давуу эрх олгохыг хориглох зарчмыг баримтална.
Хариуцлагатай төрийн хүрээнд нийгмийн даатгал, ЭМД-ын сангийн зарцуулалтад хяналт шалгалтыг сайжруулж, хууль бус үйлдлийг таслан зогсооно. Мөн стратегийн болон томоохон ордуудын өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хэрэгжүүлнэ.
Хэмнэлттэй, цомхон төрийн бодлогын хүрээнд төрийн өмчит зарим компанийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байлгах, гадаад томилолт, автомашин, тавилга худалдан авалтыг бууруулна. Зарим үйлчилгээний ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ.
Эдгээр арга хэмжээний үр дүнд ирэх жилийн эдийн засгийн өсөлт 1.6 хувь, гадаад худалдааны эргэлт 30 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 7900 ам.доллар байна гэж тооцож, ажиллах хүчний оролцооны түвшнийг нэг пунктээр нэмэгдүүлэх зорилт тавьж байна.
300 хоногийн ажлын төлөвлөгөө 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ" гэлээ.