gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -12
  • Зурхай
     12.26
  • Валютын ханш
    $ | 3556₮
Цаг агаар
 -12
Зурхай
 12.26
Валютын ханш
$ | 3556₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -12
Зурхай
 12.26
Валютын ханш
$ | 3556₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

С.Сайнбилэг: Тэр үед дарга мэдсэн бол надад арга хэмжээ тооцох байсан

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
9 цаг 27 минутын өмнө
480
Twitter logo
Г.Тэгшсүрэн
480
Twitter logo
Маргааш ажилтай
9 цаг 27 минутын өмнө

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Сайнбилэг (FB: Sainbileg.sanwaidagwa)-ийг танилцуулж байна.

“ТЭР ХҮҮХДҮҮДИЙН ХАРЦЫГ МАРТДАГГҮЙ ЮМ”

“ТЭР ХҮҮХДҮҮДИЙН ХАРЦЫГ МАРТДАГГҮЙ ЮМ”

-Би хүүхэд байхдаа л цагдаа болохыг мөрөөддөг байлаа. Найзуудтайгаа тоглохдоо заавал цагдаа нь болно. Ингэж хүсэж, мөрөөдсөөр Цагдаагийн академид элссэн юм. Оюутан байхдаа төгсөөд мөрдөгч болно гэж төлөвлөж, энэ чиглэлээр дагнан сурлаа. Гэхдээ томилгоо хаашаа, би тийшээ шүү дээ. Биднийг төгсөх үед цагдаагийн байгууллагад орон тоо бага байв. Манай сургуулийг нэгэн зэрэг 200 гаруй оюутан төгссөн. Би шууд томилогдоогүй, нөөцөд орсон юм. Гэхдээ манай найзуудыг дийлэнхдээ өөрийн орон нутагт нь томилоод байсан тул би ч аймагтаа ирэх байх гэж бодож байлаа.

Ингээд аймагтаа аав, ээждээ очоод хүлээж байтал нэг өдөр Цагдаагийн ерөнхий газраас дуудлага ирж тушаал гарсан, тэдний өдөр Улаанбаатар хотод бэлэн байгаарай гэв. Ингээд СХД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хэв журмын офицероор анх томилогдож байлаа.

Хэв журмын албаныхан иргэдтэй хамгийн ойр ажилладаг. Учир нь, дуудлагаар хамгийн түрүүнд очно. Тиймээс иргэдтэй хэрхэн харилцах, тэдэнд хуулийг ямар байдлаар тайлбарлавал илүү ойлгомжтой вэ гэдгийг анхны албанаасаа сайн сурсан даа. Анхны томилгоогоор энэ албанд ажилласандаа баярладаг юм. Хэрэв шууд л сонирхож, хүссэнээрээ мөрдөгч болсон бол бусад алба, хэлтсийнхээ онцлогийг мэдэхгүй өнгөрөх байж дээ гэж боддог. Энэ алба надад урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллах суурийг тавьж өгсөн.

СХД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст байхдаа албан тушаал дэвшин тэндээ Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн боллоо. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллээр айлуудад очно. Нэг удаа нөхөр нь эхнэрээ хүчирхийлсэн гэх дуудлага аваад явлаа. Үүссэн асуудал бол эхнэр, нөхөр хоёрын дунд. 

Гэхдээ тэр айл хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж сэжиглээд шалгахад тэд эхэндээ хэлээгүй. Ер нь гэр бүлийн ямар ч асуудалд хүүхдүүд эхэндээ ээж, аавынхаа талд байдаг, үнэнийг нуудаг л даа. Тэр хүүхдүүдтэй олон удаа ярилцахад эцгийнхээ хүчирхийлэлд өртдөг болох нь тогтоогдсон. Ингээд ээжтэй нь хамт тэднийг түр хамгаалах байранд хүргэж байлаа. Ер нь хүүхдийн нүд их үнэн.

Анх тэр хүүхдүүдийг гэрээс нь аваад гарахад, бүх хэрэг шалгаж дуусахад тэдний харц хэрхэн өөрчлөгдсөн гэж санана. Гэрт нь анх ороход хүн рүү эгцэлж ч харахгүй, томоотой сууцгааж байсан. Харин хамгаалах байранд очоод, хүчирхийлэлтэй орчин нь байхгүй болоход хүүхдүүд баярлаж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, тоглож, гүйж эхэлсэн. Тэр хүүхдүүдийн харцыг мартагддаггүй юм, надад их гүн мэдрэгдэж билээ.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гомдол, мэдээллийг дагнан шалгасаар хүүхдийг хэрхэн хамгаалах вэ, ямар эрсдэл учирч байна вэ гэдэг асуудал өөрийн эрхгүй л анхаардаг болчихсон. Өөрөө аав болоод энэ асуудлыг илүү их анзаарч, анхаарч эхэлсэн. Ингээд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил маш чухал юм байна гээд, цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа тухай хүсэлтээ өглөө. Тухайн үеийн удирдах албан тушаалтан хүсэлтийг маань дэмжээд албан тушаалыг шилжүүлэн томилох асуудлыг шийдвэрлэсэн. Үүнээс хойш хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

“ШҮДИЙГ НЬ БАТ, БӨХ БОЛГОНО ГЭЭД ХАТУУ ААРУУЛ ӨГСНӨӨС БОЛЖ ХҮҮХЭД ХАХАЖ ЭНДСЭН БАЙВ"

-Гэр бүлийн хүчирхийлэл олон шалтгаантай. Гэхдээ монголчуудын гэр бүлийн амьдралын хэв маяг зан заншлын шинжтэй. “Сайн эхнэрийг сардаа нэг зод” гэх мэтчилэн үнэхээр гайхмаар үгс ч байна. Хүйсийн тэгш байдлын хувьд алдагдалтай, зан байдлын хэв шинжтэй энэ мэт үйлдэл, хандлагыг зохицуулах хуульгүйгээр олон жил явж ирсэн.

Харин 2016 онд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хуульчлах нь  зөв юм байна гэж ярьж эхэлсэн. Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан мөрдөгдөж буй. Хүмүүс зөвхөн зодсон, зодуулсан асуудлыг л ярьдаг байлаа. Харин энэ хуулиар бэлгийн, сэтгэл санааны, бие махбодын гээд дөрвөн төрлөөр хүчирхийллийг авч үздэг болсон. Ер нь бол Монголд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх маш том эрхзүйн орчин бүрдсэн шүү.

Хууль батлагдах үед би гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан албан тушаалтнаар томилогдон хохирсон, хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцох, хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг гүйцэтгэж байлаа. Эхэндээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, ойлгодоггүй байсан. Одоо бол хүмүүс хуулиа харьцангуй мэддэг болжээ.

Хүүхэд бол эрхзүйн чадамжгүй этгээд. Бие махбод, оюун санааны хувьд бие даагаад нийгмийн харилцаанд орох боломжгүй.  Тийм учраас 18 нас хүртэл нь өдөр бүр хамгийн их анхаарч, хайрлаж, халамж байх субъект бол хүүхэд.

Би хүүхэд хохирсон олон хэрэгт ажиллаж байсан. Хоёр дуудлага ер мартагддаггүй юм. Болгоомжгүй байдлын улмаас хүүхдийн амь нас хохирсон байх маш харамсалтай. Нэг удаа хүүхэд ухаангүй болчихлоо гэдэг дуудлагаар яваад очсон, замдаа 103-т дуудлага өгсөн. Эмч ирж үзээд хүүхдийн амь нас хохирчээ гэдгийг хэллээ. Дөнгөж л гурван нас хүрч байгаа хүүхэд гаднын нөлөөгүй нас барчихсан.

Тэгтэл ээж, аав нь хүүхдийнхээ шүдийг бат бөх болгох зорилгоо хатуу ааруул өгсөн. Ингээд хүүхэд хахаад нас барчихсан байсан, маш харамсалтай.

Мөн зуны улиралд хүүхдүүд усанд живж их эндэнэ. Нэг ийм дуудлагаар очоод шалтгаан, нөхцөлийг тодруулахад хүүхэд аав, ээжээсээ усанд цуг тоглоё гэж гуйжээ. Эцэг, эх нь хоёрхон минут хүлээж байгаарай гэж хэлээд автомашиныхаа араас юм авчрах гээд явсан. Буцаад очих хооронд хүүхэд нь ус руу ганцаараа ороод живчихсэн байв. Энэ мэтчилэн хоромхон зуурт хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирчихдог.

Тиймээс цагдаагийн байгууллагаас өдөр бүр, цаг минут тутамд, жилийн 365 хоногийн турш хүүхдээ анхаарч, анзаарч, хараа хяналтаа салгахгүй байхыг уриалж “365 анхаарч хайрлая” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Бид эхний үе шатанд нөлөөллийн ажил хийсэн. Дараагийн шатанд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, өсвөр насны хүүхдүүдийн хорт зуршлыг бууруулах зэргээр 2026 он дуустал аяныг үргэлжлүүлэх юм.

Эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэдээ хайртай гээд бодоод яваад байх биш түүнийгээ үгээр, үйлдлээр, анхаарлаар илэрхийлээсэй л гэж хүсдэг дээ. 

Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэдтэй ярилцахад хэцүү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа болсон үйл явдлыг мэдүүлгээр тодорхойлох шаардлагатай болдог. Тодорхой болгохын тулд тодорхой асуух хэрэгтэй болно. Гэтэл тэр тодорхой асуулт хүүхдэд болсон үйл явдлыг эргээд сануулах зэргээр сэтгэлзүйн гэмтэл өгөх нь бий. Гэхдээ цагдаагийн байгууллага, цагдаагийн мөрдөгчид жилээс жилд мэдрэмжтэй болж байгаа. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд эмэгтэй мөрдөгч томилдог. Ер нь мөрдөгчид зөөлрүүлсэн үг ашиглах зэргээр энэ асуудалд мэдрэмжтэй ханддаг болсон.

Сүүлийн таван жилд хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөлттэй байсан. Харин өнгөрсөн жил манай урьдчилан сэргийлэх алба байгуулагдан, бид хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, сэргийлэх чиглэлд цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж ажилласан. Үр дүнд нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурсан гэдэг сайхан мэдээтэй 2025 оныг үдэж байна.

СОГТУУ ЖОЛООЧ НАР "ТАНАЙ ДАРГА ЧИНЬ ХЭН БЭ" ГЭНЭ

-Би цагдаагийн байгууллагад арав дахь жилдээ ажиллаж байна. СХД-ийн цагдаагийн газраасаа Нийслэлийн цагдаагийн удирдах газарт ахлах мэргэжилтэн, тэндээсээ  ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн болж дэвшсэн.

Би дүүрэгт ахлах байхдаа 150 орчим хүнийг удирдан хариуцдаг байлаа. Залуу хүүхдүүд их шантарна. Нэг албан хаагч маань “ажлаасаа гаръя” гээд ороод ирдэг юм байна. Ямар ажил хийхийг нь асуухад Гурвалжингийн гүүрний хажууд 44 дээр вагоноос ачаа буулгаж, зөөнө гэсэн. Би өөрөө дур мэдээд түүнд 7 хоног ажиллачхаад ир гээд чөлөө өгөөд явуулсан.

Тэр долоо биш гурав хоногийн дараа буцаад ирлээ. Принтер тэвэрчихсэн, ажлаа илүү сайн хийнэ гэчихсэн ирж билээ. Одоо тэр залуу цагдаагийн албандаа ажилласаар байгаа, офицер цолтой болсон байна. Тэр үед дарга нар намайг түүнд долоо хоног чөлөө өгөөд явуулсныг мэдсэн бол би арга хэмжээ авахуулах байсан.

Миний хувьд ажлаасаа шантарч, болъё гэж бодож үзээгүй. Дөнгөж ажилд ороод алдаа гаргадаг, дутуу шалгадаг, дарга нартаа загнуулдаг л байлаа. Гэхдээ тэр болгоныг зөвөөр хүлээн авч, өөрийгөө сайжруулсаар өдийг хүрсэн дээ. Цагдаагийн ажил их сайхан. Гэхдээ мэдээж сайны хажуугаар саар зүйл ч бий. Надад хамгийн ядаргаатай санагддаг зүйл бол согтуу хүний үйлдэл. Тэд ямар ч үйлдэл гаргаж мэднэ. Үйлдлийг нь таслан зогсоохын тулд  хүч хэрэглэх, албадлага хэрэглэх эрхзүйн орчинтой. Гэхдээ зодож бол зохицуулахгүй.

Нэг цагаан сарын битүүний өдөр нэг хорооноос 54 согтуугийн дуудлага хүлээн авч билээ. Ер нь манай монголчуудын дунд согтууруулах ундаанаас болоод гэр бүлийн орчин нь таагүй болсон нөхцөл их байна.

Зарим кинон дээр зөрчил гаргаад цагдаатай таардаг, тэгээд гар утсаа өгөөд л “Май ярь” гэх мэтчилнээр дүрсэлдэг дээ. Би лав ажлаа хийж байгаад тийм үйлдэл, хандлагатай таарч байгаагүй. Харин заримдаа согтуу жолооч саатуулахаар “Танай даргыг хэн гэдэг вэ” гэх мэтчилэн танил талаар асуудлыг шийдүүлэх гэж үзнэ. Би ийм хандлагыг огт хүлээж авдаггүй, үгүй гээд хэлчихдэг. 

Нийгэмд цагдаагийн албан хаагчийг сөрөг болон эерэг хоёр байдлаар дүгнэдэг. Зөрчил үйлдсэн этгээд мэдээж хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хуулийн хариуцлага хүлээж байгаа хүн цагдааг таатай дүгнэдэггүй. Гэхдээ хоёр талтай л даа. Арга хэмжээ авч байгаа үндэслэлээ л тэр хүнд сайн ойлгуулчихвал төдийлөн буруу, сөрөг хандлага гаргаад байдаггүй. Хүмүүсийн боловсрол, мэдлэг өөр. Нийгмийн гарал ч ондоо. Гэхдээ тэдэнтэй яг ижил түвшинд харилцаж байж л цагдаагийн байгууллагын ажил үүргийг ойлгуулдаг. Хуулийг зөвөөр тайлбарлах их чухал.

Надад гадаадад сурч, амьдрах боломж байсан. Гэхдээ би монгол хүн. Хүүхдүүд маань ирээдүйд “Аав минь ард иргэдийн амар тайван амьдралын төлөө ажиллаж байсан” хэмээн ярьж, аавынхаа үйл хэргээр үргэлж бахархаж амьдарвал сайхан биз дээ. Цагдаагийн цалин тийм ч их биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ санхүүгээ зөв зохицуулж сурвал амьдралд хүрэлцээтэй. Манай эхнэр мөн цагдаагийн албанд ажилладаг. Тиймээс бидний цол хамт ахина, цалин зэрэг бууна. Ингээд бүх зүйлээ төлөвлөөд явчихдаг учраас санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудал төдийлөн гардаггүй.

Цагдаагийн байгууллагад түргэн авахад хоёулаа зэрэг л дуудагддаг. Ковидын үед их түргэн авдаг байлаа. Дүүрэгт байхад их олон түргэн авахуулсан, 90 хувь нь онц хүнд гэмт хэрэгтэй, хүний амь нас хохирсон хэргүүд байсан. Хоёулаа дуудагдах үед аав, ээж, ах дүү нар маань хүүхэд харж өгнө, тэдний дэмжлэг үнэхээр их. Харин цаг гарвал заавал хүүхдэдээ зарцуулна гэдэг дүрэмтэй амьдардаг даа, бид хоёр.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан