gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -11
  • Зурхай
     1.02
  • Валютын ханш
    $ | 3557₮
Цаг агаар
 -11
Зурхай
 1.02
Валютын ханш
$ | 3557₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -11
Зурхай
 1.02
Валютын ханш
$ | 3557₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөтчийн тэмдэглэл #1: Монгол хонины мах ба Англи эмэгтэй

Редакцын бус нийтлэл
Аялал
6 цаг 51 минутын өмнө
11
Twitter logo

-Уншигчаас ирсэн нийтлэл-

2025 оны зун хөтөч хийж, монголоо гайхуулж явахдаа ойлгож мэдсэн сонин сайхан зүйлсээ хүүрнэн тэмдэглэж, цувралаар хүргэж байна.

АЯЛЛЫН БЭЛТГЭЛ

Билгийн тооллын зуны эхэн сар буюу 5 дугаар сарын 31-нд цэвэр сайхан хувцаслаад жуулчдаа тосож, хотын аялал хийж, урлагийн тоглолт үзээд оройн хоол идэхээр гарав.

Энэ оны эхний аялал тул би ихэд догдлон, нойр хугасалж хонов. Жийп машинтай дээрээс нь өдөр бүр жуулчны баазад хонох тул харьцангуй амар аялал болохнээ. Гэхдээ л надад анх удаа очих гэж буй хэд хэдэн газар байсан тул тэдгээрийг уншиж судлах, хоноглож хоол идэх газрууд руугаа залгаж, захиалга баталгаажуулах, аяллын найруулгаа бодох гэх мэт хөтөч хүний бэлтгэл ажил мундахгүй.

Жуулчид маань Канадаас ирсэн хос байв. Нөхөр нь 70 гаруй настай Канадын уугуул бол эхнэр нь 50 гаруй настай Англи гаралтай хүн байна. Нийслэл Оттава хотоос холгүй орших байшиндаа бяцхан хонины аж ахуй эрхлэн ажин түжин амьдарцгаадаг аж. Сонирхуулахад Оттава Улаанбаатар хоёр жил бүр дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын жагсаалтад урд хойноо орж байдаг билээ.

Энэ хоёр маань ханилан суугаад арваад жил болсон, хүүхэдгүй гэнэ. Беверли гэх эмэгтэй нь триатлоны тамирчин байсан тул нэлээд идэвхтэй, хөнгөн шингэн. Канадад олон жил амьдарсан тул Англи аялга, ихэмсэг зан нь алга болжээ. Гэхдээ л цусны өөрийнхөөрөө зан нь үе үе цухалзах шинжтэй.

Нөхөр Грег нь бол манайхны хэлдгээр “хүний хайлан” юмуу даа. Ер нь Канадууд их найрсаг хүмүүс байдаг. Америкчууд Канадуудыг хэтийдсэн эелдэг гэж шоолдог нь ч үнэний ортой. Тэрээр байнга инээмсэглэн, бүхнийг уриалгахан хүлээж авна. Эхнэрт нь илүү их анхаарал тавьж, аргадаж, баясгаж явбал зохих аялал байна гэж бодогдов.

“Монголд ирэх бол миний мөрөөдөл” гэж Беверли уулзсан даруйдаа хэлэв. “Тэгвэл ч танд хар мянган асуулт байгаа байх даа, бүгдэд нь хариулж чадах нь уу, юутай ч хичээнэ ээ” гэж би хариулав. Ер нь л хээрийн галуу нисэн үл хүрэх тэртээ хол газраас өчнөөн мөнгө төлөөд эх орныг минь зориод ирсэн гэж бодохоос л жуулчдаа хайрлах сэтгэл ундардаг юм.

Аяллын хамгийн сайн хань бол жолооч байдаг. Жуулчдаа сэтгэл хангалуун, аюулгүй авч явах, аяллаа амжилттай дуусгах нэгэн зорилготой тул хөтөч жолооч нар гар нийлэн ажиллаж, нэг нэгнээ ойлгож, хүлээцтэй байж, хүндэлж, халамжилж, зөвшилцөж явах ёстой. Уулын мод урттай богинотой гэгчээр олон л жолоочтой явжээ. Азаар энэ аялалд сайн жолооч таарсанд олзуурхав. Ингээд бид арван таван хоногийн турш Дундговиос эхлэн Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл орох аяллаа эхлүүллээ.

Дөрөвдүгээр сард би Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах Чух нуурын шувуу судлалын сууринд арван хоног сайн дураар ажилласан юм. Зорилго нь шувуу таньж сурах, аяллаа баяжуулах. Монголын уудам нутгаар явахад замд таарах шувуудыг таних нь ажилд хэрэгтэйгээс гадна угийн байгаль болон түүн дотор аж төрж буй амьд бүхнийг ажиглаж, сонсож явах дуртай надад тохирох санагдсан юм.

Өмнө нь машинд урдах замаа л нүд салгалгүй ширтээд явдаг байсан бол одоо хаана ямар амьтан, шувуу харагдах нь вэ гэж нүдээ бэлчээдэг болсон тул их л сонирхолтой. Аливаад мэргэшихэд цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй. Ямартай ч элээ, хэрээ, галуу гурваа ялгахтайгаа болчихсон байв. Сурсан эрдмээ гайхуулж, шувуу дурандаж, таних дасгал хийнэ гэхээс давхар догдолж байлаа.

Говийн замд

ГАЙХАМШИГТ ГОВЬ

Говийн зуншлага сайхан байна. Энд тэндгүй нил ягаан өнгийн цахилдаг дэлгэрсэн нь тун чиг үзэсгэлэнтэй харагдана. Бид замдаа аргал, янгир, хар сүүлт зээр, үнэг харав. Монгол Улсад 130 гаруй хөхтөн амьтан байдаг. Хангайг бодвол үзэгдэх орчин нээлттэй,тал хээр газар тул говьд зэрлэг амьтан харагдах магадлал өндөр. Цэцэг ургамлуудыг нь сайн цээжлээд авчихвал цомхон, тодорхой байдаг тул говь нутгийг тайлбарлахад амар болгоно. Дээрээс нь би хоёр жил явсан үлэг гүрвэлийн экспедицийн туршлага дээрээ үндэслээд харин ч нэг ярьж өгнө дөө.

Аливаа юмыг хүнд тайлбарлаж, ойлгуулахд түүх өгүүлэх аргыг ашиглах нь үр дүнтэй, сэтгэлд сайн хоногшдог. Би хөдөө өссөн тул малчдын зовлон жаргал, монгол ахуйг ерөнхийдөө гадарладаг тул онолын мэдлэгийг өөрийн болон гэр бүлийнхнийхээ амьдралын туршлагатайгаа уялдуулан тайлбар хийхээр жуулчдад их таалагддаг юм. Мэдлэг, тайлбараас гадна мэдрэмж их чухал. Жуулчнаа алхам тутамд мэдэрч, бүдрэхэд нь түшиж авах, ядрахад нь амраах, залхахад нь орон зай өгөх гэх мэтчилэн тунг нь тааруулж арга эвийг нь олж явах хэрэгтэй.

АНХ УДАА ИРСЭН НЬ...

Дундговийн Бага газрын чулуунд анх удаа ирж, боржин чулуун уулсаар нь алхаж, улиас модон дунд байрлах Ловончамбын хийдийн туурийг үзэв. Тал газар боржин чулуун уул өргөгдөж, өвөрмөц сайхан тогтоц бий болгожээ. Өөрийн дураар яваа бол өдөржин өнжөөд хаана юу байгааг нь сайн нэгжиж, алхаж, дурандмаар газар аж. Хөтөч хүнд байх нэгэн чухал чадвар бол жүжиглэх гэдэг. Ирж үзээгүй газраа мэддэг юм шиг, сандарсан үедээ тайван, бухимдсан байдлаа нуух гэх мэт жүжиглэх шаардлага бишгүй гарна.

Шинэ ирж буй газрынхаа байр байдлыг гялс ажиглаад уншиж мэдсэн зүйлээрээ баяжуулаад тайлбарлаж болно. Гэхдээ баримтлах ёстой нэг зарчим бол худал ярьж болохгүй. Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч, “мэдэхгүй ээ, гэхдээ би тодруулж өгье” гэх хэрэгтэй.

Бага газрын чулууг 2011 онд УИХ-ын тогтоолоор Байгалийн дурсгалт газар болгон хамгаалалтад авчээ. Газар нутгийг хамгаалалтад авах нь таны тухайн үед харж, баясаж байгаа байгалийг таны үр хүүхэд, ач зээ нарт яг тэр хэвээр нь хадгалан үлдээхийг л хэлж байгаа юм. Иймд байгаль хамгаалалд олон нийтийн оролцоо хэрэгтэй. Бид байгальдаа хайртай гэдэг ч шунал, ядуугийн зовлон, боловсрол хүмүүжил зэргээс хамаарч санаатай санаандгүй үйлдлээр сөрөг нөлөө үзүүлсээр байна. Шийдэл нь ууг нь их энгийн. Хүүхдэд багаас нь байгаль орчны боловсрол хангалттай өгөх хэрэгтэй.

Энэ аяллын үеэр миний бас нэгэн анх удаа очиж үзсэн газар бол Монголын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын үүсгэн байгуулсан Төвхөн хийд юм. Монголын Микэланжело гэгддэг Занабазар энэ хийдэд суух хугацаандаа Соёмбо үсэг, мөн бурханы шашны олон хосгүй нандин бүтээл, дүрслэх урлагийн зүйлсийг урлан бүтээжээ. Улбар шар жамъяанмядаг их ургажээ. Шилмүүст модон ойгоор цаг гаруй алхаад оройд нь хүрэх бөгөөд замдаа шувууд сонсож, цэцэг ургамал харж мэлмий сонороо цэнгүүлж явах нь үгээр хэлэмгүй таатай сайхан.

ХОНГОРЫН ЭЛС БА СОГТУУ МОНГОЛ АХ

Говьд ирэх болгондоо үнэхээр монголын аялал жуулчлалын салбарын “bestseller” гэдгийг, монгол хүн бүрийн бахархалт газар гэдгийг ойлгодог доо. Хатуу ширүүн хуурай уур амьсгалтай ч монголын говьд зэрлэг амьтад, шувууд, ургамал, хүмүүс зэрэгцэн оршиж, амьдрал цэцэглэдгээрээ онцлог.

2021 онд ажиллаж байсан газрынхаа буянаар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд очиж, сургалт хийчхээд баруун тийш явах замдаа Хонгорын элсээр дайрсан юм. Өвлийн цасанд хучигдсан байсныг хэлэх үү ер нь яг ямар газар ирснээ төдийлөн ойлгож ухаараагүй билээ. Энэ жил дахин ажлынхаа буянаар зун цагийн Хонгорын элсийг анх удаа үзлээ гэж…

Тэртээх алсад Алтай нурууны салбар уулс болох Сэврэй, Зөөлөнгийн нурууд сүндэрлэх бөгөөд хойно нь манай улсын хамгийн урт, өндөр, том элсэн манхан болох Хонгорын элс шаргалтана. Манхны хойд бэлээр Хонгорын гол урсаж, нов ногоон баянбүрд үүссэн байх нь газар дээрх диваажин гэлтэй. 1993 оны УИХ-ын тогтоолоор Хонгорын элсийг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан. Эндхийн хамгаалалтын захиргааны нэг авууштай юм нь нэвтрэх хаалга барьсан бөгөөд Хонгорын элс тийш аялагчдыг зөвхөн нэг хаалгаар оруулж, гаргаж цэгцэлсэн юм. Мэдээж давхар хураамжаа авчихна.

Жуулчин маань элсэн манхан яаж үүссэн талаар надаас асуув. Товчхондоо гэвэл Хонгорын элсний урд байрлах Зөөлөн, Сэврэйн нуруудын чулуулгууд нар, салхи, усны нөлөөгөөр элэгдэж, элс үүсгэнэ. Говийн хүчтэй салхи эдгээр элсийг хуурай гадаргуу руу зөөсөөр үүсжээ.

Энд нэгэн сонирхолтой үйл явдал болсноо хүүрнэе. Бид тэмээ унахаар малчин айлд зочлов. Айлын эзэн ахтай хамт нэлээд халамцуу ах сууж байна. Би юун түрүүнд жуулчид болон гэрийн эздийг танилцуулаад, монгол гэрийн тухай бага сага тайлбар хийгээд, эзэн зочдын хоорондох яриаг орчуулаад сууж байлаа.

Манай жуулчид айлын хэчнээн мал хуйтайг асуутал халамцуу ах тэндээс “бидний хэдэн малтайг мэдэж яах гээв, та нарт ямар хамаатай юм, ер нь орчуулагч та нар ийм тэнэг юм асуулгаж байхаа больцгоо” гээд учиргүй цамнаж гарав. Жуулчдадаа “нууц” гэнээ гэчихээд ярианы сэдвийг бушуухан өөрчлөөд гэрийн эзэнтэй тулж яриад, өнөөх согтуу ахыг үл тоов. Тэр ч тэгсгээд анхаарал татах гэж хэсэг оролдож байгаад гэрийн баруун талын орон дээр унтаад өгөв. Ийм хүмүүс таарахыг алийг тэр гэх вэ.

Би хэдий дотроо гайхаж гомдсон ч жүжиглэх шаардлагатай тул инээмсэглээд л өнгөрөв. Жуулчид маань мэдээж тэр ахын биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө миний царайны хувирлаас бүгдийг гадарласан нь ойлгомжтой. Эндээс авсан нэг сургамж нь айлын хэдэн малтайг асуухдаа “хэрэв нууц биш бол” гэж асуух. Нээрээ ч ган, зуд гээд байнга л хэлбэлзэж байдаг малынхаа тоог хэлэх нь малчдад маань хүнд тусдаг байх л даа.

ХОНИНЫ МАХНААС ҮҮДСЭН ХЯМРАЛ

Аяллын дунд хавьцаа Беверли бид хоёр маргалдав. Учир нь манай хүн хоолны харшилгүй, махан хоолонд асуудалгүй гэсэн мөртлөө яалт ч үгүй хонины мах хурцдаад хоол идэхээ байчхав.

Хоолны асуудалтайг нь урьдчилаад мэдчихвэл хөтчүүд арга хэмжээ аваад явдаг юм. Монгол бэлчээрийн хонины мах надад хүртэл хурцаддаг юм чинь аргагүй ээ гэж дотроо өрөвдөж л явлаа. Азаар нөхөр нь асуудал гаргасангүй. Нэг өдөр очих байсан жуулчны баазтайгаа урьдчилж яриад, Беверлид тахианы мах захичхав. Миний бодсончлон тэр газар өдрийн хоолонд таваг дүүрэн чанасан хонины мах авчирж байна.

Тахианы махтай хоол урьдчилаад захичихсан их л додигор амьтан сууж байтал хоолоо харсан Беверли “Асуугаагүй байтал намайг ялгаварласан мэт өөр махтай хоол захилаа” гээд уурлачхав. Ядахад бидний дараагийн очих баазын эзний бие нь өвдсөн тул өөр газарт буух мэдээ дуулгаж таарсан нь дайран дээр давс нэмэв. Үлдсэн аяллаа ер нь цуцалъя гэж байна. Надтай тэр оройжин дуугарсангүй.

Нөхөр нь хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага аятай бид хоёрыг ээлжлэн аргадна. Би амьхандаа л урд хойгуур нь орж, учирлаж гуйна. Тайлбар сонсох нь байтугай над руу хялам ч хийсэнгүй тул би ч тэгсгээд тайвшрах биз гээд орхив. Гэхдээ л сэтгэл санаа маш тавгүй байв. Компани луу мэдэгдэж өөр хөтөч ирүүлээд аяллаа дуусгадаг юм билүү гэж бодсон ч юутай ч өглөөг хүлээхээр шийдэв.

ЦАГ ХУГАЦАА ГЭДЭГ УСНЫ УРСГАЛ ШИГ БҮГДИЙН СЭТГЭЛИЙГ УГААДАГ ЖАМТАЙ...

Цэлмэг сайхан өдөр болохнээ. Ачаа бараагаа баглаж тавьчхаад өглөөний цайны цаг хүлээн суутал гэрийн гадаа хүн дуугарав. Гараад хартал Беверли “Хоёулаа ярилцъя” гэчихсэн зогсоно. Би юу ч болоогүй мэт маш тайвнаар гэртээ урив. Гэрийн баруун зүүн талын хоёр орон дээр бид өөд өөдөөсөө харан суутал тэрээр гэнэт уйлчхав.

“Намайг уучлаарай, би их олон орноор аялсан, очсон газар бүрийнхээ хоолыг амтархан идэж, тухайн нутгийн хүн шиг байхыг хичээдэг. Гэтэл өчигдөр надад өөр хоол захиалсан нь өөрийг нь дорд үзсэн мэт санагдсан” гэнэ. Ялихгүй юмнаас ямааны гарз байгаа даа гэж бодон, уйлж суугаа Англи эмэгтэйг гайхсан ч, заримдаа надаас ч бас цухалздаг юунд ч бууж өгдөггүй, бардам хүчирхэг мөртөө хариугүй эмзэг бүсгүй хүний занг ойлгов.

Тэгээд арай гэж нүднээсээ нулимс цийлгэнүүлээд “Намайг ч бас уучлаарай, би амьхандаа чамайг л бодсон юм шүү. Чи бид хоёр хэл, соёл зөрүүтэй учир би эвтэйхэн орчуулж хэлж чадаагүй байх” гээд тэврэлдэн авцгаав.

Үүнээс хойш бид үй зайгүй болцгоов. Хэдий тухайн үед Беверлид тусгайлан өөр хоол захиалахгүй гэж тохиролцсон ч би үлдсэн хугацаанд дахиж нэг ч хонины мах идүүлэлгүй чимээгүй аргалж явсан юм. Аяллын төгсгөлд надад хөтөч хүний авч болох дээдийн дээд сэтгэгдэл бичээд компани руу илгээсэн байсныг бүгд олзуурхан уншицгаасан билээ.

Үргэлжлэл бий…

А.Одонтуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан