Сүүлийн 50 гаруй жилийн турш АНУ-ын Сансар судлалын агентлаг NASA сансарт хүний биед ямар өөрчлөлт гардгийг судалсаар иржээ.
Эдгээр судалгаанд тулгуурлан нисэгчдийг урт хугацааны нислэгийн турш аюулгүй, эрүүл байлгах журам, тоног төхөөрөмж, стратегийг боловсруулж, мөн хоол тэжээл, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн бэлтгэлийг улам хөгжүүлсээр байна.
NASA-ийн “Artemis” хөтөлбөрийн хүрээнд сар руу шинэ сансрын нислэгүүдийг төлөвлөж, анхны эмэгтэй болон дараагийн эрэгтэй сансрын нисэгчийг буулгахаар зорьж байгаа юм. Энэ удаа өмнө очиж байгаагүй бүсүүдийг нарийвчлан судлахын зэрэгцээ нисэгчдийн эрүүл мэндийг хамгаалахад гол анхаарлаа хандуулна.
Цаашлаад Ангараг гараг руу хийх гүн огторгуйн урт хугацааны нислэгүүдэд бэлтгэж байгаа тул хүний бие ийм нөхцөлд хэрхэн дасан зохицохыг судалж байна. Олон улсын сансрын станцад бараг бүтэн жил байрласан Скотт Келли болон Кристина Кох нар өмнөх дундаж хугацааг хоёр дахин давж, 340 хоногийг сансарт өнгөрүүлсэн анхны америк нисэгчид болсон.
Скотт Келли “Ихрийн судалгаа” буюу Twins Study-д оролцсон юм.
Тодруулбал тэрбээр ОУСС дээр биологийн судалгаанд хамрагдаж байх хугацаанд түүний ихэр ах Марк Келли дэлхий дээр үлдэж, тэднийг харьцуулах судалгааг эхлүүлсэн.
Энэ судалгаа нь зүрх, булчин, яс, хараа, шингэний хуваарилалт зэрэг олон чухал физиологийн өөрчлөлтийг бүртгэж, ирээдүйн олон арван жилийн турш ашиглах суурь мэдээллийг бий болгосон юм.
Тухайлбал таталцлын орчин байхгүй сансарт зүрх цусыг дээш шахах шаардлагагүй болдог тул бага ачаалалтай ажилласаар хэлбэр нь өөрчлөгдөж, илүү бөмбөгөр болж, хэмжээ багасдаг. Энэ нь цус шахах чадварт сөргөөр нөлөөлж, зүрхний булчин сулрах эрсдэл дагуулдаг. Иймд урт хугацааны нислэгийн үед сансрын нисэгчид өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу дасгал хийх шаардлагатай байдаг.
NASA цаашид ч олон улсын сансрын станц дээр илүү удаан хугацааны, олон туршилт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр судалгаа нь сар, Ангараг зэрэг гүн огторгуйн байршил руу хийх ирээдүйн нислэгүүдэд бэлтгэх үндэс суурь болох юм.
Эх сурвалж: NASA
Оруулсан: Б.Төрбаяр