gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Баттулга: Залуучууд гэлтгүй дунд үеийнхэн ч нүүдлийн нарийн уламжлалыг мэддэггүй болсон

Боловсрол
2024-09-12
7
Twitter logo

Манай улсад угсаатан ястны онцлог гэхээс илүү газарзүйн байршлаар өөр хоорондоо ялгамжтай арван төрлийн уламжлалт нүүдлийн ахуй байдал бий. Эдгээрийг Монгол, Англи хэлээр дэлгэрэнгүй тайлбарласан гэрэл зургийн цомог хэвлэжээ.

Уг цомогт өндөр уулын, тал нутгийн, элсэн манхан, говь цөлийн нүүдлүүдээс гадна дархад, үзэмчин, цаатан, казах зэрэг ястны уламжлалт нүүдлийн онцлог, зуны ойрын зөөвөр, өвлийн отор зэрэг байгаль цаг уурт тохируулсан хол ойрын нүүдлийг гэрэл зургаар илэрхийлжээ.

Цомгийн англи хэл дээрх хувилбар болох “Nomadic Wisdom of Mongolia”-ыг 2022 онд Англид хэвлэсэн байна.

“Нүүдлээр нутаглах ухаан” номд шинэ бүлэг нэмж, өмнөх хэсгүүдээ шинэ гэрэл зургаар баяжуулжээ.

Үзэмчид, казахууд нүүхдээ хамгийн ганган дээл, хувцсаа өмсдөг нь нүүдэлдээ хүндэтгэлтэй хандаж буй хэлбэр юм.

Номын зохиолч П.Баттулга нүүдэл гэсэн ерөнхий агуулгын хүрээнд 2019 оноос хойш буюу зургаан жилийн турш зуу мянган км гаруй явж авсан зургуудаа нэгтгэн 2022 онд хэвлэсэн байна. Энэ ном хүүхэд, залуучууд гэлтгүй дунд үеийнхэн ч нүүдлийн нарийн уламжлалыг мэддэггүй болсон өнөө цагт ач холбогдолтой юм.

Номыг газарзүйн ялгаатай байдлаар 10 бүлэгт хуваан, нүүдлийн ялгааг харуулсан нь өнгөц харахад адил мэт харагдавч угтаа ихээхэн ялгаатай эдлэл, хэллэг, ачаалах уламжлалаар нүүдэг болохыг тусгасан байна.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Өв соёлын Эгэл төслийн санаачлагч П.Баттулга “Монголчууд малынхаа эрхшээлээр жилийн дөрвөн улиралд нүүдэг ард түмэн. Нүүдлийн хэв шинжийн хувьд машин, техник ашиглалгүй нүүдгээрээ адил талтай.

Үзэмчид, казахууд нүүхдээ хамгийн ганган дээл, хувцсаа өмсдөг нь нүүдэлдээ хүндэтгэлтэй хандаж буй хэлбэр юм. Дархадууд үхрийн нуруунд гэрээ ачаад хооронд нь холбохгүйгээр үхэр дундаа тууж нүүдэг нь жалга, ус мөрөнд нэг үхэр хөл алдан унахад бусад үхрээ татахаас болгоомжилж буй юм. Газарзүй, цаг уурын онцлогоос хамааран нутаг бүр өөр өөр уламжлалтай.

Нүүдлийн мартагдсан олон уламжлал бий. Нохой өдөр нүүвэл маргааш нь хүний бие муудах, айхтар цасан шуурга, үеэр ус бууна гэх нийтлэг цээр байдаг. Энэ өдөр зайлшгүй нүүх шаардлага гарвал нохойн дээрээ гэрийнхээ баганыг тэгнэн, цээрээ гаргаад нүүдэг. Үүнийг одоо хийхээ больсон.

Нохой өдөр нүүвэл маргааш нь хүний бие муудах, айхтар цасан шуурга, үеэр ус бууна гэх нийтлэг цээртэй.

Хөсөг хэмээн таван тэмээ, таван үхэр тэрэг явахад эхний тэмээ ямар зориулалттай, гарын шар гэж юу болох талаар бичсэн. Жишээ нь хээр хүнтэй уулзахад хөсгийн эхний тэмээний дөрийг нь шидээд, дээсийг нь орхиод явахад  тэр тэмээ хөдлөхгүй зогсож байх учиртай. Хамгийн эхний шар хойно нь яваа, сөхрөөд унасан шарыг чирээд гарах хүчтэй байдаг гэхчлэн таван үхэр тус тусын үүрэгтэй.

Эдгээр уламжлалыг мэдэх хүн цөөрчээ. Хожим бүр мөсөн мартагдах магадлал ихэссэн энэ үед хүүхэд, залуучууд, дунд үеийнхэн болон ахмадууд, хөдөөгөөс хэт холдсон хүмүүст их, бага хэмжээний ойлголт өгөхийг хүссэн.

Аливаа зан үйл, нүүдэл, эсгий хийх гэх мэт уламжлал үгүй болоход 25 жил хангалттай байдаг гэж угсаатан, соёл судлаач н.Тангад хэлснийг бодож явдаг. Тэгэхээр өнөөдрөөс хойших 20, 30 жил оюутнууд, судлаачдад миний ном судлагдахуун болох болов уу” хэмээн Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Өв соёлын Эгэл төслийн санаачлагч П.Баттулга ярив.

“Нүүдлээр нутаглах ухаан” ном нь Монголчууд нутгаа гамнах ухааныг шинжлэх ухаанд суурилан хэрхэн хэрэгжүүлж ирснийг англи, монгол хэл дээр тайлбарласнаараа онцлог юм.

Х.Түмэнжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан