gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.долларын зээл олгохоор болжээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-11-18
9
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
9
Twitter logo
Эдийн засаг
2024-11-18
Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.долларын зээл олгохоор болжээ Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор 100 сая ам.долларын бодлогын зээлийг баталлаа.

Уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх хөтөлбөр (Дэд хөтөлбөр 1) нь Монгол Улсын үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ийг бодит болгох, Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (NAP)-ийг хэрэгжүүлэхэд туслах бөгөөд жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг дэмжих юм.

“Энэхүү хөтөлбөр нь уур амьсгалын үйл ажиллагааг үндэсний төлөвлөгөө, төсөвтөө тусгахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлж, нүүрстөрөгчийн ялгарал багатай, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн уур амьсгалын санхүүжилтийг бүрдүүлэхэд нь туслах юм” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, уур амьсгалын санхүүжилтийг боломжийн үнэтэй, хүртээмжтэй болгох, гол салбаруудад бизнес эрхлэх нөхцөлийг сайжруулах замаар эдгээрийг хэрэгжүүлэх болно” хэмээн тодруулав.

Эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт төвлөрнө.

Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюулд өртөмтгий бөгөөд дэлхийн дулаарлын нөлөөнд өртөх эрсдэлтэй орон юм. Температур өсч, хуурайшилт нэмэгдэж байгаа нь олон монголчуудын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн амьдралд аюул, занал учруулж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зуд зэрэг байгалийн гамшгийн давтамж, хүндрэл нэмэгдэж байгаагаас малын хорогдол ихэссэн. Эмэгтэйчүүд болон малчид, хөдөөнөөс хот руу шилжигсэд зэрэг эмзэг бүлгийнхэн эдгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлд хамгийн ихээр өртөж байна.

Энэхүү хөтөлбөр нь уур амьсгалын үйл ажиллагааны институцийн хүрээ, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсвийн тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Үүнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, барилгын салбарт эрчим хүчний үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэгт чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээнүүд багтана.

Хөтөлбөр нь ногоон, тогтвортой бонд гаргах замаар уур амьсгалын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бэхжүүлэх, мөн банкны салбарын ногоон зээлийн багцыг нэмэгдүүлэх зэргээр уур амьсгалын санхүүжилт болон нөөцийн менежментийг сайжруулахад тусална. Мөн салбарын хөрөнгө оруулалтын замын зургийг нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, уур амьсгалд тэсвэртэй хөгжлийг дэмжих чиглэлээр сайжруулах зорилготой. Ингэхдээ эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт төвлөрөх юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан