МАН-ын VI бага хурлын шийдвэрийг өнөө өглөө танилцуулж, АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзсэнээ мэдэгдэв.
Тус намын бага хурлын 479 гишүүний 70 хувь буюу 320 орчим гишүүн хуралдаа иржээ. Нууцаар санал хураахад тэдний 62 хувь нь одоогийн хамтарсан Засгийн газрыг тараах нь зөв гэсэн байна. Бага хурлаар асуудлуудаа ний нуугүй, нухацтай ярилцсан. Учир нь бидний шийдвэр 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд шууд нөлөөтэй гэж хуралд оролцогчид хэлэв.
АН-ЫГ ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАСАН ҮНДЭСЛЭЛ
- УИХ-ын байнгын хороодын хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын гишүүд хангалттай оролцдоггүй, ирц бүрдүүлдэггүй.
- Засгийн газраас УИХ-д оруулсан саналуудыг дэмждэггүй.
- АН-ын сайд Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг удирдсан. Гэвч энэ салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өнөөг хүртэл өргөн барьсангүй.
- АН-ын гишүүд (УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Д.Ганбат, Ж.Баярмаа) "Огцрох амархан" жагсаалд оролцон, Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар гарын үсэг зурсан. Сөрөг хүчин мэт ажиллаж байна.
- Орон нутагт АН улс төрийн томилгоо их хийж, төрийн албан хаагчдыг ажлаас нь олноор нь чөлөөлсөн. Жишээ нь, С.Одонтуяа БОУАӨ-ийн сайд болсноор энэ салбарт халгаа сэлгээ их хийсэн.
МАН-ын бага хурлын өмнө сэтгүүлчид хурлын гишүүдээс байр суурийг нь сонссон юм. Тэгэхэд дийлэнх нь эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг өсгөх том төслүүдээ эхлүүлэхийн тулд одоогийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах нь зөв гэж хариулсан.
Гэвч бүтэн 12 цаг үргэлжилсэн хурлын дараа өөр шийдвэр гарлаа. Тэгэхээр, одоо УИХ-ын гишүүнээр эсвэл төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж буй хүмүүсийн байр суурь дунд шатанд буюу орон нутагт намын даргаар ажиллаж буй гишүүдийнхээс ихээхэн ялгаатай байна. Мөн Бага хурлын гишүүд камерын өмнө өөр үг хэлж, нууцаар саналаа өгөхдөө дотоод итгэл үнэмшлээ дагав бололтой.
Ерөнхий сайдын хүүгийн тухайд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн сүйт бүсгүйдээ өгсөн тансаг бэлгүүдээс энэ бүхэн эхэлсэн. Иймд бага хуралд оролцогсод хүүхдээ сайн хүмүүжүүлээгүй гэсэн шүүмж хэлж, Засгийн газрын тэргүүнээс орлогоо шударгаар нотлохыг шаарджээ.
Ерөнхий сайд хариуд нь "Миний хүү сүйн бөгж өгсөн нь үнэн. Өөр, үнэтэй бэлэг өгсөн гэдэг нь худлаа. Би орлогоо нотлуулна, гэхдээ үүнд цаг их орно, улс төр яваад байна. Би нэрээ цэвэрлэнэ, та нар битгий санаа зовоорой. Надад итгэж болно" гэжээ.
МАН-ын Бага хурлын шийдвэр эцсийнх бөгөөд МАН-ын УИХ дахь гишүүд, намын бүлэг энэ шийдвэрийг дагана, эс дагавал хариуцлага тооцно гэж тус намын дүрэмд тусгажээ. Тэгэхээр АН хамтарсан Засгийн газраас гарах нь нэгэнт тодорхой болов. Гэхдээ дараагийн Засгийн газыг эмхлэн байгуулахдаа бусад намтай хамтрах эрхийг Бага хурлаас шинэ Ерөнхий сайдад нээлттэй үлдээжээ.
ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?
АН, МАН, ХҮН 2024 оны парламентын сонгуулийн дараа байгуулсан гэрээгээ дүгнэн хаана. Дараа нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх үү, хамтарсан байх уу гэдгийг шийднэ.
Энэ зөвлөлд 30 орчим гишүүн бий. Мөн Бага хурал ойрын хугацаанд дахин хуралдах болов уу гэсэн бодолтой гишүүн ч байна.
Ямартаа ч Л.Оюун-Эрдэнэ дараагийн Засгийн газрыг толгойлохгүй. Тэрээр хариуцлагаа хүлээн, Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгөхөө Бага хурлын гишүүдэд өчигдөр мэдэгдсэн. Дараагийн Ерөнхий сайд болон МАН-ын даргаар хэн ажиллах нь одоогоор тодорхойгүй байна.