УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонслоо.
Тэрбээр "Маргааш болох МАН-ын бага хурлаар цаг үеийн асуудлын талаар л хэлэлцэх байх. Ерөнхий сайдын хүүхдийн асуудалд бол, орлогоо нотлох л асуудал. Үнэхээр хууль ёсны орлого бол юугаа авах нь тэр хүний л асуудал байх. Гол нь нотолж чадал л ёстой" гэв.
Хамтарсан Засгийн газрын тал дээр түүнээс тодруулахад "Ардчилсан зарчмаараа олонх нь ажлаа хийгээд цөөнх нь хяналт тавиад явах ёстой. МАНАН болчихоор хяналт байхгүй болчхоод байна. Олонх нь ажлаа хийгээд цөөнх нь хяналтаа тавиад явбал хулгай бага болно. Улс төр арай цэвэр болно" гэсэн хариулт өглөө.
-Засгийн газар оцгрох ёсгүй гэж үзэж байна уу. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорно?
-Хэн гарч ирээд сайжруулах юм? Илүү хийж чадах хэн нүдэнд чинь тусаж байна? Надад бол харагдахгүй байна. Бүтээн байгуулалт нэг их сайн хийхгүй байгаа нь ажиглагдаж байгаа. Гэхдээ "Онтре гоулд", "Оюу толгой" зэрэг асуудалд улс орныхоо эрх ашгийн байр суурийг бариад байна.
"Оюу толгойн" хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж болох ганц боломж нь "Онтре гоулд"-ын асуудал. Үүнийг одоогийн Ерөнхий сайд дэмжээд байна. Дараагийнх нь дэмжихгүй бол яах вэ?
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: