Та хүүхдүүддээ юуг аминчлан сургахыг чухалчилдаг вэ хэмээн япон ээжээс асуухад “Хүүхдүүдээ бусадтай эвтэй байлгаж, сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд баярлалаа, уучлаарай гэж хэлүүлж сургахыг чухалчилдаг” хэмээн хариулсан юм.
Олон нийтэд Япон Улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой JENESYS хөтөлбөрийн хүрээнд Монголоос 50 оролцогч гуравдугаар сарын 7-14-ний хооронд Японд зорчсон юм. Хөтөлбөрөөс онцлох үйл явдал нь Япон айлд хонож, тэдний өдөр тутмын амьдралтай танилцах байв.
Хөтөлбөрт оролцогч монгол залуус хоёр, гурваараа нэг нэг айлд хуваарилагдав. JENESYS хөтөлбөрийн зохион байгуулагчдын зүгээс “Уламжлалт, хуучны хэв маягаар амьдардаг айлуудад очих учраас даарч хөрөх магадлалтай. Тиймээс сайн дулаалж, хувийн бэлтгэлээ сайтар базаагаарай” хэмээн захиж байв.
Манай багийн гурван гишүүн Аяако Немотогийнх гэх залуу гэр бүлийнд хуваарилагджээ. 30 гаруй настай хос, гурван хүүхдийн аав, ээж аж.

Ямар айл байх бол гэсэн төсөөлөлтэйгөөр гэрийнх нь үүдэнд очиход орчин үеийн, шинэлэг хийцтэй хаус байв. Дотор нь ороход бүх зүйл нь автомат байсан нь сонирхол татав.
Том хүү нь 13, дүнд хүү нь 10, бага охин нь дөрвөн настай. Тэднийг танихгүй хүнээс бишүүрхэх болов уу гэтэл эсрэгээрээ.

Хүүхдүүд миний өмссөн дээлийг ихэд сонирхож, гэрийн эзэгтэй охиныхоо үндэсний хувцсыг өмсгөж харуулав.
Уламжлалт айлаар төсөөлж байтал орчин үеийн тохилог айлд очсондоо гайхаж, бүх өрөөгөөр нь орж үзлээ.
Охиндоо гал тогоо бүхий тоглоомын хэсэг тохижуулж өгсөн нь сэтгэл татав. Тэнд нь маш олон төрлийн тоглоом өрөөтэй байлаа.

Гэрийн эздийн Монгол Улсын талаарх ойлголт нь Хакүхо М.Даваажаргал, Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй сүмочид. Тэд монголчуудыг том биетэй хүчтэй бөхчүүдээр боддог агаад хотын төвдөө ч морь унаж явдаг гэх төсөөлөлтэй байснаа нуусангүй. Ингээд бид оройн хоолны ширээний ард Монголын талаар олон ч сэдвийн хүрээнд ярилцсан юм.
Оройн хоолны дараа том модон тавцантай ширээгээ цэвэрлээд дээр нь төрөл бүрийн тоглоом тоглов. Оюун ухаан шаардсан эвлүүлдэг тоглоомоос эхлээд ширээний теннис ч тоглолоо.
Хүүхдүүд нь танихгүй хүмүүс гээд гэрэвшээхгүй маш нээлттэй байсныг гайхширан эзэгтэйгээс асуулаа. Тэгэхэд “Манайх олон улсын 100 орчим хүүхэд, залуусыг гэртээ байлгаж байсан. Тиймээс хүүхдүүд маань хүнтэй нээлттэй харилцахдаа сайн” гэсэн юм.
Маргааш өглөө нь гэрийн эзэгтэй хүүхдүүдийнхээ хамт биднийг Цуругаока Хачимангу хүрээлэн болон Комачи худалдааны гудамжаар дагуулж явав.

Хүрээлэнд загас, тагтаа, яст мэлхий хооллов. Ингээд биднийг буцах замд нэгэн эмэгтэй араас амьсгаадсаар гүйж ирж, харааны нүдний шил өгөв. Дунд хүүгийнх нь байж. Япон хүмүүс юу ч олсон эзэнд нь буцааж өгдөг хэмээн сонсож байсан нь үнэн юм байна гэх бодол төрөв.

Бид салах ёс хийхийнхээ өмнө гэрийн эзэгтэйтэй хэсэг хором хөөрөлдөх завшаан олдсон юм.
-Та хүүхдүүддээ их цаг гаргаж, хамт тоглодог нь анзаарагдсан. Ер нь хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?
-Манайх олон улсын 100 орчим хүүхэд, залуусыг гэртээ байлгасан туршлагатай. Тэд манай хүүхдүүдтэй тоглож, хөгжилдөн цаг гаргадаг байсан. Бидний хэзээ ч хүүхдүүддээ өгч чадахааргүй туршлага, сургамжийг гадаадаас ирсэн хүүхдүүд өгсөн. Үүнийг би хүүхдүүддээ олгосон үнэ цэнтэй хичээл гэж боддог. Хүнтэй зөв харилцаж сурах нь маш том чадвар шүү дээ.
-Хүүхдүүд нь утас барьдаггүй юм билээ. Ер нь ихэвчлэн хэдэн наснаас нь өөрсдийн гар утастай болгодог вэ?
-Бага сургуульд гар утастай хүүхдүүд байдаг. Хүүхдүүдээ багаас нь гар утас ашиглуулдаг гэр бүл ч олон бий. Гэхдээ манай гэр бүлийнхэн хүүхдүүддээ утас гэхээсээ илүү оюун ухаан хөгжүүлэх тоглоом тоглуулах, хамтдаа гадаа хөлбөмбөг тоглох зэргээр аль болох дэлгэцээс хол байлгахыг хичээдэг. Гэхдээ одоо том хүү маань 13 хүрсэн болохоор утастай болгох талаар ярьж байгаа.
Бид хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлын дагуу шинэ зүйл сурахыг нь дэмждэг. Хоёр хүү маань каноэ завь унах сургалтад хамрагдаж байсан. Том хүү төгөлдөр хуур тоглох дуртай. Хүүхдүүд маань гэртээ байхдаа ихэвчлэн манга уншиж, анимэ үзэж чөлөөт цагаа өнгөрөөдөг.
Хоёр хүүгээ унтахынх нь өмнө ном уншиж өгдөг. Харин бага охиндоо заримдаа л ном уншиж өгөх зав гаргаж байна хэмээв.
Ийнхүү хөтөлбөрт оролцогч хүүхэд, залуус эргэн нэг дор цуглаж, гэртээ хонуулж, нэг өдрийг мартагдахааргүй өнгөрөөсөнд талархал илэрхийлж салах ёс хийцгээв. Өмнөх өдөр нь огт танихгүй хүмүүс уулзалдаж байсан бол энэ өдөр бүгд л нэгэндээ ерөөлийн сайхан үгээ хайрлаж, халуун тэврэлтээр үдсэн юм.