gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -2
  • Зурхай
     11.21
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -2
Зурхай
 11.21
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -2
Зурхай
 11.21
Валютын ханш
$ | 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Болдбаатар: Даалгавраа дуусгаад шавиа уйлаад суухад нь дагаад нулимс цийлэгнэсэн

Б.Нямдарь
Спорт
Өчигдөр
71
Twitter logo
Б.Нямдарь
71
Twitter logo
Спорт
Өчигдөр

Physical Asia шоу тэмцээнд Монголын баг дэд байрт шалгарч, томоохон амжилт үзүүлсэн билээ. Тэр дундаа багаас жүдоч А.Адъяасүрэнгийн бяр, хүч олныг гайхашруулж, огшоосон. Бид түүний багш,  Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатартай цөөн хором ярилцлаа. 

- А.Адъяасүрэн та хоёр хэзээнээс багш, шавь болсон бэ?
- Би 2021 оноос хойш А.Адъяасүрэнд зааж зөвлөж, хамтран ажиллаж байна. Анхны багш нь н.Эрдэнэбаатар гэж хүн бий.

- А.Адъяасүрэн Physical Asia шоу тэмцээнд Монголын багийн онцгой нэгэн оролцогч байлаа. Маш хүч чадалтай тамирчин бүсгүй гэдгээ ч нотоллоо. 
- Түүний хувьд  маш хүчтэйгээс гадна, олон улсын тэмцээнд өөрөөсөө хүнд жинтэй бөхчүүдтэй +78 кг ангилалд барилддаг юм.  Өмнө нь Адъяагийн жин 89 кг байсан ба бид сүүлийн нэг жилийн хугацаанд жингээ нэмэхийг зорьсоор сүүлд 101-102 кг болгосон. Өрсөлдөгч гаднын тамирчдын жин дунджаар 130-140 кг байдаг.

А.Адъяасүрэн маань өөрийн жингийн ангилалдаа бие жижигтээ ордог ч том жинтэй хүнтэй таардаг учраас хүч маш их гаргах шаардлагатай болдог, тийм ч учраас хүчний дасгал  их хийдэг нь өөрийнх нь давуу тал бөгөөд шоунд ч мөн тэр давуу тал нь тусаа өглөө гэж бодож байна. Тэр мөн маш дайчин тамирчин. 

- Physical Asia шоу тэмцээнийг мэдээж үзсэн байх. Багшийнх нь хувьд таны сэтгэгдлийг сонирхмоор байна. 
- Тийм ээ, бүх дугаарыг нь үзсэн. Анх А.Адъяасүрэн надад ирээд хэлсэн юм. "Багш аа, би Азийн нэг шоу тэмцээнд орох гэсэн юм" гэхэд нь эхэндээ би дэмжээгүй. Учир нь бид хоёр Парисын Их дуулга буюу маш чухал тэмцээнд хоёрдугаар сард орохоор төлөвлөж байлаа. Яг түүнтэй давхцаж байсан. "Энэ жилийн ДАШТ-дээ маш сайн барилдах шаардлагатай байна" хэмээн би татгалзсан. Учир нь тэр Парисын Олимпод маш сайн барилдсан шүү дээ. Ялангуяа багийн барилдаанд Олимпын мөнгөн медальтай Израйлын тамирчинг ялсан. Цаашид ч боломж байгаа нь харагдаж байлаа. 1-2 сарын хугацаанд бэлтгэлээс хоцрохоор эргэж нөхөхөд маш хэцүү болдог, 6-7 сар бэлдэж байж нөгөө алдагдлаа дөнгөж нөхдөг.

Адъяа ихэвчлэн өөрөөсөө илүү жинтэй тамирчидтай хүч үздэг, нэгэнт дэвжээн дээр гарсан тул биеийн хүч, сэтгэлийн хүчийг хослуулж "тулалдахаас" өөр аргагүй болдог.

Харин Physical Asia шоу тэмцээний оролцогчдыг Монгол талаас хариуцаж байгаа хүмүүс жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчтэй яриад зөвшөөрүүлсэн байсан. Нэг үгээр дээгүүрээ яриад зөвшөөрөл авчихсан. /инээв/ Би өмнөх шоуг нь /Physical 100/ нэлээн үзээд ер нь бодол өөрчлөгдөж шавиа тэр тэмцээнд оролцож өөрийгөө сорьж, өөр өнцгөөс таньж мэдэх боломж юм байна гэж харсан. 

Хамгийн огшоосон хэсэг нь Б.Энх-Оргил тэр хоёр хүнд багана барьдаг тэмцээн байлаа. Шавиараа маш их бахархсан. Мөн 1 тонн гаруй жинг түлхэж тойрдог хэсэг үзэхэд сууж байгаа надад хүртэл маш хүнд санагдлаа. Даалгавраа дуусгаад шавиа уйлаад суухад нь дагаж нулимс цийлгэнэж байлаа. Гэхдээ Адъяа маань жүдогийн тэмцээнд дандаа л тийм хүнд сорилттой тулгардаг л даа. "Сэтгэлийн хүчээр давна" гэдэг нь нээрээ л үнэн үг. 

- Түүний хэлсэн тэр үг зөвхөн Б.Энх-Оргилд ч биш маш олон хүнд нээрээ л хүч өгөх шиг болсон доо. Багшийн зүгээс бас ингэж зөвлөдөг байх тийм үү?
- Ер нь тамирчны сэтгэл зүйг тэгж бэлдэх шаардлагатай байдаг. Зөвхөн Адъяа гэлтгүй манай жүдо бөхчүүдийн хувьд энэ бол ёс суртахуун, хүмүүжил нь болдог. Жижиг биетэй хүн том биетэй тамирчинтай шууд тулбал мэдээж хүч мөхөстөнө. Тэгвэл тэрнээс илүү хүчтэй болох шаардлагатай болно.  Тэр нь сэтгэлийн тэнхээ, хүч байж давах боломжтой болдог.

Адъяа маань маш өрөвч штээ. Эмээгээ л их яриад байна. "Эмээгийн маань тэдэн насны ой, багш аа, би явчхаад ирье" гэнэ.

 Өмнө нь хэлсэнчлэн Адъяа ихэвчлэн өөрөөсөө илүү жинтэй тамирчидтай хүч үздэг, нэгэнт дэвжээн дээр гарсан тул биеийн хүч, сэтгэлийн хүчийг хослуулж "тулалдахаас" өөр аргагүй болдог.

Миний анзаарснаар Адъяад сэтгэлийн их хүч өгдөг зүйл нь баг, багийн барилдаан. Эхэндээ олон ялагдал авсан ч яг багийн барилдаанд маш сайн барилдсан. Тэр туршлага нь ч саяны шоунд оролцсон багийн тэмцээнд эерэгээр нөлөөлсөн байх гэж бодож байна. Түүний бусдыгаа дэмжиж, урамшуулж байгаагаас нь харахад багийн харилцаанд маш сайн байгаа нь харагдсан. 

- Хувь хүний онцгой зан чанараас нь дурдвал?
- Адъяа маань маш өрөвч штээ. Эмээгээ л их яриад байна. "Эмээгийн маань тэдэн насны ой, багш аа, би явчхаад ирье" гэнэ. Би ер нь тамирчдадаа чөлөө өгөх дургүй хүн. Тухайн үед "Одоо очиж эмээдээ үнсүүлж болох ч оронд нь энд бэлтгэлээ сайн хийгээд дараа нь медалиа зүүгээд очиж үнсүүлбэл бүр илүү гоё шдээ" гэж хэлж байсан. Мөн бусдад тусалчихъя гэсэн сайхан сэтгэлтэй хүүхэд. Бурууг тэвчдэггүй. Гудамжинд хэн нэгнийг дээрэлхэж байвал шууд очоод өмөөрөх нэгэн. Ер нь өрөвч, зөв сэтгэлтэй, цагаахан охин. 

Тамирчны гэр бүл бол яг л тамирчин шигээ "мундаг" байх ёстой болдог.

- Ойрын хугацаанд хүч сорихоор бэлдэж байгаа томоохон тэмцээн юу байна вэ?
- Сая ДАШТ-ийн дараа түүний гэмтлүүд нь сэдэрсэн. Өнгөрөгч долоодугаар сард болсон Улаанбаатар Их Дуулгад тавдугаар байрт, Чиндаод болсон Их дуулгад мөн тавдугаар байрт орсон. Одоо Абу Даби болон Токиод болох Их дуулга тэмцээнүүдийг бид хоёр өнжихөөр болсон. Хүчний бэлтгэлээ илүү сайн хийж, бэлтгэлээ нөхөж байж дараагийн тэмцээнүүддээ орохоор төлөвлөж байна. 

- Ер нь тамирчин хүний хувьд юу хамгийн чухал байдаг вэ? 
- Энэ нь "тамирчин" гээд нэг л хүний талаар мэт боловч түүний цаана маш олон хүний мөн хүч, хөдөлмөр, дэмжлэг хамт явдаг. Дасгалжуулагч, гэр бүл, хамт олон, бүр цаашлаад өрсөлдөгч... бий. Ар гэр нь дэмждэггүйн улмаас спортоор хичээллэхээ больж байгаа олон тамирчин бий. Тэгэхээр тамирчны гэр бүл бол яг л тамирчин шигээ "мундаг" байх ёстой болдог. Амжилт гаргасан тамирчин дандаа гэр бүлдээ талархаж, тэднийгээ магтдаг шүү дээ. Учир нь тэд ард нь "хугарахгүй, нугарахгүй", унах үед нь ч түшиж байсан болохоор амжилт гаргадаг. 

- Ярилцсанд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан