Санхүүгийн салбарт 18 жилийн турш зарчимтай, ёс зүйтэй ажиллаж ирсэн “Очир Ундраа ОМЗ ББСБ” дүр төрхөө шинэчилж, “OCHUN Finance” нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Тус байгууллага нь үндэсний томоохон групп компаниудын нэг болох Очир Ундраа группийн хөрөнгө оруулалттайгаар 2008 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. Ийнхүү өнгөрсөн 18 жилийн хугацаанд тогтвортой өсөлтийг чухалчлан ажилласны үр дүнд өдгөө 8 салбар, 80 гаруй ажилтантайгаар 120,000 гаруй харилцагчдаа үйлчилдэг Монголын ТОП ББСБ-уудын нэг болжээ.
Тогтвортой өсөлтийн дараагийн үе шат болох “OCHUN Finance” брэнд нь тус санхүүгийн байгууллагын ээлжит чухал алхам бөгөөд ирээдүйд зөвхөн дотоодын өрсөлдөөнд ялгарах бус дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц санхүүгийн байгууллага болох суурь шат юм.
“OCHUN Finance” брэндийн 10 градусын ташуу бичиглэл, эргэлдэж буй 7 зоосны бэлэгдэл нь байнгын хөдөлгөөн, өсөлт, хүсэл тэмүүллийг илэрхийлэх бол үндсэн гүн цэнхэр өнгө нь тогтвортой, онцлох неон өнгө нь шийдэмгий байдлыг илтгэнэ. Мөн брэндийн уриа үгээ “Дараагийн алхмаа хий” хэмээн зарлаж, харилцагч бүрийнхээ дараагийн алхамд хөдөлгөөн оруулахаа тунхаглаад байна.
OCHUN finance шинэ дүр төрх.