gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -20
  • Зурхай
     1.20
  • Валютын ханш
    $ | 3561₮
Цаг агаар
 -20
Зурхай
 1.20
Валютын ханш
$ | 3561₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -20
Зурхай
 1.20
Валютын ханш
$ | 3561₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Цахим аялал” интерактив хичээлийг сая гаруй хүн үзжээ

Бизнес
4 цаг 18 минутын өмнө
4
Twitter logo

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сурагчдад зориулсан интерактив хичээл бүтээх “Цахим аялал” төслийг 2020 оноос хэрэгжүүлж, нийт 229 хичээлийг medle.mn сайтад байршуулаад байгаа бөгөөд хандалт нэг саяыг давжээ.

Хичээл тус бүр шинэ мэдлэг, ойлголт өгөх 3-5 минутын хөгжилтэй анимейшн, 3-4 үе бүхий тоглоом буюу бататгал дасгал, сорилын хэсэгтэй юм. Энэ нь хүүхдийг уйдаахгүй, сонирхолтойгоос гадна илүү үлдэцтэй, хүүхдийн оролцоог дэмжсэн бүтээл болж чаджээ.

Эдгээр хичээлийг бүх хүүхдэд хүртээмжтэй байлгах үүднээс  Казак, Тува, дохионы хэлээр үзэх сонголтыг оруулсан. Мөн харааны бэрхшээлтэй хүүхэд үзэх боломжийг бүрдүүлжээ.

Хичээлийн агуулгыг боловсруулж буй боловсролын мэргэжилтнүүд, бага ангийн багш нар болон арга зүйчид “Цахим аялал” интерактив контентыг хэрхэн бүтээсэн түүхээ хуваалцаж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Цахим боловсролын зөвлөх Э.Цэнд-Аюуш:

2019 онд цар тахлын улмаас цэцэрлэг, сургуулиуд хаагдаж, сурагчид теле хичээл үзэж байсан шүү дээ. Энэ үед Боловсролын яамны хүсэлтийн дагуу НҮБ-ын Хүүхдийн Сангаас теле хичээлийн үр дүнгийн судалгааг авахад сонирхолтой байдлын үнэлгээ дундаж гарсан. Учир нь теле хичээл хүүхэд асууж, хариулж өөрсдөө оролцох боломжгүй зөвхөн үзэх л зориулалттай байсан. Судалгааны гол зөвлөмж хүүхдийн оролцоог дэмжсэн интерактив контент хийх шаардлагатай гэж гарсан. Үүнээс улбаатай хүүхэд бие даан суралцах боломжтой, интерактив тоглоом, дасгал бүхий хичээл болох “Цахим аялал”-ыг бүтээж эхэлсэн юм.  

Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр:

Цар тахлаас хойш боловсролын салбарт цахим нөөцүүдийг бий болгох, гамшиг эрсдэл бий болсон тохиолдолд хичээл сургалтыг тасалдалгүй явуулах, хүүхдүүдэд бие даан суралцах цахим эх сурвалж, нөөцүүдтэй байх шаардлага бий болсон. Тиймээс интерактив контентуудыг бүтээж эхэлсэн юм. Энэ үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын хариуцсан мэргэжилтнүүд, контент бүтээгчид СӨБ болон бага боловсролын багш нар идэвх зүтгэлтэй оролцсоноор олон сонирхолтой, өгөөжтэй контентуудыг бүтээж чадлаа.

“Цахим аялал” интерактив хичээлийг багш нар сургалтын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлж хэвшүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх нь чухал юм.  

Боловсролын ерөнхий газрын Математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ш.Энх-Амгалан:

Дижитал технологи нь сурагчдын өдөр тутмын амьдрал, суралцах арга барилын салшгүй хэсэг болж байна. Энэ үеийн хүүхдүүд нь олон эх сурвалжаас мэдээллийг зэрэг авах, платформ дээр сургалтын нэг цагт олон дасгал гүйцэтгэх, урт текстээс илүү богино, визуаль контентод дуртай, интерактив хэлбэрээр суралцахыг илүүд сонирхдог онцлогтой.

Цахим аялал интерактив контент нь суралцагчдад бие дааж, бүтээлчээр суралцах, хүүхэд бүр өөрийн хурдаар, өөрт хэрэгтэй зүйлийг олж эзэмших, өргөн сонголтыг олгох боломжтой. Иймд багш нар суралцагчдынхаа хэрэгцээ, сонирхолд тохирох хичээлийг төлөвлөхөд интерактив сургалтын арга илүү тохиромжтой байгаа юм.

Боловсролын ерөнхий газраас мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт, нэгдүгээр ангийн багш нарт зориулсан арга зүйн болон “Цахим аялал” интерактив хичээлийн арга зүйн сургалтуудыг зохион байгуулж, 471 сургагч багшийг бэлтгээд байна.

Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үнэлгээний хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Баясгалан:

Цахим интерактив контент, аудио хичээл нь сургалтын дидактик шаардлагад нийцсэн, компьютер бусад технологийн тусламжтайгаар бие даан суралцахад хэрэглэх цахим хэрэглэгдэхүүн гэж ойлгож болно.

Суралцагч тухайн контентыг үзэх, унших, сонсохоос гадна идэвхтэй үйлдэл, оролцоонд тулгуурлан суралцах үйлийг дэмжсэн, сонирхон судлах, өмнөх анги болон дараагийн ангийн агуулгыг судалж, бие даан агуулгыг судалснаар өөрийн суралцах чадвараа ахиулах нь үр дүнтэй. Цахим орчинд байршуулсан, чөлөөтэй ашиглах боломжтой, үнэ төлбөргүй тул орон зай цаг хугацаанаас үл хамааран хэн ч ашиглаж болно.

Өвөрхангай Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Б.Энхзаяа:

Интерактив хичээлийг сургалтад ашигласнаар багш нарын ажлын ачааллыг бууруулах, цаасны хэрэглээг багасгах, хичээлийг сонирхолтойгоор хүргэх, эцэг эх, суралцагчийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтайг ойлгосон. Энэхүү нээлттэй хичээлийг илүү олон багш хичээлдээ хэрэглээсэй гэж бодож байна. Тиймээс тус хичээлийг бусад багшид түгээн дэлгэрүүлэх, хэрэглээ болгох талаас нь илүү их анхаарч ажиллах болно.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын II сургуулийн бага боловсролын багш Н.Цэрэннадмид

Интерактив хичээл нь орчин үеийн суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, бие даах чадварыг хөгжүүлэх, ажиглах, анхаарах, бусдаасаа суралцах чадваруудыг хөгжүүлэхэд түлхэц болж байна. Мөн багш–эцэг эх–суралцагч гуравласан холбоог сайжруулах төдийгүй багш нарын ажлыг хөнгөвчилсөн үр дүнтэй, өгөөжтэй хичээл юм гэлээ.

Энэхүү төслийг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй Люксембург Сангийн ивээл дор Масволл сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
This project is being implemented with the support of the Ministry of Education, the General Authority for Education, and UNICEF Mongolia with the funding support of Maßvoll Stiftung, under the aegis of the Fondation de Luxembourg.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан