АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд газрын тос, байгалийн хийн компанийн удирдлагуудтай энэ сарын 9-нд уулзжээ. Тэрээр Венесуэлийн газрын тосны салбарт 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хүсэлтэй байна. Харин компаниуд энэ хөрөнгө оруулалтыг төдийлөн дэмжээгүй байна.
Тэд болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.
Exxon компанийн захирал Даррэн Вүүдс "Тус улс дахь бидний хөрөнгийг хоёр удаа хураасан. Гурав дахь удаад ч мөн адил зүйл болохыг үгүйсгэхгүй. Дахин Венесулийн зах зээл рүү орохын тулд олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Одоогоор хөрөнгө оруулах боломжгүй. Гэхдээ нөхцөл байдлыг дүгнэхийн тулд ирэх долоо хоногт тус улс руу техникийн багаа илгээнэ" гэжээ.
Шеврон тус улсад үйл ажиллагаа явуулдаг, Америкийн хамгийн сүүлчийн компани.
Тэд Венесуэлийн нийт газрын тосны 1/5-ийг олборлодог. Олборлолтоо нэмнэ гэдгээ Цагаан ордонд болсон уулзалтын үеэр мэдэгджээ.
Испанийн Рэпсол, Италийн Эни компани Венесуэлд ажилладаг. Рэпсол өдөрт 45 мянган баррель газрын тос олборлодог аж. Тэд энэ хэмжээг ирэх жилүүдэд гурав дахин нэмэхээр төлөвлөжээ.
Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтад оролцогчдод Венесуэлд томоохон өөрчлөлт хийнэ гэж амлаад, цаашид аль компани газрын тос олборлохыг бид шийднэ, Венесуэлчүүдтэй биш, шууд бидэнтэй хамтран ажилла. Та бүхэн тэдэнтэй холбоо харилцаа тогтоохыг би хүсэхгүй байна гэжээ.
АНУ Венесуэлийн газрын тосонд хориг тавьсан. Энэ хоригийг цуцлахаар ажиллаж эхэлжээ. Ингэснээр Америкт эрчим хүчний үнэ буурна гэж тооцоолсон байна. Гэвч шинжээчид газрын тосны нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмсний дараа л дээрх тооцоо хэрэгжинэ гэж үздэг.
Газрын тос олборлогч компаниудын аюулгүй байдал, хуулийн тодорхой байдал, улс төрийн тогтвортой болон өрсөлдөөнт орчныг бүрдүүлж, татаас өгвөл компаниуд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Мөн Ерөнхийлөгч Трампын хэлсэн шиг 100 тэрбум биш, нийт 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоог хувийн хэвшил хийжээ.
Эх сурвалж: BBC