УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.09.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэхээр тусгасан. Гэхдээ нь 6 хувиас дээш нэмэхгүй гэсэн үг биш. Уг нь Гэр бүл, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийг 10 хувь нэмэх санал оруулсан юм билээ.
Тэгэхээр 6 хувьдаа багтаагаад бага тэтгэвэртэй иргэдэд илүү өндөр дүнгээр, өндөр тэтгэвэртэй иргэдэд бага дүнгээр нэмэгдүүлэх аргачлалыг батлах эрх нь Засгийн газарт байгаа шүү.
Сангийн сайд Б.Жавхлан, Ариунзаяа гишүүний хэлж байгаа энэ саналтай би огт нийлэхгүй байна. Өчигдөр хэд хэдэн гишүүн асуусан. Тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэвэртэйд нь өндөр хувиар, өндөр тэтгэвэртэйд нь бага хувиар нэмнэ гэдэг маш буруу. Өндөр тэтгэвэр авч байгаа ахмадууд бол насаараа өндөр дүнтэй шимтгэл төлсөн юм.
Тэгээд тэтгэвэрт гарсан хойноо өндөр шимтгэл төлснийхөө төлөө дахин торгуулж болохгүй шүү дээ. Тиймээс жигд адил хувиар нэмэгдүүлэх нь хамгийн шударга. Ийм тогтолцоо руу бид хэзээ ч орохгүй гэв.
Ахмад настнуудын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд 2026 оны төсөвт 378 тэрбум төгрөг тусгажээ.