gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -7
  • Зурхай
     3.05
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -7
Зурхай
 3.05
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -7
Зурхай
 3.05
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Аутизмтай оюутан маань, "Яагаад намайг сурч чадахгүй гэж байгаа юм бэ" гэсэн нь гүн сэтгэгдэл төрүүлсэн"

Б.Азбаяр
Боловсрол
6 цаг 22 минутын өмнө
0
Twitter logo

2022 оны намар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд аутизмтай оюутан элсэн суралцсан нь тус сургуулийн багш, оюутнууд, удирдлагын өмнө бодит сорилт авчирчээ. Лекцийн үеэр гэнэтийн үйлдэл гаргах, сэтгэл хөдлөлөө цочмог илэрхийлэх зэрэг нөхцөл байдал үүсэхэд, сургуулийн зүгээс тогтсон дүрэм журмыг мөрдөх үү, эсвэл хувь оюутны онцгой хэрэгцээг ойлгож, уян хатан хандах уу гэдэг асуудалтай тулгарсан аж.

Энэ бодит жишээ нь зөвхөн нэг сургуулийн хүрээний асуудал бус, ерөнхий боловсролоос дээд боловсролд шилжиж буй ялгаатай хэрэгцээтэй залуусыг хүлээн авахад Монголын дээд боловсролын системд ямар сорилт, бэлтгэл ажил тулгарч буйг харуулж буй учраас онцлон хүргэж байна. 

Тиймээс тэгш хамруулах боловсролыг инженерийн сургуулийн орчинд хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шийдлийн талаар ШУТИС-ийн ЭХС-ийн Сургалт, чанарын албаны дарга, дэд профессор, доктор Ч.Улам-Оргилтой ярилцлаа. 

-Манай сургууль Монгол Улсын эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэдэг томоохон сургуулиудын нэг Жил бүр 2000 орчим оюутан бакалавр, магистр, докторын түвшинд суралцдаг бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд 2075 оюутан суралцаж байна. 

Бид цахилгаан, дулаан, сэргээгдэх эрчим хүчний инженер, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер зэрэг 10 гаруй үндсэн хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Мөн Хятадын Цахилгаан эрчим хүчний их сургууль, Шанхайн Технологийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарын эрэлт нэмэгдэхийн хэрээр манай сургуульд элсэгчдийн тоо өсөж, үүнийг дагаад ялгаатай хэрэгцээтэй оюутнууд суралцах нь нэмэгдсэн. Үүний нэг жишээ бол манай сургуульд элсэн орсон аутизмын  эмгэгтэй оюутны тохиолдол юм.

Тус оюутан элссэн хичээлийн эхний улирлаас эхлэн зарим багш нарт сорилт үүсгэж эхэлсэн. "Лекцийн үеэр гэнэт босож хашхирах", "Олон оюутантай ангид хичээл заахад хүндрэл учруулах" зэрэг гомдол хэд хэдэн багшаас ирсэн. Иймд би оюутантайгаа уулзаж ярилцсан юм.

Тэрээр надад, "Багш аа, би танай сургуулийн тавьсан шаардлагын дагуу элсэлтийн шалгалтаа өгч, онооны босгыг давж орж ирсэн. Би цахилгааны инженер болох хүсэл мөрөөдөлтэй. Та яагаад намайг сурч чадахгүй гэж үзэж байгаа юм бэ?" гэж хэлсэн. Энэ үг надад гүнзгий сэтгэгдэл төрүүлж, шаардлага хангасан л бол бид сургах үүрэгтэй гэдгийг ойлгуулсан.

Ар гэрийнхэн нь эхэндээ "хэрэв чадахгүй бол өөрөө шантрах байх" гэсэн байдлаар хандсан ч оюутан өөрөө "Би чадна, би сурна" гэсэн бат итгэлтэй байсан. 

Ингээд би тухайн оюутны ар гэрийнхэнтэй холбогдож, нөхцөл байдлыг нь судалсан. Түүний эцэг, эх хоёул сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй тул зөвхөн зурвасаар харилцдаг байв. Ар гэрийнхэн нь эхэндээ "хэрэв чадахгүй бол өөрөө шантрах байх" гэсэн байдлаар хандсан ч оюутан өөрөө "Би чадна, би сурна" гэсэн бат итгэлтэй байсан. 

Энэ үеэс эхлэн бид багш нартаа урьдчилан мэдээлэл өгч, "Манайд ийм онцгой хэрэгцээтэй оюутан суралцаж байгаа тул зарим нөхцөлд гэнэтийн авир гаргаж болзошгүйг ойлгож, хүлээцтэй хандаарай" гэж хүсдэг болсон. Одоо тэр оюутан маань гуравдугаар курстээ амжилттай суралцаж байна.

Аутизмтай хүмүүсийн нэг онцлог нь гаднаас нь харахад ялгарахгүй ч, тодорхой нөхцөлд сэтгэл хөдлөлөө огцом илэрхийлдэг. Жишээлбэл, багшийн нийтэд хандсан шаардлагыг зөвхөн өөрт нь чиглэсэн гэж тусган авч, хэт мэдрэг хариу үйлдэл үзүүлдэг. Нэг удаа багш "Шугамтай дэвтэргүй бол хичээл ойлгохгүй" гэхэд үүнийг өөр дээрээ тусган авч, сэтгэл хөдлөлөө хянаж чадаагүй. Мөн хичээлээс хоцорч ирэхэд нь ангид оруулаагүйн улмаас коридорт хяналтаа алдаж, улмаар диплом хамгаалж байсан жирэмсэн оюутан цочирдож ухаан алдан, түргэн тусламж дуудах тохиолдол ч гарсан.

Саяхан намрын улиралд дахин хичээлээсээ хоцорч, ангид орж чадаагүйн улмаас сэтгэл зүйн цочролд орж, орчноо мэдрэхээ больсон хүнд нөхцөл байдал үүссэн. Энэ мэт сорилтууд тулгарсаар байгаа ч бид тэр оюутныг хичээл бүр дээр дагаж явах боломжгүй, сургуулийн нөөц бололцоо хязгаарлагдмал байна. Энэхүү туршлага нь бидэнд тэгш хамруулах боловсролын тогтолцоог бэхжүүлэх, ялгаатай хэрэгцээтэй оюутан бүрд тохирсон дэмжлэг үзүүлэх арга замыг эрэлхийлэх шаардлагатайг харуулсаар байна.

Эдгээр тохиолдлууд нь их, дээд сургуулийн орчинд ялгаатай хэрэгцээтэй оюутантай хэрхэн ажиллах, багш нар болон хамт олон нь тэднийг яаж ойлгож, дэмжих ёстой вэ гэдэг дээр биднийг нэлээд будилаантай, тодорхойгүй байдалд оруулж байна. Энэ бол зөвхөн манай сургуулийн нэг жишээ бөгөөд бусад их, дээд сургуулиудад ч ийм сорилтууд тулгарч байгаа байх.

Ерөнхийдөө аутизм болон бусад ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэгш хамруулан сургах асуудал нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд нэлээд яригдаж, нийгмийн ойлголт сайжирсан. Харин эдгээр хүүхдүүд өсөж торниод их, дээд сургуульд элсэн орж эхэлж байна. Гэтэл дээд боловсролын орчинд багш нар, хамт суралцагсад нь энэ талаар хангалттай мэдлэг, ойлголтгүйгээс болж, гаднаас нь харахад "эрүүл" мэт боловч дотроо онцгой хэрэгцээтэй оюутныг хэрхэн дэмжих вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод байна.

Тиймээс бид энэ чиглэлээр НҮБ-ын Хүн амын сангийн төсөлд "Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах эрх, багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хэрхэн дэмжих вэ?" гэсэн агуулгаар санал тавьж, тусламж хүссэн юм. Төслийн багийнхан бидний саналыг маш сайн ойлгож, манай сургууль дээр ирж сургалт зохион байгуулсан.

Сургалтад нийт 40 орчим хүн хамрагдсаны 15-16 нь багш, үлдсэн нь оюутнууд байв. Бид тусгай хэрэгцээтэй оюутантай анги бүрээс төлөөлөл, мөн Оюутны зөвлөлийн гишүүдийг оролцуулсан. Сургалтад суусан оюутнууд "Бид ямар олон зүйлийг анзаардаггүй байсан юм бэ. Энэ ойлголтыг нийгэмд түгээх хэрэгтэй юм байна" гэж санал бодлоо хуваалцаж байлаа. Гэвч 2000 гаруй оюутнаас ердөө 35-хан оюутан хамрагдсан нь энэ ойлголтыг илүү өргөн хүрээнд түгээх шаардлагатайг харуулсан.

Сургалтын өмнө төслийн багийнхан манай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй долоон оюутнаас санал асуулга авсан. Ил харагдахуйц бэрхшээлтэй оюутнууд өөрсдийн нөхцөл байдлын талаар ярих хүсэлтэй ч, "дэмжлэг авахыг хүсдэггүй", "Би өөрөө чадна" гэсэн хандлагатай байдаг нь ажиглагдсан. Энэ нь магадгүй багаасаа байнга "туслуулах" тухай сонсож ирсэнтэй холбоотой байх. Харин аутизмтай оюутны хувьд өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж хүлээн зөвшөөрдөггүй, энэ талаар ярихаас зайлсхийдэг онцлогтой.

Тухайн сургалтыг тэргэнцэртэй багш ирж хичээл заасан нь бодит байдал ямар байдгийг бүгдэд харуулсан.

Сургалт маш практик байсан. Оролцогчдыг багаар хувааж, жишээ нь нэг оюутанд "Чи одоо хараагүй хүний дүрд ор" гээд ангиас гарч, ариун цэврийн өрөө ороод ирэх даалгавар өгөхөд тэд биеэрээ ямар их бэрхшээл тулгардгийг мэдэрсэн. "Ганцхан ийм энгийн үйлдлийг хийж чадахгүй байна" гэх зэргээр оюутнууд их зүйлийг ойлгож авсан.

Тэр ч бүү хэл, тухайн сургалтыг тэргэнцэртэй багш ирж хичээл заасан нь бодит байдал ямар байдгийг бүгдэд харуулсан. Харамсалтай нь, яг тэр өдөр манай сургуулийн лифт ажиллахгүй таарч, үүдний шат, дөрвөн давхарт гарах хүндрэл, сургалтын өрөөний довжоо гээд алхам тутамд асуудал гарч байв. Зүгээр л хаалгаар ороход хүртэл хүндрэлтэй байсан нь бидний өмнө нь анзаарч байгаагүй олон зүйлийг ил болгосон. 

Энэ бүхнээс бид үнэхээр хажуу дахь хүмүүс нь ойлгож, дэмжиж, туслах нь хэчнээн чухал болохыг ухаарсан. Гэр бүлийн орчинд 10, 20 жил хамт амьдарсан хүмүүс бие биеэ ойлгодог. Харин их сургуульд бие даасан байдал илүү шаардагддаг тул багш, ангийн хамт олон нь хамтдаа дэмжих тогтолцоог бүрдүүлэх нь зайлшгүй хэрэг. 

Ялангуяа инженерийн боловсрол нь өөрөө хүнд, дээр нь инженерийн багш нар ихэвчлэн техник сэтгэлгээ давамгайлсан байдаг тул энэ тал дээр зөөлөн ур чадвар, бусдыг ойлгох, дэмжих чадварыг хөгжүүлэх шаардлагатай нь харагдсан.

Манай багш нар надаас байнга асуудаг, "Та энэ оюутныг дэмжээд төгсгөлөө гэж бодъё. Гэтэл эрчим хүчний салбар чинь асар хариуцлагатай, хүний амь настай холбоотой ажил. Ажлын байран дээр гараад яаж ажиллах юм бэ?" гэж.

Хариуд нь, "Бидний үүрэг бол энэ оюутанд дээд боловсрол олгож, онол, практикийн мэдлэгийг нь өгөх. Харин ажлын байран дээр хэрхэн ажиллах вэ гэдэг нь ажил олгогчийн шатанд шийдэгдэх асуудал. Багш таны үүрэг бол түүнийг хэрхэн ойлгож, мэдлэгээ хэрхэн үр дүнтэй заах вэ гэдэгт л оршино. "Ажил дээр яах бол" гэж санаа зовохоосоо өмнө бид өөрсдийн шатанд хийх ёстой ажлаа сайн хийх хэрэгтэй" гэдэг. 

Мөн бусад бэрхшээлтэй оюутнууд ч өөрсдийн асуудлаа хуваалцсан. Гар нь хөдөлгөөний бэрхшээлтэй нэг оюутан лекцээ удаан бичдэг, гүйцэд тэмдэглэж амждаггүй, заримдаа стандарт бус ширээ сандал тохиромжгүй байдгийг хэлсэн. Харааны бэрхшээлтэй өөр нэг оюутан холоос ирдэг тул өглөөний 7:40-ийн хичээлээс хоцроход багш ангид оруулдаггүй нь "маш хүнд тусдаг" гэж ярьсан. Энэ талаар багшаас асуухад "Цаг барьж сурах ёстой. Одооноос хоцордог байвал ажил дээр гараад хариуцлагагүй болно" гэсэн хариуг өгдөг л дөө. Энэ нь дүрэм журам ба хүнийг ойлгох уян хатан байдлын хоорондох зөрчлийн илрэл л дээ. 

Тиймээс л багш "хичээлдээ хоцорвол оруулахгүй" гэдэг шаардлага тавьдаг гэж хэлээд байгаа юм. Мэдээж амьдрал баян, янз бүрийн тохиолдол гарна л даа. Гэхдээ ер нь бол харилцан ойлголцож, зэмлэхээс илүүтэйгээр дэмжиж, зөвлөж, хамтдаа суралцах ёстой гэдэг дээр л би илүү анхаардаг. Энэ талаараа багш нартаа ч их ярьж өгдөг.

Багш хүн хичээлдээ хоцрохгүй байх шаардлага тавих нь зүйн хэрэг. Гэхдээ тухайн тохиолдолд нөхцөл байдлыг нь харгалзан үзэх хэрэгтэй шүү дээ. Нэгдүгээр хичээл 7:40 цагт эхэлнэ, Улаанбаатарын түгжрэл ямар билээ. Хүүхэд заримдаа шалгалтдаа орох гэж гүйж ирээд "багш оруулсангүй" гээд над дээр орж ирэх үе бий. Тэгэхээр нь би дагуулаад очдог.

"За, цаг нь болчихсон нь үнэн. Гэхдээ энэ хүүхэд зориуд үүдэнд зогсоогүй, хамаг байдгаараа яараад ирсэн байх. Нөхцөл байдлыг нь ойлгоод шалгалтад нь оруулаад өгөөч" гээд л хүсэлт тавина. Иймэрхүү байдлаар л зохицуулж ажилладаг.

Уг нь Сургалтын албаны үүрэг бол багш, оюутанд зөвлөж, дэмжиж, хооронд нь холбож өгөх шүү дээ. Аль аль талаас нь хүсэлт, гомдол ирнэ. Түүнийг нь аль болох ойлгуулж, дундаас нь шийдлийг олж өгөх нь манай ажлын нэг хэсэг юм.

Тэгэхээр тэр сургалтын онцлог нь юу байсан бэ гэхээр яг орчинд нь мэдрүүлдэг байсан. "Тусгай хэрэгцээт оюутан" гэж хэнийг хэлдэг юм, ямар төрлүүд байдаг юм, түүнээсээ хамаараад ямар онцлог гардаг юм бэ гэдгийг бодитоор ойлгуулсан.

Сүүлийн үед нэмэгдээд байгаа аутизмын хүрээний эмгэг бол гаднаас харахад мэдэгдэхгүй. Гэтэл хүүхэд дотроо асар их ачаалалтай явж байдаг. Зарим нь төрөлхийн, зарим нь олдмол байдаг. Тийм болохоор энэ талын мэдлэг мэдээллийг нийгэмд илүү түгээхгүй бол дээд сургуулийн багш нар ч гэсэн ойлгоход хэцүү юм байна гэдгийг бид ойлгосон.

Та түрүүн хэлсэн шүү дээ, бага сургууль, цэцэрлэг, ЕБС дээр тэгш хүртээмжтэй боловсрол нэлээн явж байгаа. Тэгэхээр одоо тэр хүүхдүүд их сургууль руу орж ирэх нь нэмэгдэнэ. Энэ асуудал дээр яамнаас нэгдсэн хөтөлбөр гаргадаг уу, эсвэл сургуулиуд дээр зохион байгуулалттай сургалт явуулдаг уу гэвэл, ШУТИС-ийн хэмжээнд бол бид ажлын төлөвлөгөөндөө тусгаад явж байна.

Гэхдээ санхүүжилт бол асуудалтай. Жишээ нь, нэгдүгээр байрны хаалгаар ороход хүндрэлтэй.  Хоёрдугаар байрны хаалгаар бол шатаар гараад орж болж байна. Гэхдээ тэргэнцэртэй хүүхэд лифт хүртлээ явах зам байхгүй. Налуу зам зарим хэсэгт бий, заримд нь байхгүй. Энэ бүхнийг шийдвэрлэхэд санхүүжилтээс л шалтгаалж удааширч буй. 

Манай захирал нэг санал гаргасан. Нэгдүгээр давхарт тусгай хэрэгцээт оюутанд зориулсан нэг өрөө гаргая. Тэр өрөөнд цахимаар хичээлдээ холбогдох боломжтой болговол, заавал 4-5 давхар руу гарахгүйгээр лекцдээ сууж болно. Эрчим хүч, Барилга, Уул уурхай, Нийгмийн технологийн сургуулиуд нийлээд нэг ийм өрөө тохижуулчихвал их хэрэгтэй. Гэхдээ одоогоор бол ярианы түвшинд л явж байгаа.

ШУТИС бол улсын сургууль ч гэлээ төрөөс шууд санхүүжилт авдаггүй, сургалтын төлбөрөөсөө санхүүждэг. Төлбөрийн ихэнх нь багш нарын цалин, халаалт, гэрэлтүүлэг, ашиглалтын зардалд явчихна. Судалгаа, инновацдаа ч мөнгө хэрэгтэй. Харин нийгмийн шинж чанартай ийм ажлуудад тусгайлж их хэмжээний зардал гаргах боломж үнэхээр хомс.

Тэр нэгдүгээр давхарт өрөөтэй болох санааны тухайд, гэрээсээ цахимаар суухтай адилхан биш. Бүх оюутанд гэртээ төвлөрөх орчин бүрдэхгүй. Сургуулийн орчинд, зориулалтын өрөөнд сууж хичээлээ хийх нь арай өөр. Цар тахлын үед бид гэрээсээ хичээллэж л байсан. Гэтэл багш асуулт асуухаар микрофоноо нээхэд цаана нь аяга шанага түжигнээд, хүүхэд уйлаад, янз бүрийн дуу чимээ гарна. Тэгэхээр сургуулийн орчинд ирж төвлөрөх нь илүү үр дүнтэй. Одоогоор өрөөг тохижуулж амжаагүй байгаа ч, болбол их хэрэгтэй.

Нэг зүйл нэмээд хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд маань их эмзэг. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй, нийгэмд ил тод ярихыг ч хүсдэггүй тохиолдол их.

Жишээ нь, дээр дурдсан сургалтад мөнөөх долоон хүүхдээ хамруулах гэж би нэлээн ятгасан. "Та нарт зориулсан сургалт" гэхээр дургүйцдэг. Харин аутизмтай оюутандаа бол "Чи өөртөө биш, бусдад туслахын тулд оролцож өгөөч. Чиний оролцоо бусдад хэрэгтэй" гэж гуйсан. Бусдад туслах нь гэдэг үүднээс тухайн сургалтад хамрагдаг оюутнуудад өөрийнхөө тухай ярьсан л даа. 

Аутизмтай оюутан маань өөрийгөө ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлдэггүй. "Манай аав ээж хоёр хөгжлийн бэрхшээлтэй, би тийм хүмүүстэй хамт амьдардаг" гэж танилцуулдаг. Хамт баг болсон оюутнууд нь хамгийн сүүлд "Багш аа, энэ хүүхэд яг ямар хөгжлийн бэрхшээлтэй юм бэ, ойлгосонгүй" гэж асуусан. "Хэвийн биш нь бол мэдэгдэж байна. Гэхдээ яг ямар оноштой юм бэ?" гэж.

Хэрвээ хүүхэд өөрөө "би аутизмын хүрээний эмгэгтэй" гээд нээлттэй яривал нэг өөр. Гэтэл өөрөө ч хүлээн зөвшөөрөхгүй, ил хэлэхгүй байхад бусад нь ойлгоно, багш шууд танина гэдэг амаргүй.

Тэгэхээр энэ тал дээр багш, оюутнуудын уян хатан байдал, ойлголцлын ур чадвар л хамгийн их шаардлагатай юм байна лээ.

Тэгээд би ялангуяа инженерийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийн тухайд их боддог юм. Нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр сурч байгаа бол хичээл нь арай өөр шүү дээ, уншина, бичнэ, ярилцана. Харин манайд бол нэлээн хатуу. Юмыг гараараа хийнэ, гагнана, схем угсарна, туршилт хийнэ гээд дандаа ийм бодит ур чадвар шаардсан зүйлүүд байдаг. Тэгэхээр багш нар ч гэсэн ихэвчлэн техникийн сэтгэлгээтэй хүмүүс. Шаардлага нь ч хатуу. "Хичээл тасалж болохгүй, даалгаврыг яг хугацаанд нь өг, тэдэн хуудас бичсэн бай" гэх мэт.

Ингэхээр нөгөө хүүхдүүд шууд хүлээж аваад, маш их стресст ордог. "Би ер нь сурч чадахгүй юм байна" гэсэн бодолд автана.

Манайд эмнэлгийн тоног төхөөрөмжийн ангид сурдаг нэг охин бий. Хараа, ярианы бэрхшээлтэй. Заримдаа багш нар нэлээн өндөр шаардлага тавина. Багаар ажиллахад тэр охин өөрийнхөө хэсгийг хийгээд байдаг. Гэтэл багийн өөр гишүүн ажлаа хийгээгүйгээс болоод нийт үнэлгээ нь бага гарчихна. Тэгээд л "Би энэ хичээл дээр тэнцэж чадахгүй нь" гээд гомдоллоод над дээр орж ирнэ.

Нөгөө төслийн зөвлөмжөөр "ядаж нэг хөгжлийн бэрхшээлтэй оюутныг, оюутны зөвлөлдөө оруул" гэсэн юм. Намраас хойш нөгөө долоон оюутнаасаа нэгийг нь оруулах гээд уулзалт хийгээд байсан ч орох хүн олдохгүй, "ажиллая" гэж хэлдэггүй байлаа. Харин тэр эмнэлгийн тоног төхөөрөмжийн ангийн охин зөвшөөрч, оюутны зөвлөлд орж ажилласан.

Зөвлөмжийн дагуу бид гаднах орчноо жаахан сайжруулж, Эрчим хүчний сургуулийнхаа Оюутны зөвлөлд хөгжлийн бэрхшээлтэй оюутныг төлөөлөл болгон оруулсан. Гэхдээ үүгээр зогсохгүй л дээ. Орчноо сайжруулах талаар нэлээн олон зөвлөмж өгсөн. Тэдгээрийг шат дараатайгаар нэг нэгээр нь хийхийг зорьж л байна.

"Ийм төгсөгч ирвэл бид яаж ажиллах вэ, яаж хамтрах вэ, яаж нийгэмшүүлэх вэ" гэдэг дээрээ бас анхаарах шаардлага гарч ирнэ.

Ер нь бол зөвхөн нэг сургууль дотор сургалтын чанарын тухай ярьж байгаа юм шиг хэрнээ энэ чинь нийгмийн том асуудал шүү дээ. Өнөөдөр тэд оюутан болоод орж ирж байна. Маргааш ажилчин, инженер болоод төгсөж гарна. "Бид ийм ажилтнуудыг хүлээж авах гэж байгаа шүү" гэдгийг л нийгмээрээ, бүгдээрээ ойлгох ёстой юм байна.

Эрчим хүчний салбарт ч гэсэн энэ хүүхдүүд төгсөнө. Цахилгаан, дулаан, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер болно. Тэгээд ажлын байранд гарна. Тэгэхээр дараагийн шат болох ажил олгогчид "ийм төгсөгч ирвэл бид яаж ажиллах вэ, яаж хамтрах вэ, яаж нийгэмшүүлэх вэ" гэдэг дээрээ бас анхаарах шаардлага гарч ирнэ.

Магадгүй ажил олгогчид ч гэсэн "яаж ажиллах вэ" гээд ярьж байгаа байх. Зарим талаараа тэд бүр туршлагатай ч байж мэднэ. Ажлын байран дээрээ осол гэмтэлд орсон хүмүүстэй ажиллаж сурсан байгууллагууд бий шүү дээ. Тэгэхээр шинээр ийм ажилтнуудыг яаж хүлээн авч ажиллуулах вэ гэдэг дээр бас яригдана л даа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан