Монголын үүрэн холбооны ууган компани Мобиком Корпорацийн 30 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын 22-ны ням гарагийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Барилдааныг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхнийх нь улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан. Удаах нь чансаа өндөр 16 бөхчүүдийн нэрсийг гарган үзэгчдийн дунд санал асуулга явуулж, бөх сонирхогч иргэдээс хамгийн олон санал авсан дөрвөн бөхийн дунд халз барилдаан зохион байгуулна.
“Мобиком-30 жил” 128 бөхийн барилдааны:
- Түрүү бөх - 30 сая төгрөг
- Үзүүр түрүү бөх - 15 сая төгрөг
- Их шөвгийн 2 бөх тус бүр - 5 сая төгрөг
- Дунд шөвгийн 4 бөх тус бүр - 2 сая төгрөг
- 1-4-ийн даваа хүртэл даваа бүр - 300 мянган төгрөгийн бай шагналтай.

Монгол Улсын харилцаа холбооны салбарт шинэ эринийг эхлүүлж гар утастай болсон баярыг Мобиком Корпораци үндэсний өв уламжлалаа дээдлэн, дижитал технологийн дэвшилтэй хослуулан хэрэглэгч олонтойгоо хамтдаа тэмдэглэх гэж байна.
Та бөхийн барилдааны тасалбараа үндэсний төлбөрийн цахим шийдэл Monpay апп-аар худалдан аваарай. Бөхийн өргөөнд очиж амжихгүй бол хот, хөдөө хаана ч явсан VOO- гээрээ үзэх боломжтой. Хэрэв машин барьж яваа болон барилдаан үзэж суух завгүй байсан ч дуу хөгжим болон бүх төрлийн сонсдог контентуудыг хүргэгч Sonsy апп-аараа дамжуулан мэргэжлийн өндөр түвшний тайлбартайгаар сонсох боломжийг олгох юм.
“Мобиком 30 жил” бөхийн барилдааны талаарх мэдээллийг бид цувралаар хүргэх болно.