Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 195 морь уралдаж Ховд аймгийн Мянгад сумын харьяат Загджавын Мэндсайханы хул үрээ түрүүлсэн билээ.
Хурдан соёолон насны морьны уралдааны дараа маргаан үүсэж иргэнээс түрүүлсэн үрээг соёолон адуу биш учир дахин шалгахыг шаарджээ.
Гомдлыг үндэслэн Хурдан морины салбар хорооны комисс хул үрээг дахин шүдлэх шийдвэр гаргасан байна. Шүдэлгээг тус хорооны шүдэлгээний ахлагч н.Зоригтбаатар ахалж тайлбар өглөө.
Түүний хэлснээр, түрүүлсэн хул морийг дахин шүдлэхэд үндсэн дөрвөн шүд нь гарсан, захын үүдэн шүд нь сүүн шүд байсан тул дөрвөн настай соёолон насны адуу мөн гэв.