-Hybrid технологи, өндөр бүтээмж, зардал хэмнэлтийн дэвшилтэт шийдэл “Mongolia Mining 2026”-д онцгойров-
Монгол Улсын уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүндтэй арга хэмжээ болох “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэнгийн 15 дахь удаагийн арга хэмжээ Буянт-Ухаа спорт цогцолборт ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.
“Ирээдүйг нээе – Инноваци, тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн үзэсгэлэн нь салбарын шинэ чиг хандлага, дэвшилтэт технологийг нэг дор төвлөрүүлсэн, бодит шийдлүүдийг тодорхойлсон онцгой платформ болж байна. Энэ жил дэлхийн 20 гаруй орны 100 гаруй байгууллага оролцож, уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, инновац шийдлүүдийг танилцуулж буйгаас LGMG брэндийн RTH100 загварын hybrid дамп трак онцгойлон ялгарч, салбарынхны анхаарлын төвд орлоо.
“ИРИДИУМ ТРАК МОНГОЛИА” ХХК “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэнгийн үеэр харилцагчдаа урьж, Монгол Улсын хилээр саяхан орж ирсэн шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийлээ. Энэхүү арга хэмжээнд хүндэт зочид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, уул уурхайн салбарын нэр хүндтэй экспертүүд оролцсон юм.

ИННОВАЦ БА УХААЛАГ ШИЙДЛИЙН ШИНЭ ЭРИН
Үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгч “Иридиум Трак Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Билгүүн “Өнөөдөр уул уурхайн салбар ухаалаг, автоматажсан, өгөгдөлд суурилсан шинэ эринд эрчимтэй шилжиж байна. Энэ өөрчлөлт нь бүтээмжийг огцом нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлыг бууруулж, байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн шийдлийг бий болгож байна”хэмээн онцоллоо. Тэрбээр мөн нэмж хэлэхдээ “Ногоон шилжилтийн эхлэл бол бага түлш зарцуулдаг, өндөр бүтээмжтэй, ухаалаг техник технологийг бодитоор ашиглаж эхлэх явдал” гэв.

МОНГОЛД АНХ УДАА 100 ТОННЫ HYBRID ДАМП ТРАК
Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох бүтээгдэхүүн болох LGMG брэндийн RTH100 загвар нь 100 тоннын даацтай, хосолсон хөдөлгүүрт (hybrid) дэвшилтэт дамп трак юм. Тус компанийн борлуулалтын менежер Ж.Далай “Энэхүү техник нь уул уурхайн хүнд нөхцөлд зориулагдсан, бат бөх ган рамтай, дөрвөн горим бүхий hybrid системтэй. Дизель болон цахилгаан хосолсон шийдлийн ачаар түлшний зардлыг 20–30 хувиар бууруулна. Мөн тоормослох үед эрчим хүчийг буцаан хуримтлуулж, үр ашгийг дээд түвшинд хүргэдэг”гэж тодотгов. Түүнчлэн энэхүү загвар нь ухаалаг удирдлагын систем, сайжруулсан тав тух, өндөр найдвартай ажиллагаагаараа шинэ үеийн стандарт тогтоож байна.

5 ЖИЛД 85,000 АМ.ДОЛЛАР ХЭМНЭХ БОДИТ БОЛОМЖ
“Иридиум Трак Монголиа” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Л.Цолмон “RTH100 нь ижил ангиллын дизель техникүүдтэй харьцуулахад 30–40 хувиар бага түлш зарцуулдаг. Нэг машин 5 жилийн хугацаанд дунджаар 85,000 ам.долларын түлшний зардлыг хэмнэх бүрэн боломжтой” хэмээн онцоллоо. Үүнээс гадна элэгдэл багатай, засвар үйлчилгээний зардал харьцангуй бага, тасралтгүй ажиллагаа өндөртэй нь бизнес эрхлэгчдэд бодит ашиг авчирч байна.

ХҮНД ДААЦЫН 90-100 ТОННЫ МАШИНЫ ЭРЭЛТ ЖИЛЭЭС ЖИЛД НЭМЭГДЭЖ БАЙНА
Судалгаанаас харахад Монгол Улсад 90–100 тоннын даацтай хүнд даацын техникүүдийн эрэлт жилээс жилд өсөж байна. Энэ төрлийн машины импорт 2024 онд 120 хувиар өссөн бол 2025 онд дахин 30 гаруй хувиар өссөн байна. Мөн үүнээс гадна уул, уурхайн салбарынхан hybrid техник сонирхох хандлага эрчимтэй нэмэгдэж, импорт хоёр дахин өссөн үзүүлэлт гарчээ. Энэ бол Монгол Улсын гаалийн мэдээллээс авсан тоо баримт. Тиймээс “Иридиум Трак Монголиа” ХХК-ынхан уул уурхайн салбарынхны сонирхлыг татаж, хэрэгцээ шаардлагад нийцсэн LGMG брэндийн 100 тоннын даацтай, хосолсон хөдөлгүүрт RTH100 загварын дамп тракыг Монголд анх удаа оруулж иржээ.

ДЭЛХИЙН БРЭНД, МОНГОЛД НУТАГШИХ ШИНЭ ШИЙДЭЛ
“Иридиум Трак Монголиа” ХХК Lingong Group-ын LGMG брэнд бол дэлхийд танигдсан брэнд. 1972 онд байгуулагдсан. Барилга болон уул уурхайн том оврын машин механизм үйлдвэрлэгч 20 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн, борлуулалтын хэмжээгээрээ Дэлхийн топ 50, Хятадын эхний 3-т эрэмбэлэгддэг компани юм. Lingong Groupын LGMG компани нь жилд 10,000 гаруй дамп үйлдвэрлэх хүчин чадалтай, Хятадын хамгийн том дамп тракын шугамтай, IoT, AI ашигласан “ухаалаг үйлдвэртэй. Lingong Group нь дэлхийн 140 гаруй улсад техникээ нийлүүлдэг, 60 гаруй салбар, 100 гаруй албан ёсны борлуулагчтай. “Иридиум Трак Монголиа” ХХК нь LGMG брэндийн 100 тоннын даацтай, хосолсон хөдөлгүүрт RTH100 загварын дамп тракыг Монголд оруулж ирэхдээ нарийн судалгаа хийж, Казакстан, Сибирт ажиллаж байгаа бүтээгдэхүүнүүд дээр туршилт хийжээ.

ХЭРЭГЛЭГЧДЭД ОЙР ҮЙЛЧИЛГЭЭ, УЯН ХАТАН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
“Иридиум Трак Монголиа” ХХК нь LGMG брэндийн албан ёсны борлуулагчийн хувьд харилцагч бүрийн онцлог, төслийн урсгалд нийцсэн уян хатан санхүүгийн нөхцөлийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Уул уурхайн төслүүд урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг тул төлбөрийн ачааллыг үе шаттайгаар хуваарилах, санхүүгийн дарамтыг бууруулах шийдлүүдийг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл “Зөвхөн танд зориулсан худалдан авалтын нөхцөл”-ийг санал болгож байна. Энэ талаар тус компанийн борлуулалт хариуцсан захирал Л.Цолмон “Бид техник нийлүүлэх бус харилцагчдын санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны үр ашгийг хамтдаа бий болгохыг зорьж байна” хэмээн ярьж байсан юм.

ШИНЭ ҮЕИЙН “НОГООН” УУЛ УУРХАЙН ШИЙДЭЛ, УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Буянт-Ухаа спорт цогцолборт анх удаа танилцуулагдсан RTH100 hybrid дамп трак нь зардал хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна байгаль орчинд ээлтэй гэдгээрээ уул уурхайн салбарынхны анхаарлыг татаж байна. Ойрх дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөн, Ормузын хоолойг тойрсон эмх замбараагүй байдал дэлхийн даяар нефтийн хямралыг авчирсан. Энэ цаг үед ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад тавхан жилийн дотор 85,000 ам.долларын түлш хэмнэх боломжтой энэ бүтээгдэхүүн хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт байх нь дамжиггүй.