УИХ дахь ХҮН намын Зөвлөл мэдээлж байна. Тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг дараах мэдээллийг өгөв.
-Бид хоёр асуудлыг хэлэлцэн, саналаа нэгтгэлээ.
Нэгдүгээрт, Туул голын хурдны замын төслийг манай ажлын хэсэг шалгалаа. Байгаль орчны үнэлгээ, эдийн засгийн тооцоолол, авто замын түгжрэлд үзүүлэх нөлөөг мөн дэд ажлын хэсэг судаллаа. Ингээд байгаль орчинд халтай, эдийн засгийн өгөөж багатай, түгжрэлийг бууруулахад шууд нөлөө багатай төсөл байна гэж үзсэн тул дэмжихгүй. Энэ талаарх мэдээллийг та бүхэнд дэлгэрэнгүй өгнө. Байгаль орчны яам энэ төслийг түр зогсоожээ. Уулын зам одоо 2 эгээ байгааг 4 эгнээ болгох нь зөв.
Тойрог 1 болон 2 замуудыг барьснаар Туулын хурдны замтай нийлээд 6-8 их наяд төгрөг зарцуулах юм байна. Эдийн засаг хүнд үед ийм том төсөл хэрэгжүүлэх нь эдийн засгийн үр өгөөжгүй.
Бид өнөөдөр Ерөнхийлөгчөөс өргөн барьсан, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг мөн хэлэлцлээ. Энэ төслийг дэмжихгүй. Учир нь хуулийн төсөл нэрээсээ их хальжээ. УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг энэ төслийг судалсан. Ерөнхийлөгч энэ хуулийн өслөө эргүүлэн татаж, Үндсэн хуульд засан агуулга, хүрээнээс халихгүйгээр төслөө боловсруулах нь зөв.
Нам УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай заалт одоогийн хуулийн төсөлд багтсан. Нам анхнаасаа нэр дэвшүүлэхдээ л сахилга баттай, өндөр ёс суртахуунтай хүнийг л нэр дэвшүүлэх нь зөв. Үндсэн хуулийн цэц мөн эргүүлэн татах эрхтэй болсноор гишүүдийг эргүүлэн татах саналыг тал талаас татах бодит эрсдэл үүснэ. Ерөнхийлөгчийн зорилгыг бол бид дэмжинэ гэв.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Туулын хурдны замын эдийн засгийн үр өгөөжийг судлав. 2 их наяд 34 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулах юм байна. Ингэхдээ Тендерийн хуулийн зарим заалтыг зөрчжээ. Тухайлбал гүйцэтгэгч компанид тавьдаг шалгуурыг энэ төсөлд буулгажээ. 15 жил үйл ажиллагаа явуулсан байх шалгуурыг энэ төсөлд 5 жил болгожээ.
2.3 их наяд төгрөг нь нийслэлийн нийт төсвийн 93 хувь буюу маш өндөр хувийг эзэлжээ. Мөн энэ мөнгөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 төсөл хэрэгжүүлэхээр байна.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр Туулын хурдны замын түгжрэлийг бууруулах нөлөөг судалжээ. Тэрээр, "Туулын хурдны зам, хоёр тойрог замыг барьсны дараа түгжрэлийг 30 хүртэл хувиар буурна гэсэн. Өвөл хурдны зам халтиргаа гулгаа ихтэй тул 100 км/цаг хурдтай явахгүй. үүнийг тооцоолоогүй байна. 7 орц, гарцыг мөн тооцоолоогүй буюу эдгээр цэгүүдэд түгжрэлийг улам нэмэх магадлалтай. Туулын хурдны зам 15 хувиар түгжрэлийг бууруулна гэсэн нь дэгс тоо байна. Шинээр зам тавихаар түгжрэл мэдээж тодорхой хувиар буурна.
Өвөл давс цацвал хэрхэн зайлуулах талаар огт дурдаагүй байна" гэв.
Энэ төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2015 хийжээ. Уншиж үзтэл итгэл үнэмшил төрүүлсэнгүй. Учир нь иргэдийнх нь яриа яг ижилхэн байна. Улаанбаатарт зам тавих нь зөв. Гэхдээ өөр байршилд буюу уулын замаа өргөтгөх нь илүү өгөөжтэй болно гэв.