Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2025.06.24/ УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэрт нэгжлэг хийжээ.
Тэрбээр энэ талаар, Надад хийсэн хэрэг байхгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Дарангуйлагч боллоо, чи боль оо. Монголын хууль хяналтынхныг Энканто саунаас удирдахаа зогсоо” гэж би хэлсэн нь үнэн. Үүний төлөө АТГ-ын дарга тэргүүтэй хүмүүс У.Хүрэлсүхийн даалгавраар С.Ганбаатарын авгай хүүхдийг айлгах гэж Баянзүрхийн гүүрний ойролцоох гэр хорооллын хажууд байдаг миний дүүгийн байшинд шалгалт, нэгжлэг хийх гэж байна. Миний дүү нар хүлэмж ажиллуулдаг, би дүүгийнхээ хашаанд зусланд гардаг юм. Энд 33 саяын байшин, гурван хүлэмж байдаг. Нэг хүлэмж нь ажилладаггүй.
Би ураны талаар ярьсан байж магадгүй. Цалин авч байгаа хүмүүс яах вэ. Та нар том хулгайч нартай л тэмц, УИХ-ын гишүүний дархан эрхэд битгий халдаарай. АТГ-ынхаан. Би үнэнч, шударгаар явж байгаа улстөрч. Та нар надаас юу ч олж долоохгүй.
Засгийн газрыг тоглоомын Засгийн газар болгож байхад 126 гишүүнтэй парламентаас чиний урдаас хэн ч үг хэлэхгүй байна гэдэг бол Монгол орон дарангуйлал руу орж байгаа хэлбэр. У.Хүрэлсүх ээ, би хаан болсон гэж итгээд өөрийгөө шүүмжилсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар дарамтлуулдгаа боль оо. 126 гишүүн үгээ чөлөөтэй хэлэх ёстой.
Ерөнхийлөгчийн өөдөөс үгээ чөлөөтэй хэлдэг байх эрхийн төлөө Монголын ард түмэн УИХ-ын гишүүний тэмдэг зүүлгэдэг. Үг хэлсний төлөө дарамтлуулах нь байх ёстой зүйл шүү гэдгийг бусад залуу гишүүнд ойлгуулах гэж энэ лайвыг хийлээ. Манайхыг шалга. Би энэ асуудлыг Олон улсын парламентын холбоонд өгсөн байгаа.
Монгол Улс парламентын засаглалтай, Ерөнхийлөгчийн засаглалтай болоогүй байна. Ард түмнийхээ төлөө хэний ч өмнө үгээ хэлдэг байх дархан эрх УИХ-ын гишүүнд байдаг гэж ойлгуулахын төлөө энэ лайвыг хийлээ гэв.