gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүний эрхийн активист Б.Хулан: Гэр оронтой байна гэдэг хамгаалагдсан байна гэсэн үг

Нийгэм
4 цаг 32 минутын өмнө
257
Twitter logo
257
Twitter logo
Нийгэм
4 цаг 32 минутын өмнө

Орон гэргүй байх гэдэг зөвхөн байр сууцгүй байх тухай биш, цаашлаад нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй гэсэн үг юм.

Ингэж хэлж буй нь хүний эрхийн активист, судлаач Б.Хулан. Тэрээр Улаанбаатар хотын ЛГБТИК залуусын орон гэргүй нөхцөл байдлыг Англид магистрын түвшиндээ судалжээ. 

Түүний ярианаас үзвэл, орон гэргүй байх нь эдийн засгийн гэлтгүй, олон нарийн асуудалтай холбоотой. Нийгмийн, сэтгэлзүйн, хүний эрхийн асуудал юм. Энэ ярилцлагаар дамжуулан нийгэм хэнийг хамгаалж, хэнийг үл анзаарч, орхиж буйгаа дахин нэг бодох шаардлага бидэнд үүссэнийг сануулж байна.

Түүнийг Кенна гэж дууддаг. Дүрслэхүйн активист, уран бүтээлч, хүний эрхийн активист, контент бүтээгч. Чөлөөт цагаараа Биг-Систас клубд комеди хийдэг. 

-Дүрслэхүйн активист гэдэг үг сонирхол татлаа, ямар утгатай тодорхойлолт вэ?
-Гэрэл зураг, уран зураг, кино, баримал гээд бидний нүдээрээ хардаг бүтээлүүд дүрслэх урлагийн хэл болох өнгө, зохиомж, дүр, дүрсээр илэрхийлэгддэг. Дүрслэх урлагт илэрхийлэгдсэн зүйлс бидний амьдралд шууд бусаар гэхдээ хүчтэй нөлөөлдөг. Жишээлбэл, бидний үзэж өссөн олон кинонд эмэгтэйчүүдийг дүрслэхдээ ихэнх нь залуухан, хөөрхөн, туранхай, цагаан арьстай, бусдын таашаалд нийцэхүйц байдлаар инээмсэглэсэн, үйлчилж буй байдлаар харагддаг. 

Тэгвэл “эмэгтэйчүүдийг тийм л байдаг” гэсэн хүлээлт үүссэний уршгаар охид багаасаа “ийм л байх ёстой” гэж ойлгоно. Магадгүй эрүүл жинтэй ч маш туранхай байх ёстой гэж ойлгосноос биеэ голох, хоолны хортой зуршилтай болж өсөх, эрүүл мэндээ хохироох гэх мэт тохиолдол олширч байна.

Дүрслэхүйн активизм гэдэг нь ийм хэвшмэл ойлголтын эсрэг дүрслэх урлагийн хэлийг ашиглан хүний эрхийн төлөө тэмцэхийг хэлдэг. Жишээлбэл, эмэгтэйчүүдийг хувцастай, өөрийн үзэл бодолтой, шийдэмгий, сонсогдох эрхтэй хүн гэж дүрслэх нь энэ хэлбэрийн активизм юм.

-Таны гадаад төрх маш сонирхолтой, өөрийнхөө дотоодыг илэрхийлсэн санагдлаа. Энэ активизм мөн үү?
-Гадаад төрх маань активизм гэж бодож байгаагүй л дээ, гэхдээ тэгж хэлж болох юм. Би өөрийнхөөрөө байх дуртай.

Энэ нийгмийн тогтолцоо хүн бүрийг ямар нэгэн байдлаар “үл үзэгдэх дүрмийг” дагах ёстой гэсэн шаардлага тавьдаг. 

Жишээ нь, үсээ яаж янзлах, юу өмсөх, хэнийг дагах гэх мэт. Сургуульд хүртэл хөвгүүдийг үсээ ургуулж болохгүй, охидыг заавал юбка өмс гэж шаарддаг.

Уг нь дүрэмт хувцас хүүхдэд хичээлээ тав тухтай хийхэд саад болохгүй байх ёстой. 

Хүн гоо сайхны стандарт дагахгүй л бол түүнийг буруугаар ойлгодог. Гэхдээ нийгэм өөрчлөгдөж байгаа.

Зуун жилийн өмнө жинс өмссөн эмэгтэйчүүдийг “эрэгтэй хүн болох нь” гэж шүүмжилдэг байсан бол одоо хэвийн үзэгдэл. 

Тогтолцоог эвдэгчид бол өөрийнхөөрөө, чөлөөтэй хүмүүс байдаг. Би уран бүтээлчийн хувиар гадаад төрхөө өөрчлөх дуртай, ингэх нь миний нэг хэсэг гэж боддог.

-Та багаасаа л ийм өөрийнхөөрөө байх дуртай хүүхэд байсан уу. Хэзээнээс эхэлж өөрийнхөөрөө байя гэж шийдсэн бэ?
-Хүүхэд бүр өөрийнхөөрөө байдаг байх. Хүүхэд төрөхөөсөө эхлээд нийгмийн энэ “үл үзэгдэх” хууль, шударга бус тогтолцоог мэдэхгүй өсөж байгаа шүү дээ. Өөрийнхөө хүссэн зүйлийг хэлж ярьж, хийхэд томчууд уурлаж, загнаж, зоддог. Гэтэл хүүхэд бага багаар юмсыг сураад явдаг, томчуудтай харьцуулахад тэдэнд эрх мэдэл байхгүй.

Бага насаа санахаар тэрслүү, өөрийнхөөрөө, хүссэн зүйлээ хийдэг хүүхэд байсан. Хамгийн тод санаж байгаа дурсамж гэвэл, тооны сургуульд орохыг хүсэж, эцэг эхээсээ дэмжлэг гуйхад “охин хүүхэд байж тоогоор яваад яах вэ” гээд тоогоогүй. Харин эрэгтэй дүүг минь дэмжсэн.

“Чи л өөрийнхөө хүссэн зүйлийнхээ төлөө хөөцөлдөхгүй бол хэн ч биелүүлэхгүй” гэдэг үгийг долоодугаар ангидаа сонссоноосоо хойш зөрүүд болж эхэлсэн. 

- “Зөрүүдлээгүй минь яав даа” гэж харамсах үе гарч байсан уу?
-Жижиг үйлдлүүд дээр мэдээж тийм бодол төрнө л дөө, зөөлөн байна гэдэг хүнд байх л ёстой зүйл. Харин амьдралаа бүтээх мэтийн том шийдвэрүүдэд зөрүүд байсандаа огт харамсаж байгаагүй. Харин ч “би өөрийнхөөрөө гүрийсэн” гэдэгтээ баярладаг. 

Нийгэм үргэлж л эмэгтэйчүүдийн юу хүсэж байгааг хүндэлж сонсдоггүй, хүлээж авдаггүй хэр нь, эмэгтэй хүн ямар зан ааш гаргаж, яаж хувцаслаж, яаж сууж босохыг зааж тулгасан, эсвэл хориглож шүүмжилсэн хандлагатай. Иймээс бидэнд өөрийнхөө төлөө зөрүүдлэхээс өөр арга байхгүй. 

ОРОХ ОРОНТОЙ БАЙНА ГЭДЭГ ХҮНИЙ ЭРХ, НААД ЗАХЫН ХЭРЭГЦЭЭ

-Таны судалгааны ажлын талаар ярилцъя. Хаана, ямар сэдвээр судалгааны ажлаа бичсэн бэ?
-Би Их Британийн Засгийн газрын тэтгэлгээр Сассексийн их сургуульд “Улаанбаатар дахь 25-30 насны ЛГБТИК+ залуусын орон гэрийн тухай утга учир” сэдвээр магистрын судалгаа бичсэн. 

Өөрийнхөө төрөлх байдлаас болоод нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй, хүнээр хараалгуулдаг, ажлын байранд гадуурхагддаг гэх мэт олон асуудалтай тулгарна.  Гэхдээ энэ бүх асуудлын суурь нь орон гэрийн асуудал юм аа гэж судалгаандаа дурдсан юм. 

Улаанбаатарт өвөл -40 градус хүйтэрдэг, дэлхийн хамгийн хүйтэн бас өртөг өндөр нийслэлүүдийн нэг. Байр, түрээсийн үнэ жил ирэх тусам өсдөг. Орох оронтой байна гэдэг хүний эрх, наад захын хэрэгцээ. 

ГЭРТЭЭ  ХӨЛДӨЖ ҮХЭХ ВИЙ ГЭСЭН АЙДАС Ч ОРОН ГЭРГҮЙН ОЙЛГОЛТОД БАГТДАГ

Нөгөө талаас, орон гэртээ аюулгүй байна гэдэг маш чухал. Жишээлбэл бэлгийн цөөнх гэдгийг мэдээд хамар хашааны хөршүүд гадуурхвал яах вэ гэж айна, хамт амьдарч буй гэрийнхэндээ баригдах, хөөгдөх эсвэл сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөх гэх мэт. 

Түрээсэлсэн байрны эзэн хөөвөл яах вэ гэсэн асуудал үүснэ. Мөн Улаанбаатарчуудад өвөл бүр тулгардаг асуудал бол тоггүй болж хар хүйтэнд гэртээ  хөлдөж үхэх вий дээ гэсэн бодол ч энэ ойлголтод багтана.

Манай улсад орон гэргүй байдлыг тодорхойлсон хууль, бодлого бараг үгүй. Хамгаалах байрны зохицуулалт ч ховор, мөн ЛГБТИК+ хүмүүст ээлгүй, олон эмзэг бүлгийг орхигдуулсан. Манай соёлд орон гэргүй байна гэдэг маш хаалттай сэдэв. Бүр болохоо байчихсан, архичин, тэнүүлч, хамаг байдгаа барсан хүмүүс л орон гэргүй байдаг гэсэн ойлголттой. 

Биднээс их холын асуудал мэт хүлээж авдаг. Энэ талаар нээлттэй ярьдаггүй учраас дорвитой шийддэггүй.  Энэ бол яригддаггүй, маш хаалттай, тамын тойрог шиг асуудал.

-Гэр орон дахь аюулгүй байдал маш өргөн хүрээнд хангагдаагүй гэдгийг тодруулж өгөөч.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, сэтгэлзүйн дарамтад орсон хүүхдүүд, хүлээн зөвшөөрөгдөөгүй ЛГБТИК+ өсвөр насныхан, нийгмээс тусгаарлагдсан өндөр настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөөнөөс ирсэн харьяалалгүй иргэд гэх мэт олон бүлэг орон гэргүй болох эрсдэлтэй. 

Мөн насаараа цуглуулсан хөрөнгөөрөө байр авах гээд залилуулсан хүмүүс олон. Байр түрээслэх тухайд манай улсад түрээслэгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт муу. Байрны эзэн дур мэдэж түрээс нэмэх, түрээслэгчээ хэзээ ч гаргах боломжтой. Үүнийг хянах бодлогогүйгээс түрээсийн үнэ хяналтгүй өсөж, хүссэн хэмжээгээрээ сарын түрээсээ бөөгнүүлж авдаг. 

Байрны барьцаагаа буцааж өгнө гэдэг ойлголт бараг л байхгүй. Уг нь байр түрээсэлж, ашиг олж байгаа шүү дээ. Тэр хүний үл хөдлөх хөрөнгө алдагдалд ороод байхгүй, өөрийнх нь нэр дээр байгаа.  Гэтэл орон байргүй бүлэг хүмүүсээ мөлжиж байна. Түүнчлэн ипотекийн зээлд ЛГБТИК+ хүмүүс хань ижлээ батлан даагчаар оруулах боломжгүй. Орон сууц өмчлөгчдийг жендерээр харьцуулж харвал мөн л эмэгтэйчүүд маш бага хувь эзэлдэг.  

Судалгаанууд ихэвчлэн гудамж, орцоор тэнүүчилж амьдарч буй, нийгмээс тусгаарлагдсан бүлгийг судалж байна.

Монгол судлаачдын хийсэн судалгааны дүгнэлтүүд нь буруутгасан өнгө аястай, хэт нэг талыг барьсан, ихэрхүү өнцөгтэй. Жишээ нь, нэг судалгаанд, яагаад энэ хүмүүс орон гэргүй байгаагийн хэд хэдэн шалтгаан дунд архидалт,  багадаа хэт эрхэлж өссөн гэжээ. 

Уг нь архидалт гэдэг суурь шалтгаан биш, харин шалтгаанаас улбаалсан үр дагавар баймаар. “Хэт эрхэлж өссөн” гэж яг юуг хэлэх вэ? Хэтэрхий эрхэлж өссөнөөр хүн орон гэргүй болох боломжтой гэсэн баримт, судалгаатай огт таарч байсангүй.

-Бусад улс энэ асуудлаа хэрхэн зохицуулсан байдаг вэ?
-Бусад улсад орон гэрийн тухай маш сайн судалдаг. Орон гэргүй хүмүүсийн сэтгэлзүй, эдийн засгийн нөхцөл, яавал энэ асуудлаас ангижрах, төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй, хамгаалах байранд ямар зохицуулалт байх ёстой, мөн ямар нөхцөлөөс болоод орон гэргүй хүмүүс хамгаалах байрны үйлчилгээ аваагүй зэрэг бүх талаас нь маш сайн судалсан. 

Хамгаалах байранд тэднийг ажилд ороход шаардлагатай ур чадварт сургаж, мэргэшүүлэнгээ, ажилд зуучлах гэх мэт бодлого баримталдаг. Мөн энэ асуудлаа нээлттэй ярьж, судалдаг нь зөв шийдэл олоход чухал.

ОРОН ГЭРИЙН УТГА УЧРЫГ МОНГОЛ ҮНДЭСНИЙХЭЭ СЭТГЭЛГЭЭНЭЭС ХАЙХ ЁСТОЙ

-Орон гэр гэх ойлголт байр байшин гэсэн материаллаг зүйлсээс эхлээд усанд орох, эрүүл байх, ажилтай, амжилттай явах тухай асуудал давхар багтаадаг юм байна. 
-Тийм,  орон гэр гэдэг зөвхөн толгой хоргодох байр сууцны тухай материаллаг ойлголт биш. Гэр орон гэдэг эрүүл, аюулгүй амьдрах, хүний сайн сайхан байдалтай шууд холбоотой.

Тухайлбал амрах орон зайтай бол бие өвдсөн үедээ эдгэнэ гэсэн үг. Энэ нь хоол идэх, усанд орох, түр амсхийх орон зай, баяр тэмдэглэж гэр бүлээрээ цуглахаас авхуулаад хүний амьдралын маш том хэсэг. Бидний “орон гэр” гэдэг ойлголт хэт баруунжиж байна. Орон гэрийн утга учрыг монгол үндэснийхээ сэтгэлгээнээс хайх ёстой.

Жишээлбэл англиар гэр гэдгийг “home”, байшин гэдгийг “house, apartment, flat” гэхчлэн салгаж ярьдаг. Гэтэл монгол хэлэнд гэр гэдэг үг  бидний амьдардаг уламжлалт гэрийг ч, өсөж төрсөн гэрийг, амьдарч буй гэрийг ч хэлж байна. Гэр бүл, орон гэр, гэр сууц, гэрлэх гэх мэт нь холбоо үгсэд орохоороо манай нүүдэлчин үнэт зүйлтэй холбоотой, сэтгэлгээний онцлогийг илэрхийлж байгаа юм болов уу. Гэр барина гэдэг хүртэл ганцаараа хийх ажил биш .

Гэрээ бариад, тасалж авсан малаа өсгөж үржүүлээд, эрх чөлөөтэй нүүдэллэж, орон гэргүйн айдас багатай амьдарсан сайхан уламжлалтай хүмүүс шүү дээ, бид. Тиймээс бидэнд орон гэргүй байна гэдэг ойлголт ч үгүй. 

Гэсэн ч суурин соёлтой болж, капиталист, неолиберал эдийн засгийн тогтолцоогоор явж байгаа бол бид ч орон гэртэй холбоотой айдасгүй, аюулгүй амьдрах боломжгүй.

-Маш чухал сэдвээр ярилцсанд Танд баярлалаа.

Тэрээр, орон гэргүй байх нь цогц асуудал, үүнээс хамгаалдаг хамгийн үр дүнтэй шийдэл бол боловсрол гэв. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ нь амьдрах газраар яаралтай хангах гэлээ. Учир нь өлсөж даарах аюулгүй, хамгаалагдсан, тайван мэдрэмж авснаар эмзэг байдалд орсон хүн ирээдүйдээ анхаарч, сурч ажиллах нөхцөлөө бүрдүүлж чаддаг байна.

Орон гэргүй байх нь ганцхан эдийн засгийн бэрхшээл бус, хүний эрхийн суурь асуудалтай нягт холбоотой. Үл хүлээн зөвшөөрөгдөх, ялгаварлан гадуурхагдах, хамгаалалтгүй үлдэх нь ЛГБТИК+ хүмүүс төдийгүй олон эмзэг бүлгийн амьдралыг хүнд нөхцөлд оруулж байна. 

Манай улсад түрээслэгчийн эрх, аюулгүй орон байртай байх эрхийг хамгаалах бодлого, хууль тогтоомж хангалтгүй байгаа нь энэ асуудлыг улам хурцатгаж буй. Гэтэл дэлхийн олон орон үүнийг хүний эрхийн хүрээнд авч үзэн, хууль, бодлогоор хамгаалж, нийгмийн дэмжлэгээр шийдлийг эрэлхийлж байна. 

Монголд ч мөн орон гэртэй байх эрхийг зөвхөн “үл хөдлөх хөрөнгө эзэмших” гэж харах бус, аюулгүй, тогтвортой, хүлээн зөвшөөрөгдсөн орчинд амьдрах хүний эрх хэмээн хүлээн зөвшөөрөх цаг иржээ.

Ярилцсан Э.Болор-Од

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан