gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -18
  • Зурхай
     12.11
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -18
Зурхай
 12.11
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -18
Зурхай
 12.11
Валютын ханш
$ | 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Жүр Үр” ХХК БОНЗ стандартыг нэвтрүүлсэн, “Эко тэмдэгтийн гэрчилгээ”-тэй анхны компаниудын нэг боллоо

Э.Энхмаа
Эдийн засаг
Өчигдөр
342
Twitter logo

“Жүр Үр” ХХК тогтвортой хөгжлийн бодлогоо бэхжүүлж, Байгаль орчин, нийгэм, засаглалын буюу БОНЗ стандартыг амжилттай нэвтрүүлэн “Тогтолцооны” болон “Эко тэмдэгтийн гэрчилгээ”-г өчигдөр /2025.12.09/ гардан авлаа.

Энэхүү гэрчилгээг “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд Тогтвортой Санхүүжилтийн Холбоо болон TQCSI, SFCS стандартын баталгаажуулалтын байгууллагуудаас олгосон бөгөөд Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарт тогтвортой ажиллагааг үнэлсэн анхдагч баталгаажуулалт болж байна.

Стратегийн зорилгодоо хүрэхийн тулд БОНЗ-ын тогтолцоог нэвтрүүлэхэд Европын холбооны санхүүжилттэй SwitchAsia хөтөлбөр дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Богино хугацаанд энэ чиглэлээр дорвитой үйл ажиллагаа явуулахад хөтөлбөрөөс тус дэмжлэг үзүүлсэн. 

Тус компани БОНЗ /Байгаль орчин, Нийгэм, Засаглал/ стандартын хүрээнд хүлэмжийн хийн суурь түвшний тооцоог хийж, эрчим хүч болон түүхий эдийн хэрэглээг оновчлох нөөцийн хэмнэлтийн бодлого нэвтрүүлэн ажиллажээ. Мөн хог хаягдал ангилан ялгах, эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоод үйл ажиллагааны ногоон менежментийг сайжруулснаар үйлдвэрлэлийн байгальд үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлд тогтвортой ахиц гаргаж байна. 

“Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн менежер Н.Энхцацрал, Европын холбооны  санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл 2022 оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн гол удирдагчаар “People In Need” олон улсын байгууллага, хамтрагчаар Тогтвортой санхүүжилтийн холбоо, Хөгжлийн шийдэл, Caritas санхүүжилтийн байгууллагууд ажилладаг. Төслийн хүрээнд ус ундааны салбар болон жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг ногооруулах, байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж байна.

Мөн бизнесүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалт, судалгааны ажил явуулахаас гадна тогтолцоог нь бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Бизнесийн үйл ажиллагааг ногооруулах, гэрчилгээжүүлэх бодлого хэрэгжүүлж, төслийн хүрээнд байгаль орчин нийгмийн засаглалын стандартыг хүнс, ус, ундааны салбарт дахин боловсруулж, танилцууллаа. Мөн энэ стандартыг баталгаажуулах схемийг бий болгож, Монголд нэвтрүүлсэн.

Төслийн хүрээнд бид 2000 орчим үйлдвэрлэгчидтэй хамтарч ажилласнаас тэдэн дундаас өнөөдөр эхний 22 байгууллагад БОНЗ буюу ESG гэрчилгээг олгож, тэмдэг гардуулж байна.

-БОНЗ-ын гэрчилгээний ач холбогдол юу бол? Яагаад энэ гэрчилгээг авах шаардлагатай вэ?
-300 орчим шалгуурын дагуу үнэлгээ хийдэг. Байгаль орчинд ээлтэй, нийгэмд хариуцлагатай, компанийн засаглал сайтай компани гэдгийг олон шалгуур үзүүлэлтээр баталгаажуулж буй юм. Хүнсний салбарын ААН-үүдэд хүнсний аюулгүй байдлын шалгуур хангагдсаныг харуулна.

Мөн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэхийн дээр тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих ногоон зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна. Мөн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд олон нийтэд сурталчлан таниулах ажлуудыг явуулах замаар дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна гадаад зах зээлд  экспорт хийх нэг шалгуур нь болдог давуу талтай гэв. 

Р.ЭНХНАРАН: БИД 14 НЭР ТӨРЛИЙН БУЛОЧКА, ТАЛХ, ТАЛХАН БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ ESG БУЮУ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКО ТЭМДЭГ АВЛАА

“Жүр Үр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Энхнаран, Манай компани "ESG-CS01:2025 стандартын дагуу 14 нэр төрлийн булочка, талх, талхан бүтээгдэхүүндээ ESG буюу бүтээгдэхүүний эко тэмдэг авлаа. Энэ нь бүтээгдэхүүний эрүүл ахуй, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хариуцлагатай менежментийн тогтолцоог бодитоор нотолж байгаа юм.

Мөн ESG:2024 БОНЗ менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээ авсан нь компанийн удирдлагын түвшинд ил тод, хариуцлагатай, эрсдэлийн удирдлагад суурилсан шийдвэр гаргалт тогтвортой хэрэгжиж буйг баталгаажуулж байна.

​Энэ тэмдгийг авахын тулд хүнсний аюулгүй байдлын шалгууруудыг хангахын дээр сав баглаа боодлын эко хэрэглээ, дахин ашиглах боломж, байгаль ээлтэй байдал гэх мэт олон шалгуурыг хангах ёстой.  Бүтээгдэхүүний савлагаан дээрх ESG тэмдгийг хараад хэрэглэгчид олон улсын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан буюу эрчим хүчний хэмнэлттэй, үйлдвэрлэлийн хог хаягдлын менежментийг нэвтрүүлсэн, хаягдал ус дахин боловсруулж хэрэглээнд оруулах технологийг нэвтрүүлсэн, хүний эрхийг дээдэлсэн, сайн засаглалын шилдэг туршлагыг менежментийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр зорьж буй үйлдвэр гэсэн ойлголтыг өгөх юм.  

-“Жүр Үр” хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, цаашид ямар зорилго тавин ажиллаж байна вэ?
-Манай компани 14 нэр төрлийн 300 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх шатанд ногоон шилжилтийг гүнзгийрүүлж, хэрэглэгчдэд илүү найдвартай, байгальд ээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг санал болгохыг зорьж байна. Ирэх онд БОНЗ-н олон улсын стандартын баталгаажилтын аудитад хамрагдаж Монголын хүнсний үйлдвэрлэл олон улсын тогтвортой хөгжлийн стандартуудтай хөл нийлүүлэн хөгжих боломжтойг бодитоор харуулахын төлөө ажиллана.

Бид өнөөдөр II түвшний баталгаажуулалтыг хангаж, гэрчилгээ авлаа. Үргэлжлүүлэх III түвшний шалгуурт хүрэх, хүнсний аюулгүй байдал болон БОНЗ-ын тогтолцоог сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллана. Манай компани тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмрээ оруулна гэж стратегийн зорилгодоо тусгасан байдаг. Энэ зорилгынхоо хүрээнд хариуцлагатай бизнес эрхлэх, засаглалыг сайжруулах гэх мэт БОНЗ-ын шалгуур үзүүлэлтүүдийг хангах ажлыг 2025 оны туршид хийсэн.

Стратегийн зорилгодоо хүрэхийн тулд БОНЗ-ын тогтолцоог нэвтрүүлэхэд Европын холбооны санхүүжилттэй SwitchAsia хөтөлбөр дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Богино хугацаанд энэ чиглэлээр сайжруулалтын үйл ажиллагаа явуулахад биднээс ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдсан.​ 

Тухайлбал, Байгаль орчны чиглэлд орчны болон хөрсний бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн хог хаягдлыг бууруулах, ус хэмнэлттэй ашиглах болон хаягдал ус дахин боловсруулах зэрэг технологийн шинэчлэлд 2025 онд 1.7 тэрбум төгрөг зарцуулсан. Үйлдвэрлэлдээ хэмнэлттэй, өндөр технологи нэвтрүүлэх энэ ажлын эхний хөрөнгө оруулалт өндөр боловч урт хугацаандаа зардлыг бууруулахын дээр хүлэмжийн хийн ялгарлыг багасгах байгаль орчинд ээлтэй бодлого юм гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан