gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -7
  • Зурхай
     12.05
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -7
Зурхай
 12.05
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -7
Зурхай
 12.05
Валютын ханш
$ | 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

М.Жархангүл: Хүүхдүүд монгол хэл огт мэдэхгүй байлаа ч хичээлээ орчуулгатай заадаггүй

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
Өчигдөр
217
Twitter logo
Г.Тэгшсүрэн
217
Twitter logo
Маргааш ажилтай
Өчигдөр

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори хоёрдугаар сургуулийн бага боловсролын багш М.Жархангүл (FB:Jarkhangul.maulim )-ыг танилцуулж байна.

“БАЛАРХАЙ ЭГШГИЙН ДҮРМИЙГ Л ХАЛТУУРДВАЛ ЦААШ ХЭЦҮҮ”

-Манай сургуульд тува, дөрвөд, торгууд, казах, халх зэрэг олон ястны хүүхдүүд суралцдаг онцлогтой. Би энэ жил 7 дахь удаагаа нэгдүгээр анги дааж авсан. Манай анги 46 хүүхэдтэй, 42 нь казах. Өлгийд казах хэлээр хичээл заадаг сургуулиуд бий. Харин манай сургуульд хүүхдүүд төрийн хэл (монгол хэл) эзэмшихээр элсэн суралцдаг юм.

Есдүгээр сарын 1-нд монгол хэлээр огт ойлгохгүй хүүхдүүд л орж ирдэг. Гэсэн ч бид хичээлээ орчуулгатайгаар огт заадаггүй. Хичээлийн үйл ажиллагаа төрийн хэлээр л үргэлжилнэ. “Хүүхдүүд ээ, номоо дэлгээрэй” гэх мэтчилэн үйлдлээр үзүүлээд, яриад л байдаг. Ийм байдлаар сонсгож сургана. Ерөнхийдөө нэгдүгээр ангид чих онгойлгох дасгал хийнэ. Хүүхэд ойлгохгүй байсан ч анхааралтай сонсож сурах хэрэгтэй. Сонсохгүй л бол ойлгохгүй. Тиймээс нэгдүгээр ангийн сурагчдаа суулгаж, сонсгож сургах нь миний нэг арга барил юм. Ингээд хоёр сарын дараагаас л зургаан настнууд маань өдөр тутам түгээмэл хэрэглэгддэг үгсийг ойлгодог болчихдог. Нэгдүгээр анги төгсөөд хоёрдугаар ангид элсэх үед бүр ч сайжирчихсан байна.

Ойлгохгүй байгаа учраас хүүхдүүд заримдаа халширна. Би хичээл эхлэхэд л эцэг, эхчүүдтэй хурал хийж, хэлдэг л дээ. Хүүхэд халширсан ч, та бүхэн дагаад шантарч болохгүй. Багш, хүүхэд, эцэг, эх та бид нэг машины дөрвөн дугуй, нэг нь зогсвол урагшилж чадахгүй шүү. Хэдүүлээ хамтарч дэмжиж, тусалж байж л хүүхдийг сургаж чадна гэж захина. Ер нь эцэг, эхийн дэмжлэг, хүүхдийн хичээл зүтгэлээр л төрийн хэлийг амжилттай сургаж байна даа. Эцэг эхийг зөв ойлгуулж, чиглүүлж чадвал хүүхдийн сурлагад нөлөөлөх том хүч шүү.

Харин багш хичээлээ аль болох хүндрүүлэхгүйгээр заах чухал. Монгол хэл казах, англи зэрэг бусад хэлийг бодвол балархай эгшигтэй, гээгдэх, гээгдэхгүйн дүрэмтэй. Хүүхдэд хоёрдугаар ангиас нь балархай эгшгийн дөрвөн дүрмийг л маш сайн цээжлүүлж, ойлгуулж, эзэмшүүлэх чухал. Тэр дундаа гээгдэх эгшгийн дүрэм. Үүнийг л халтуурдчихвал цааш явахад хэцүү. Ямар тохиолдолд гээгдээд, яагаад гээгдэхгүй байгааг хүүхдүүдэд яаж хялбарчилж ойлгуулах вэ гэдгийг багш өөрөө судлах хэрэгтэй. Судалж байж л ажиллана.

Одоогийн зургаан настай хүүхдийн онцлог нь анхаарлын төвлөрөл маш бага. Би зургаан настнуудын анхны үндэсний сургагч багшаар ажиллаж байлаа. Тэр үед хүүхдүүдийн анхаарал төвлөрлийг 5-8 минут гэж байсан. Одоо гурван минутаас хэтрэхгүй байна.  Энэ гурван минутыг л алдахгүй хичээлээ заах сорилт багш нарт тулгарч байгаа.

Хүүхдүүдийн анхаарал төвлөрөл жилээс жилд л багасаж байна. Олон зүйлд анхаарал нь сарниж байгаа. Өөрөөр хэлбэл, анхаарлыг нь татах зүйл ихэсчихсэн гэсэн үг. Би тойргоор суух аргыг 25 жил хэрэгжүүлж байна. Нүдний шилтэй, хараа муутай хүүхэд хамгийн урд бас хамгийн ард ч сууна. Хүүхдүүдийг өдөр бүр нэг ширээ ахиулаад л, байрыг нь солиулж суулгадаг юм. Эндээс хүүхэд багш бид нартай ялгамжгүй харилцдаг гэдэг ойлголтыг хүлээж авдаг.

Ер нь бага ангийн хүүхдүүд багшаасаа нөмөр, нөөлөг хүлээж байдгаараа онцлогтой. Би хүүхдүүдийнхээ нүд рүү нь л хардаг.  “Миний багш бүгдийг чаддаг, мэддэг, багшийн л зөв” гэсэн тэр нэг итгэл дүүрэн цагаахан, гэнэхэн харцанд нь багш нь хайртай байдаг. Бага боловсролын багш бол маш чухал мэргэжил. Цэг ч үгүй цагаан цаасан дээр багш эрээчих үү,  эсвэл нямбай бичих үү гэдгээс тухайн хүүхдийн цаашдын төлөвшил хамаарна. Багш бидний зорилго юу билээ, хүн байхыг л заах шүү дээ.

“ЭРГЭЛЗСЭН Л БОЛ ТЭР ХАРИУЛТЫГ БИТГИЙ ДУГУЙЛ”

-Шавиасаа сонссон нэг үг надад үргэлж бодогдож явдаг юм. Тэр хүүхэд 12 дугаар ангиа төгсөхдөө математик, физикийн элсэлтийн ерөнхий шалгалтдааа аймагтаа 800, IEALTS-ийн шалгалтдаа 8.5, SAT-д 1380 оноо авч, гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцахаар болсон.

Сургуулиа төгсөхдөө тайзан дээр гараад “Өнөөдөр би хэдий математик, физик, англи хэлний хичээлээр шалгалт өгч өндөр оноо авсан ч өнгөрсөн хугацаанд үргэлж бага ангийн багшийнхаа заасан арга зүйгээр суралцаж ирсэн. Багшийн заах арга, зөвлөж хэлдэг үг надад маш чухал чиглүүлэг, түлхүүр боллоо. Энэ амжилтад хүрэхэд бага ангийн багш минь надад нөлөөлсөн” гэж хэлэхэд нь би уйлсан.

Нээрэн л түүний хэлээр би физик, англи хэл заагаагүй шүү дээ. Гэхдээ бага боловсролын үндэс суурь нь миний ачаар бага ч гэсэн зөв тавигджээ гэж бодож, шавиараа бахархсан.

Би хүүхдийн хүмүүжилд л хамгийн түрүүнд анхаардаг. Эхлээд хүүхдийг зөв төлөвшсөн, зөв хүмүүжилтэй, зөв хандлагатай, зөв бодолтой байхад голчлон анхаардаг. Дараа нь стандарт суурь боловсролыг эзэмшүүлэх гэж хичээдэг. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Тиймээс өнөөдрийн даалгаврыг өнөөдөртөө, цагийн юмыг цагт нь хий гэж үргэлж хэлдэг. Гэрийн даалгаврыг яг тогтсон цагт хийлгэж сургах хэрэгтэй.

Эцэг эхчүүдийн нэг алдаа байна. Даалгавраа хийгээд сууж байгаа хүүхдийг дүүгээ ав, удирдлага аваад өг гэх байдлаар дундуур нь завсарлуулдаг. Энэ нь эргээд хичээлийн явцад хүүхэд босож явах зэрэг муу дадал суулгах сөрөг нөлөөтэй. Өмнөх ажлаа дуусгаж байж босно гэдэг дадлыг л суулгах хэрэгтэй юм. Ер нь хүүхдэд хүн бүр хөдөлмөрлөх ёстой, чиний хийх ажил бол гэрийн даалгавар гэдгийг ойлгуулах чухал.

Би шавь нартаа шалгалт өгөхдөө эргэлзсэн, хоёр дахь удаагаа чиний санаанд орсон хариуг хэзээ ч дугуйлж болохгүй. Хэрэв чи тэр мэдээллийг авсан л байгаа бол хамгийн эхэнд толгойд чинь зурсхийгээд ороод ирсэн хариулт л зөв байдаг. Тэр зөв хариу маш богино хугацаанд орж ирнэ. Дараа нь чи мартана. Тиймээс хамгийн түрүүнд толгойд орж ирсэн хариугаа л дугуйл. Эргэлзчих л юм бол буруудна гэж би заадаг юм. Хүүхдүүд маань сорил дээр ажиллахаар таны хэлсэн энэ үг санаанд ороод байдаг гэж хэлдэг.

Бага ангийн багшийн хувьд суурь боловсролыг л зөв тавьж өгөхийг зорьж байна. Мэдлэг, боловсрол мэдээж чухал. Гэхдээ хүн болох түүнээс илүү чухал шүү. Тэгэхээр бага ангийнхан “Багш аа, би хүн биш юм уу” гэдэг. Бид гадаад төрхөөрөө хүн. Бидэнд байгаа толгой амьтанд, малд ч бий шүү дээ. Мал, амьтнаас ялгаатай нь хүн ухамсартай. Тиймээс зөв төлөвшиж, бусдыг энэрдэг хүн  л болох ёстой юм. Би хүүхдүүдэд зөв хандлага, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх гэж л хичээдэг. Чамд боломж байвал хүнд туслах л хэрэгтэй. Боломж байхгүй бол албатай биш. Боломж байвал битгий харамла гэдэг.

Орчин үед интернэт, харилцаа холбоо өргөжих хэрээр амьд харилцаа багассан гэж яриад байгаа. Ярилцаж байх л хэрэгтэй, ярилцахгүй бол бид ойлголцохгүй. Нэгдүгээр ангиас нь л би хүүхдүүдтэйгээ хичээлийн дараа 10-20 минут ярилцах цаг гаргадаг. “Хөвгүүд үлдээрэй, яриатай шүү” гэхээр тэд эхэндээ айна. Гэвч энэ цагт хэнийг нь ч зэмлэхгүй, шүүмжлэхгүй, зүгээр л чөлөөтэй ярилцахыг хүсдэг юм. Хүүхдүүдтэйгээ тойрч сууж байгаад нэг түвшинд ярилцана.

Амьдрал зарим тохиолдолд хэцүү шүү дээ. Багш аа, хэнд ч битгий хэлээрэй гээд нууцаа ярина, хүүхдүүд. Чадвал багш нь зохицуулна, чадахгүй бол “уучлаарай” гэж л хэлдэг дээ. Ямартай ч найз шиг нь байхыг хичээдэг. 

"АЛИВАА ЗҮЙЛД СЭТГЭЛ ХАНАХ Л ЧУХАЛ"

"АЛИВАА ЗҮЙЛД СЭТГЭЛ ХАНАХ Л ЧУХАЛ"

-Би Баян-Өлгий аймагт 1997 онд, 21 настайдаа анх ирж байлаа. Ирээд л хоёрдугаар сургуульд ажилд орж, 29 дахь жилдээ тасралтгүй багшилж байна. Би казах ястан. Ээж, аав маань Баян-Өлгий аймгийн уугуул. Гэхдээ намайг бага байхад манайх Дарханд байсан тул би тэнд төрж, өсөж, суралцсан.

Багшийн цалин бага байгаа нь үнэн. Мэдээж ₮1 сая 470 мянга их мөнгө биш. Гэхдээ үүн дээр нэмэгдэл бий. Цалингаа хүргээд л явахаас өөр арга байхгүй. Би хоёр охинтой. Тэд минь одоо гадаадад сурч, амьдарч байна. Цалингаараа л хүүхдүүдээ энэ хэмжээнд хүргэсэн. Хүн зөв төлөвлөөд, зөв зарцуулбал болно доо. Би олон жил багшилж буй тул амьдралаа төвхнүүлчихлээ. Харин залуу багш нарт тулгамдсан асуудал их байна. Улаанбаатарт ипотект хамрагдах боломж хомс юм. Харин орон нутагт ипотек сайн гарч байна.

Багш нар юунд түүртэж байна вэ гэхээр зарим ажил уялдаа, холбоогүй байна. Нэг менежер нэг даалгавар өгдөг. Нөгөө менежер өөр ажил даалгадаг. Эдгээрийг хийх ёстой байдаг, гэтэл бас жилийн төлөвлөгөөнд тусгасан ажил явж байх ёстой. Энэ мэт уялдаагүй ажил, үүрэг багш нарт ачаалал үүсгээд байна гэж би хардаг. Хавтас бүрдүүлж тавих гээд байдаг. Яг үнэндээ энэ нь хэрэггүй. Хөтөлбөр гэж гаргадаг. Би жишээ нь долоо дахь удаагаа нэгдүгээр анги дааж авлаа, өмнөх жилүүдийн хөтөлбөр байсаар атал дахиад л хэвлүүлэх гэдэг. Угтаа аливаа нэг ажил хийхдээ эндээс ямар үр дүн гарах вэ гэдгийг л тооцож ажиллах чухал юм.

Багшийн бичиг, цаасны буюу практик зардалд 90,000, 150,000, 170,000 төгрөг хуваарилдаг байсан. Үүнийг өнгөрсөн есдүгээр сараас хойш өгөөгүй. Уг нь энэ төсөв багш нарт маш том дэм болдог. Бичгийн цаасаа, шохойгоо, принтерийн хороо авчихдаг юм. Есдүгээр сараас хойш багш нар өөрийн цалингаас зохицуулж, зарим нь эцэг, эхээс дэмжлэг авч байна.

Залуу байхад заримдаа ажлаасаа халшрах үе байлгүй яах вэ. Өөрөө залуу, хүүхдүүд бага байхад олон цагаар ажиллана, маш олон дэвтрийг орой сууж бичихэд 2-3 цаг болно. Гэтэл үүний хажуугаар ар гэрийн, гэргийн ажлаа гүйцэтгэх хэрэгтэй болно. Хэцүү санагдах үе байсан.

Гэр бүлийн хүн маань нягтлан. Тэр ажлаа тарж ирээд гэртээ тайван сууна. Түүнийг хараад ингэж тайван суух юм сан гэж боддог байлаа. Гэхдээ багш болно гээд энэ мэргэжлийг эзэмшээд, боловсролын салбарт ороод ирсэн л бол хичээж, зүрх сэтгэлээ зориулаад ажиллахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл хичээгээгүй, халширсан өдрүүдийн ард багш бид нар хүнээр тоглочих гээд л байна гэсэн үг шүү дээ.

Ер нь тэгээд ажилтай хүн л зорилготой байдаг. Өглөө гэрээсээ “Ажилдаа явлаа” гэдэг зорилготой үсээ янзалж, нүүрээ будаад, цүнхээ үүрээд гарах. Орой ажлаа амжуулчхаад буцахад л тэр өдрийн зорилго биелж байна гэсэн үг. Хүн хөдөлж л байвал амьдарна. Хөдөлмөрийнхөө хөлсийг аваад, түүнийгээ хүргээд сэтгэл хангалуун амьдрах боломжтой л гэж би боддог.

Хүн жаахан зүйлд сэтгэл ханах хэрэгтэй. Хооллосон ч, унтсан ч, зугаацаж, цэнгэсэн ч бүх зүйл хэмжээтэй байх ёстой. Хэтэрчихвэл хүнд зовлон, хор, өвчин л болно. Одоо хүүхдүүдэд чихэр өгөхөд тоохоо больж шүү, уг нь аливаад сэтгэл ханах их чухал.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан