Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Тээврийн цагдаагийн албаны дарга, Хурандаа Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 12-р сарын 1-ний өдрөөс үзлэг оношилгоонд ороогүй, татвар, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалт хийхээр болжээ.
Дүрэм зөрчдөг жолооч нарт хуулийн дагуу хариуцлагын арга хэмжээ авна. Тухайлбал,
- Тоёота Приус маркийн машин гурван сард 75 удаагийн зам тээврийн зөрчил гаргаад торгуулиа төлөөгүй.
- 2003 онд үйлдвэрлэсэн 2019 онд оруулж ирсэн Приус маркийн машин нийт 477 удаагийн зөрчил гаргасан 11.7 сая төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна.
- Улаанбаатар хотод албан татвараа төлөөгүй 165238 тээврийн хэрэгсэл байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 21 хувь байна.
- Торгуулиа төлөөгүй машин 266044 буюу нийт тээврийн хэрэгслийн 34 хувь болж байна.
- Улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө барагдуулаагүй 511 мянган тээврийн хэрэгсэл буюу 65 хувьтай байна. Энэ мэт асуудлууд дээр Зөрчлийн хуульд зааснаар хууль сахиулах арга хэрэгслүүдийг хэрэгжүүлнэ.
Тээврийн Цагдаагийн албаны дарга, Хурандаа Дэлгэрсайхан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 2024 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Зөрчлийн тухай хуульд:
- Торгуулиа хуульд заасан хугацаанд төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөрүүлэх
- Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй бол торгуулийг 50 хувиар нэмэгдүүлэхээр заасан.
Хугацаандаа торгуулиа төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан шүүхэд хүсэлт хүргүүлж, төлүүлэх болон нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл болгон өөрчилж болно.
Энэ хуультай холбоотойгоор Улсын ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалаар уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам гарсан. Уг журамд:
- Торгуулиа 15 хоногт багтаан төлөөгүй бол 16 дахь хоногоос тухайн торгуулийн дүнг сар бүр 10 хувиар нэмэгдүүлж оногдуулахаар журамд тусгасан.
- Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй бол тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үед нь хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах арга хэмжээ авна.
Цагдаагийн байгууллагаас үзлэг оношилгоонд ороогүй, татвар, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хуулийн үндэслэлтэй. Хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг ТЦА-наас зохион байгуулна гэлээ.