Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Гавьяат эмч "Болор мэлмий" нүдний эмнэлгийг үүсгэн байгуулагч Ж.Баасанхүү таалал төгсжээ.
Тэрбээр АУДС-ийг 1969 онд, Москвагийн нүдний бичил мэс заслын институтийг төгссөнөөр нүдний мэс заслын эмчийн гараагаа эхэлсэн. Улмаар Тайландын Махедолын их сургууль, БНСУ-ын Сөүлийн их сургууль, Английн Лондонгийн их сургуулийн Олон улсын нүдний төв зэрэгт мэргэжил дээшлүүлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 50 гаруй ажиллаж, ард түмэнд хүндлэгдсэн эмч байв.
Ж.Баасанхүү эмч 1971-1995 онд Улсын клиникийн III эмнэлэгт, АУИС, УКТНЭ-ийн нүдний эмч, тасгийн эрхлэгч, нүд судлалын клиникийн удирдагчаар ажиллаж байлаа.
Тэрбээр нүдний даралтын үед хийгддэг хэд хэдэн бичил мэс засал хэт авианы болон дурангийн мэс засал, шингэн азотыг нүдний өвчний эмчилгээнд нэвтрүүлжээ. Мөн 1983 онд Монголд анх удаа нүдний хиймэл болор суулгах мэс заслын үндсийг тавьж, олон мянган хүнд мэс засал хийжээ.
Нүдний бүх өвчинд тусламж үзүүлэх бололцоотой иж бүрэн тоноглогдсон "ОРБИС" хэмээх олон улсын нисдэг эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд нүдний салбарт мэргэжлийн ур чадвараараа Монголд төдийгүй дэлхийд үнэлэгдсэн, ард түмэндээ хүндлэгдсэн эмч байлаа.