Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4439 км урт зам тавина гэж Сангийн яамнаас өнөөдөр танилцуулав. Манай улс сүүлийн арван жилд нийт 6100 км урт зам тавьсан ч ирэх ганцхан жилийн дотор 4400 км зам тавина гэв.
Иймд төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн том зардал зам тээврийн салбарт ногджээ. 2025 он түүхэд хамгийн өндөр хөрөнгө оруулалттай жил болно. Үүний:
- 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт,
- 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт,
- 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр,
- Үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр төлөвлөжээ.
Шинээр барих авто замыг гурав ангилжээ.
- Аймгийн төвүүдийг боомттой холбох
- Аймгийн төвүүдийг хооронд нь холбох
- Аймгийн төвүүдийг аялал жуулчлалын бүсүүдтэй холбох
Тухайлбал Алтай таван богд руу жил бүр олон жуулчин очдог ч авто замын нөхцөл муу тул 100 км зам тавина. Мөн Улаанбаатар-Лүнгийн зам ачаалал ихтэй байдаг тул эгнээ нэмнэ. УБ-Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгоснн. Ирэх жил Дархан-Алтанбулагийн, Налайх-Тэрэлжийн замуудыг тус бүр дөрвөн эгнээтэй болгоно.
Аймгийн төвүүдийг хооронд нь холбосноор иргэд баруунаас зүүн тийш зорчихдоо заавал УБ-аар дамжих шаардлагагүй болно. Шинэ маршрутууд бий болсноор сонголтууд бий болж, зам товчлох, машины сэлбэг хэрэгсэл, шатахуун зарцуулалт буурах гэх мэт давуу талтай. Авто зам барьснаар эдийн засгийн ямар өгөөж гарав гэдгийг богино хугацаанд тооцоолох боломжгүй байдаг ч урт хугацаандаа авто зам манай улсын өрсөлдөх чадвар, тээвэр ложистикийн үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлдөг гэж Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлав.