Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
УИХ-ын шинэхэн гишүүний эргэн тойронд...

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ИЗНН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр нийгмийн сүлжээнд идэвхтэй бөгөөд цахим хуудсаараа дамжуулан бараа сурталчлах бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан ба УИХ-ын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш уг үйл ажиллагаагаа явуулсаар байсан.
УИХ-ын Тамгын газраас М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцуулах хүсэлтийг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлсэн.
Албан бичигт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь наймдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын даргын захирамж гараагүй байхад өөр улсад /БНХАУ/ зорчиж, цахим хаягаараа бараа сурталчилсан.
УИХ-ын гишүүн гадаадад явах журамд заасан заалтыг зөрчсөн зэрэг түүний хууль зөрчсөн үйлдлүүдийг тусгажээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн нь албаны болон хувийн ажлаар гадаад явах бүрдээ ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлж, УИХ-ын даргын захирамж гарган хүсэлтийг шийдвэрлэх заалтыг зөрчсөн үзжээ.
Ийнхүү тус хороо хуралдаж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сануулах арга хэмжээ авахаар болсон юм.
Уг асуудлыг хөндсөн бичвэрийг дараах нийтлэлээс уншаарай.
-УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн фэйсбүүк сурталчилгаа хуульд нийцэх үү?
-УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүн М.Нарантуяад ялгавартай хандаж байна уу

Засгийн газар 2024 оны улсын төсвийг гурван их наяд төгрөгөөр тодотгох төслөө УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан.
Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг бууруулах замаар тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2025-2026 онд 2.0 хувь хэвээр байлгах нь зүйтэй гэж үзжээ.
Холбогдох тооцооллуудыг хийж, эдийн засгийн зарим үзүүлэлтэд өөрчлөлт оруулан, зарчмын зөрүүтэй нийт зургаан саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан нарын гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-д заасан тусгай шаардлагыг өөрчлөхгүй хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүдийн олонх дэмжээгүй байна.
УИХ-ын ээлжит бус хуралдааны үеэр Г.Тэмүүлэн гишүүн улсынхаа эдийн засгаар тоглох, хуудуутай хуулийн төслийг батлах гэж байна хэмээн эсэргүүцээд байгаа юм. Ийнхүү Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон тул тус бүлгийн дарга Л.Мөнхбаатар хүсэлт гаргаж, ирэх даваа гариг хүртэл буюу 2024 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл завсарлага авлаа.

"ИДЛЭГ ШОНХОР ХАГАС НҮҮДЛИЙН ШУВУУ"

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас идлэг шонхор шувууг гадаад улсад соёлын зориулалтаар гаргах, барихтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.
Идлэг шонхор нүүдлийн шувуу мөн, эсэхийг МУИС-ийн ШУС -ийн Биологийн тэнхимийн багш профессор С.Гомбобаатар тайлбарлав.
Тэрбээр “Дэлхийд жинхэнэ шонхрын бүлэгт хамаарах 35 янзын шонхор байна. Үүнээс Монголд 10 төрөл бий. Шонхор шувууг ашиглаж ирсэн түүх Монголчуудтай ч холбоотой. Арабын ертөнцөд агнуурт ашиглаж ирсэн 4 зүйлийн шонхор байна.
Цагаан шонхор манай оронд зөвхөн өвөл орж ирдэг учраас нөөцгүй гэж үздэг. Шилийн шонхор нь говь, баруун аймагт хоёрхон үүр олдсон тул барих нөөцгүй гэж үздэг. Эгэл шонхор мөн нөөцгүй. Тиймээс идлэг шонхрыг барих, Арабт агнуурын зорилгоор ашиглахаар барьдаг." гэв.

БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ХҮРЭЛЦЭН ИРЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтаж авав.
Айлчлалаар хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, хэд хэдэн хэлэлцээрийг хийсэн юм.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР О.СИЙЛЭГМААГ ТОМИЛОВ

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилсон талаар Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн цахим хуудаснаа мэдээллээ. Тэрээр боловсролын зээлийн санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг даалгав гэжээ.
О.Сийлэгмаа нь боловсролын зээлийн сангийн асуудлаар нийгэмд "шүгэл үлээсэн " билээ.

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРААС ХАМГИЙН ТҮРҮҮНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОМООХОН ТӨСЛҮҮД

УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрэлдсэн. Гурван нам багтсан Засгийн газар бүтцээ тогтоон, сайд нараа томилсны дараа энэ оны улсын төсвийг өөрчилнө гэв.
Мөн дараах томоохон төслүүдэд нэн тэргүүний ач холбогдол өгч, хэрэгжүүлэхээр 2024 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.
ЭХЭЛСЭН Ч САНХҮҮЖИЛТИЙН УЛМААС ГАЦСАН ТӨСЛҮҮД
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт
- Солонго 1 хорооллын бүтээн байгуулалт
- Арван аймгийн дулааны цахилгаан станц барих
- Туулын хурдны замын зураг төсөл боловсруулах
- “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр
- Хөшигийн хөндийн хонгил
- Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр барих
- “Шинэ сэргэлтийн таван тойрог” авто замын төсөл
- Шинэ Хархорум төсөл,
- Шинэ Зуунмод хот төсөл
Нийт 14 төсөл хэрэгжүүлэхэд гурван их наяд төгрөг хэрэгтэй. Эдгээрийг бүтээн байгуулснаар Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задална гэв.
"АВТО ЗАМЫН ХУУЧИН ХАШЛАГЫГ ХАЯДАГГҮЙ, ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИД ӨГЧ АШИГЛУУЛДАГ"

Олон нийтийн сүлжээнд эвдрэл, гэмтэлгүй авто замын хашлагыг сольж, хуучин хашлагыг хаясан талаар иргэд шүүмжилсэн.
Тэгвэл хуучин хашлагыг иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг болохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчилж байгаа дээрх замын авто хашлага 14 жил болсон.
Бид бетон хашлагыг, байгалийн чулуун хашлагаар сольж байгаа. Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанар сайн учраас бид энэ жил хэд хэдэн байршилд байгалийн чулуун хашлагыг байршуулж байна. Хуучин бетон хашлагыг бид хуулаад хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг” гэв.