gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БАЙР СУУРЬ: МАН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь Засгийн газрыг огцруулахгүй гэв

Э.Энхмаа
Улс төр
Өчигдөр
436
Twitter logo

УИХ дахь МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүддээ мэдээлэл өгчээ.

Улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Иймд өнөөдөр МАН-ын Баг хурал болно. М.Энхболд, Су.Батболд гэх мэт тус намын үе үеийн удирдлагууд хуралд оролцохоор Тусгаар тогтнолын ордонд ирлээ.

Ирц бүрдэж, хурал 16.40-д эхлэв.

Сэтгүүлчид хурлын гишүүдээс байр суурийг нь тодруулахад,

УИХ-ын гишүүн, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн А.Ариунзаяа:
-
Улс төрийн гацаатай, шийдвэрлэж чадахгүй байсан олон асуудлыг хамтдаа шийдвэрлэх нь зүйтэй. Бусад улс орнуудын хөгжиж байгаа жишээг авах нь зүйтэй гэсэн байдлаар саналаа хэлсэн. Үүн дээр ч гэсэн намын удирдах зөвлөл болон бага хурал хамтарсан ЗГ байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг тухайн үед гаргаж байлаа.

Хамтарсан ЗГ байгуулах урилгыг таван улс төрийн нам байгаагаас дөрөвд нь явуулж байсан. Хоёр нь хамтрахгүй сөрөг хүчний байр сууриас ажиллана гэдгээ илэрхийлж байсан. Хоёр нь дэмжсэнээр хамтарсан ЗГ байгуулагдсан.

Зөвхөн ЗГ гэлгүй УИХ-д ч гэсэн хамтарсан зарчмаар томилгоонуудыг хийсэн. Мөн аймаг орон нутаг, Засгийн газрын түвшинд ч гэсэн тухайн улс төрийн намаасаа үл хамааран бүхий л түвшинд хамтрал явж буй.  Энэ агуулгаараа бол хамтарсан ЗГ, үйл ажиллагааны хөтөлбөр, түүндээ нийцсэн төсвийг тодорхойлж ирсэн.

Яагаад өнөөдөр МАН-ын бага хурлыг хийх болов гэвэл манай намаас санаачилга гараад байгаа юм биш. Хамтарсан засагт орсон бусад хоёр улс төрийн намын төлөөллүүд, гишүүд хамтарсан ЗГ байх нь буруу гэдэг байр сууриа илэрхийлж,  ЗГ огцрох ёстой гэсэн шаардлагад гарын үсгээ зурж намын удирдлагууддаа өгч байгаа.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл , ХҮН-ын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар хамтарсан ЗГ байх ёсгүй гэж байр сууриа илэрхийлсэн.

Тэгэхээр эдгээр улс төрийн намуудын бодол нь өөрчлөгдсөн юм уу. Тэгвэл энэ хамтарсан байгаа улс төрийн намууд өөр байр суурь илэрхийлээд байгаа бол бид нар энэ асуудалд яаж хандах ёстой вэ, бага хурлынхаа гишүүдийн санаа бодол юу байгаа вэ гэдгийг нээлттэй ярилцъя гэсэн шийдвэрийг МАН-ын дарга гаргасан. Намын даргад олгогдсон чиг үүргийн дагуу бага хурлыг зарлаад, одоо хуралдах гэж байна.

Оруулж ирж буй асуудал нь хамтарсан засаг байх уу, үгүй юу, тулгамдсан асуудлууд, цаашдын төлөвлөгөө юу байна гэдгийг хэлэлцэх юм.

-Таны хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байна уу?
-Ёс зүйн зөрчил гарсан эсэхийг хараахан хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл одоо яригдаж байгаа асуудал бол түүний хүүтэй холбогдож буй. Хүү нь найз охиндоо сүйн бөгж болон бусад тансаг хэрэглэлийн бэлэг өгсөн ямар орлогын эх үүсвэрээс өгсөн бэ.

Хэрэв тухайн хүүгийн орлогоос биш бол аав нь мөнгийг нь өгсөн үү, гэр бүлийн орлого байсан уу, тухайн орлого нь нотлогдохооргүй авлигын шинж чанартай юу гэдгийг иргэд асууж байгаа. Энэ агуулгаараа АТГ ч гэсэн хоёр хүний өргөдлийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.

Хэвлэлийн мэдээнээс үзэхэд, 23 настай хүү нь монголд өнөө өглөө ирсэн гэнэ. Шууд АТГ-т мэдүүлэг өгч дөрвөн цагт байцаагдсан гэсэн байна.

Тэгэхээр албан ёсны ямар ч дүгнэлт гараагүй байхад бид Ерөнхий сайдын зөв буруу гэж ярих нь өрөөсгөл. Эцсийн албан дүгнэлт гараагүй байхад түүнийг хэлмэгдсэн эсэхийг мэдэхгүй.

-МАН-ын Их хурлын товыг тогтоох асуудлыг хэлэлцсэн үү?
-
Өнөөдрийн бага хурлаас гарах шийдвэрээс хамаарх болов уу гэж бодож байна. Ер нь бол ирэх аравдугаар сард хуралдуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд дүрмээ өөрчлөх, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх төлөвлөгөөтэй. Энэ удаагийн бага хурал бол ээлжит бусаар хуралдуулж байна.

УИХ-ын гишүүн асан С.Батболд
“Засгийн газар энэ олон төслөө хэрэгжүүлье гэвэл хамтраад явах хэрэгтэй. Хамтраад эхэлсэн бол эцсийг нь үзэх хэрэгтэй. Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ажиллах, эсэхийг бага хурал нь шийдэх байх. Гэхдээ өнөөдөр тэр асуудлыг хэлэлцэх үгүйг би мэдэхгүй байна.  Би улс төрөөс гараад долоон жил болж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Нөхцөл байдал амаргүй байна. Бид уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай. Нүүрсний үнэ ч унаж байна. Улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө хурдтайгаар шийдвэр гаргахгүй бол мега төслүүд хэрэгжихгүй болчих вий. Асуудлыг гоё яриад, шийдвэр гаргахгүй, зөв буруугаа дүгнэж чадахгүй болчихвол яах вэ? 

Илүү олон төслийг хөдөлгөж, эрчим хүчний шинэчлэл хийж, хараат бус байдлаас гарах хэрэгтэй. Үүнийг хийхэд хэн байх, хэн дотор нь ажиллах нь сонин биш. МАН олонх болсон ч улс төрийн хүчнүүдтэй хамтрахаар өөр аргагүй. Ингэж цаг хугацаа хэмнэмээр байна. 

УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Идэрбат:
-
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг цааш нь явуулах нь зүйтэй гэж бодож байна. 14 мега төсөл зэрэг амжилттай хэрэгжүүлж байж иргэдийн хүсэж байгаа тусламж тэтгэмж, нийгмийн үйлчилгээ зэрэг хэрэгжинэ.

Тэгэхгүйгээр бид эдийн засгаа тэлэхгүйгээр яаж улс орноо хөгжүүлэх юм бэ? Одоогоос жил гаруйн өмнө намын Бага хурлаар хамтарсан Засгийн газар байгуулагдах уу, үгүй юу гэдгийг шийдэх хурлаар дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Цаг хугацаа бүхний шүүгч. Энэ 14 мега төсөл гэж ярьж эхлэхэд монголын ард түмэн яг үнэндээ итгээгүй. Яагаад гэвэл энэ бол 25-30 жил яригдсан зүйл. Намайг 18 настай хүүхэд байхад л ярьж байсан төслүүд 40 гарсан хойно ч хийнэ ээ гэж яригдсаар байсан. Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулаад найман сарын дараа гэхэд Гашуунсухайт төсөл хөдлөв. Ийм үр дүн гарч байхад хамтарсан Засаг байх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин:
-Засгийн газар хамтарч байгаа үед УИХ хэлэлцэж буй асуудлаа батлах гэж арай ядан 50 хувиа давж байна. Хамтрахаа болихоор яаж хуулиуд нь явах юм? Том төслүүдээ цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Тиймээс бага хурал дээр Ерөнхий сайдыг дэмжинэ гэсэн байр суурьтай байна.

МАН-ын гишүүн Ч.Ганхуяг:
-Сонгуулиа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалынхаа дагуу явуулж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэднийг ажлаа хийж дуусгах ёстой гэж бодож байна.

Ерөнхий сайд нарыг 7-12 сарын хугацаагаар ажиллуулаад бид 35 жил өөдлөөгүй. Тэр үхлийн тойрог руу оруулж байгаа ямар ашиг сонирхол байгааг мэдэхгүй. Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд, Л.Гантөмөр нар нийлээд ужгирсан байсан асуудлыг шийдье гээд өөрсдөдөө маш олон дайсан дайж хураасныг сар бүр болж байгаа жагсаалуудаас харж болно.

Мэдээж залуучууд санал бодлоо хэлж, дургүйцлээ илэрхийлэх ёстой. Үүн дээр нь тэр орлогоо батлах, буруутай этгээдүүдийг нь гаргаж ирэх процесс нь бол нээлттэй. Тэрийгээ хийх ёстой. Ерөнхий сайд нарыг танхимаар нь унагаах нь Монголын эрх ашигт нийцэхгүйг өнгөрсөн 35 жил батлаад өгсөн.

УИХ-ын гишүүн асан М.Билэгт:
-Ерөнхий сайд тайлбараа хэлэх байх. Түүнийг нь сонсъё. Би нэг л юман дээр гайхаж байна. АН, ХҮН-ийн удирдлагуудын өгсөн ярилцлагыг үзлээ. Хамтарсан Засгийн газрыг тараавал улс орныхоо эсрэг гаргасан шийдвэр юм гэжээ. Би үүүнд гайхаж байна. Эдгээр нам Ерөнхий сайдыг маш их бойкотолдог юм байна. Ажлыг чинь явуулахгүй, шийдвэр гаргуулахгүй гэдэг юм байна. Иймээс олонх болсон атлаа Хамтарсан Засгийн газар байгуулжээ. Улс орны эрх ашиг чухал, албан тушаалын наана цаана чухал биш. Том сөрөг хүчнүүдийг гайхаж байна.                

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва:
-Хувь хүнээс илүү хууль гэж бий. 2008 онд С.Баярын Засгийн газар стандарт бус Засгийн газар байгуулсан шүү дээ. Стандарт бус гэдэг нь хууль бус гэдгээ нотолсон хэрэг юм. Энэ Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулсан. Би Шадар сайд байхдаа Оюутолгойд шалгалт оруулж байв.

Том төслүүдийг хамтрахаараа хийдэг, дангаараа хийж чадахгүй болчихсон юм уу? Дэлхийн жишиг, Германы жишиг гээд ярих юм. Германд олонх болсон нам хамтарсан Засгийн газар байгуулсан түүх байхгүй. Хамтрахаараа сайхан ажиллана, хамтрахгүй бол сөрөг хүчний ажлаа хийнэ гэх нь буруу.

Монгол Улсын эрх ашиг хаана байна? Ингэж ярьж болдог юм уу? Сөрөг хүчин алдаа дутагдлыг засах үүрэгтэй. Арваад жилийн өмнө С.Баярын хэлсэн, хамтрахаар л хөгждөг гэсэн үгийг тоть шиг давтах нь буруу. Зарчим зарчмаараа, хууль хуулиараа явах ёстой. Намууд Засгийн газрыг шүүмжлэн ажлыг сайжруулах ёстой болохоос блоклоод байж болохгүй.        

Гэрэл зургийг Г.Өнөболд, Б.Даваа

Гэрэл зургийг Г.Өнөболд, Б.Даваа

-УИХ-ын гишүүн  асан, "Эрдэнэс критикал минералс"-ийн захирал Д.Тогтохсүрэн:

Хэн Ерөнхий сайд, хэн намын дарга байх нь чухал биш. Хамгийн том эрх ашиг бол Монгол Улсын эрх ашиг.       

Хамтарсан Засгийн газар байгуулна гэж л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Хамтарч байж л Монгол Улс зөв юманд хүрнэ. Хүссэн хүсээгүй бусад намтай хамтарна. Ингэснээр зөв юманд хүрнэ. Миний хувийн бодол энэ. Хурал дажгүй болж байна. Ирц сайн байна гэв.

Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, П.Сайнзориг, Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн асан Су.Батболд, Г.Амартүвшин, МАН-ын гишүүн Ч.Ганхуяг нар хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах ёстой.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:
-Би нэг танхимын гишүүн тул Ерөнхий сайдыг дэмжинэ. Хамтарсан Засгийн газар улс орныхоо гол бодлогыг хэрэгжүүлэх нь зөв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан