gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Занданшатар: Төрийн албаны шаардлага хангахгүй, цүнх барьсан гэж шүүмжлээд байдаг 260 даргыг цөөлнө

Р.Адъяасүрэн
Улс төр
2025-06-23
1126
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  17 цаг 43 минут
2025.06.23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд, 

  • Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
  • Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

  18 цаг 12 минут
2025.06.23

Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Даахгүй нохой булуу хураана гэж дарга нарын тоо хэрээс хэтэрсэн юм билээ. Гурван сарын өмнө жилд малаа нэг тоолчихдог юм чинь дарга нараа тоолъё гэтэл тоогоо алдсан. Зөвхөн төрийн албанд байдаг дарга нарын тоо ирчихдэг. Гэтэл менежер, зөвлөх зэрэг хэрээс хэтэрсэн байна. Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч гээд УИХ-ын 68 гишүүнтэй нийлээд Ерөнхий сайдад өргөн барьсан ч хав дараад өнгөрсөн. Хэмнэлтийн хууль нэрээр нэгж дээрх ажлыг гацаагаад байна. Үүнийг яаралтай болиулж өгөхгүй бол дүүргийн иргэдийн хурал Засаг даргын бүтцээсээ том болчихсон байна. Улс төрийн намд өөрчлөлт оруулж хатуу гишүүнчлэлийг гаргаж ирэхгүй бол 126 гишүүнтэй болсноос хойш шадар туслах, зөвлөх гэх мэт нэмэгдээд байна. Миний хувьд УИХ-ын гишүүний тоог 100 дотор оруулах ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ. Дэмжээрэй" гэсэн юм. 

Санал хураалт болохоос өмнө хүчтэй борооны улмаас цахилгааны саатал үүсээд байгаа тул 10 минутын завсарлага авлаа. 

  18 цаг 26 минут
2025.06.23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 4-5 хоногийн өмнө бүтцээ нэг мөр оруулж ирэхгүй. Хууль тогтоомжийн тухай хуульд Засгийн газрын бүтцийг хэлэлцэхдээ тусад нь хэлэлцэнэ гэж заасан. Тусад нь хэлэлцэхдээ төсвийн тухай асуудлыг оруулж ирэх тухай асуудал биш байхгүй юу. Энэ бол асар том хуулийн хулгайд орно. Ингэж иргэдийн мэдэх эрхийг хааж болохгүй. Тиймээс эсрэг байр суурьтай байна. Би өнгөрсөн ням гарагт Монголбанк, Хаан банкны удирдлагуудтай уулзахад тэтгэврийн зээлийн ауудал хуучнаараа гээд даваа гарагт хэвлэлийн хурал хийнэ гэсэн боловч байсангүй. Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан хүртэл мэдээлэл хийхгүй бол ахмадуудтайгаа жагсаал хийнэ. Монголбанкны удирдлагууд Төрийн банк, Хаан банкны удирдлагуудтай гарч мэдээлэл хийгээрэй. Ахмадуудын зээлийг өнгөрөөд өгөхөөр нь батлан даасан хүүхдүүд нь төлдөг шүү дээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: Түрүүн байнгын хорооны хурал дээр дэмжээд баяр хүргээд байсныг чинь санаж байна. УИх-ын дэд дарга найз минь улс төржөөд байгааг чинь ойлгож байна. Нэг л зангаараа байгаач гэж хүсэж байна аа. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: 14 мянган төрийн албан хаагчийг хална гэж байгаа юм. Энэ хүмүүсийн ар гэр амьдрал яах вэ. Яг үнэндээ эдгээр 14 мянган төрийн албан хаагч бол татлаа түтлээгүй, танил талгүй хүмүүс л халагдаад танил талтай нь үргэлжлүүлээд л ажиллаад явна шүү дээ. Үүнийг та хэрхэн шийдвэрлэх юм бэ. Т.Аубакир сайд давхардсан чиг үүргүүд олон байна гэж байна. Яагаад өмнөх сайд нар нь ингээд ажиллуулаад байсан юм бэ. Хариуцлага хүлээх юм уу. Одоо яамдад аудит оруулах хэрэгтэй байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн албан хаагчдын талаар таны үнэлэмжтэй зарим талаар нийлж байна. Мерит зарчмаар ажиллаад явж байгаа төрийн албан хаагчдын нэр хүндийг зарим нэг хүнээс болоод унаж байна. Төрийн албан хаагч гэхээр иргэд авлигач гэдэг байдлаар хандаж байна. Тиймээс төрийн албан хаагчдын дунд адистатчилал хийнэ. Гэхдээ төрийн албыг 9 хувиар цомхотго гээд та баталчихсан шүү дээ. УИХ-ын чуулганаар баталсан. Одоо цомхотгохгүй бол төсвийн хайчинд орсон байна. Сул орон тоог царцаах, давхардлыг арилгах гэх мэт ажлыг хийж татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулж чирэгдэл, хүнд суртлыг арилгана. 14 мянган төрийн албан хаагчийг хална гэж буруу ойлгоод байна. Давхардсан орон тоо, дарга нарын тоог багасгах юм. Төрийн албаны шаардлага хангахгүй, цүнх барьсан гэж шүүмжлээд байдаг 260 даргыг цөөлж байна. 

  18 цаг 39 минут
2025.06.23

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Д.Амарбаясгалан дарга мик битгий хаагаарай гэж хүсэж байна. Бид нарын өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ярьж байхад ЭЕШ боллоо. Нийт 42 мянган суралцагч шалгагдсан. Шалгалт нэлээн хуудуутай, худал болсон. Мэдэж байна уу. П.Наранбаяр сайд арьсаа хамгаалсан зүйлийг л хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байна. Асуудал гаргасан боловсролын сайдыг огцруулахыг мянга, мянган багш шаардаж байна. Багш нарын группт маш олон багш нар үүнийг шаардаж байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: ЭЕШ-тай холбоотой үүссэн асуудлыг 43318 хүн шалгалт өгсөн. Улсын дундажтай ойролцоо байна. Нийт 50 төвд зохион байгуулсан. Эмч, цагдаагийн хяналтад зохион байгуулсан. 7 сурагч гар утастай орсныг эс тооцвол зөрчил гараагүй гэсэн мэдээлэл өгсөн. Гэвч шалгалтад хяналтын ажлыг хийж байна. Боловсролын үнэлгээний төвд үүнийг ил болгосон. Алдаа гарсан бол хариуцлага тооцохыг салбарын сайдад үүрэг болгосон. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг П.Наранбаяр хариулна. 

Боловсролын сайд П.Наранбаяр: Ямар нэг байдлаар материал задраагүй. Шалгалтын өмнө бол материал задраагүй. Харин шалгалтын дараа материалыг ил тавьсан, багш нар өмнөх жилүүдтэй ойролцоо үнэлгээ гарлаа гэсэн. Харин гүйцэтгэлийн үнэлгээг хэрэгжүүлж сайн ажиллаж байгаа багш нар нь илүү үнэлүүлээд явдаг тогтолцоо өрнөж байна. Харамсалтай нь 248 багш хүүхдүүддээ хуулуулсан гэсэн асуудал үүссэн. Багш нарын амралт дуусахаар бид шалгалтын ажлыг үргэлжлүүлнэ. Багш нар шударга байж хүүхдүүд шударгыг сурна. Нийгэмд шударга ёс тогтох ёстой. 37 мянган багшаас 248-д нь асуудал үүссэн байна. Та үүнийг битгий дэвэргээд бай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Материал задарсан задраагүй талаар би ер асуугаагүй. Хүний асуулт ойлгож бай. Багш нарыг хуулуулсан гэж байна. Сургуулиудыг нь солиод оруулсан шүү дээ. Нэгдүгээр ангийн хүүхэд хуулаад сууж байх уу. Ийм юм яриад байж байгаа таныг салбарын сайд гэж хэлэхээс ч ичиж байна. Монголын хүүхдийг мөнгө гэж харахаа боль. Тэр баллуур, маллуур чинь ажиллахгүй байсан байна лээ. 

Боловсролын сайд П.Наранбаяр: Би тантай хар зах дээр байгаа юм шиг юм яриад суумааргүй байна. Шалгаж байгаа гэж хэллээ шүү дээ. Харандаа, баллуурын асуудал гарсан гэсэн. Тэрийг нь бас шалгаж байгаа. Нөөц бол хангалттай бий. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: ЭЕШ-тай холбоотой гомдлыг ШУТИС-ийн Т байрны 307 тоот болон цахимаар хүлээн авч байна. 

  19 цаг 45 минут
2025.06.23

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 101 гишүүн оролцож байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан