Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа бүрдүүлж, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр УИХ-д танилцууллаа. АН-гүйгээр байгуулсан шинэ Засгийн газарт МАН болон ХҮН намын хуучин сайд нараас 10 нь сэнтийдээ үлдлээ.
Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй бөгөөл энэ онцгой эрхийнхээ хүрээнд Л.Оюун-Эрдэнийн батлуулсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн.
Тиймээс кабинетдаа хуучин сайд нарыг олноор оруулсан ба дөнгөж эхэлсэн мега төслүүд, улс орны нийгэм эдийн засагт тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэх хүрээнд асуудлаа мэдэх зарим сайдыг үлдээж, ажлыг нь үргэлжлүүлэн хариуцлага үүрүүлэхээр зорьсон байна. Шинэ сайд нарын боловсрол, намтрыг мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Экспортын гол түүхий эдийн үнэ унаж төсвийн орлого 2.3 их наядаар тасрах нөхцөл бүрдсэн, эрчим хүчний салбарт ирэх өвлийг давахад хүндрэлтэй нөхцөл үүссэн бэрхшээл, сорилт ихтэй үед шинэ Засгийн газар ажилдаа оров. Ерөнхий сайд ажлаа хүлээн аваад, 2025 оны төсвийн тухай хуульд хэмнэлтийн тодотгол хийхээ мэдэгдсэн.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт /2025.06.20/ болж, 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Тодотгол хийхдээ Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд батлагдсан боловч 5-р сарын байдлаар гэрээ байгуулаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг хэмнэхээр тусгажээ. Энэ шалгуураар сайд нарын багцаас нийт 535.9 тэрбум төгрөг хэмнэхээр төсөлд тусгасан бөгөөд Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг хэмнэхээр болсныг Сангийн сайд мэдэгдэв.
ОРОН ТООНЫ ЦОМХОТГОЛООР АЖЛААС ХАЛАГДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ДАРААХ ХУУЛИАР ХАМГААЛАГДАНА
Төсвийн хэмнэлт, төрийн албыг цомхон чадварлаг болгох бодлогод нийцүүлэн чиг үүргийн давхардал, хийдэл, хүнд суртлыг арилгаж, дарга нарын тоог цөөлж, чадвартай, үр ашигтай, хариуцлагатай төрийн бүтцийг бий болгон Засгийн газрын ирэх 7 хоногийн хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар сайд нарт үүрэг болгожээ.
УИХ-аар Монгол Улсын 2026 төсвийн хүрээг хэлэлцэн баталсан бөгөөд энэ баримт бичигт эмч, багшаас бусад төрийн албан хаагчдын есөн хувиар цомхотгохоор тусгасан. Энэ бодлого хэрэгжвэл төрийн 14400 албан хаагч цомхотголд орохоор байна. УИХ-ын өнгөрсөн пүрэв гарагийн чуулганаар Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх үед нэр дэвшигч Н.Төгсцэнгэлээс УИХ-ын гишүүн Б.Уянга төрийн албан хаагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар тодруулан асууж хариулт авсан юм.
Төрийн албан хаагч өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдвөл Төрийн албаны тухай хуульд зааснаар Цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр орон тоо, албан тушаалд шилжих, эсвэл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаасаа авна” гэх мэт зохицуулалт байгааг сануулж, албаны хүнээс хариулт авлаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр дэвшигч Н.Төгсцэнгэл дэлгэрэнгүй хариулт өглөө.
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ХАТАН МАСАКО НАР МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал гэж ЕТГ-аас мэдээллээ.
НӨАТ-ЫГ 5 ХУВЬ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд пүрэв гарагт (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн.
Манай улсын НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдгийг хууль санаачлагчид гэж тайлбарлав.
ТЭЦ-3 ДЦС-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР Н.ТАВИНБЭХИЙГ ТОМИЛОВ
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гарлаа.
Онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Нансалын Тавинбэхийг томилж, түүний үйл ажиллагаанд хууль эрх зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт үүрэг болгосон байна.