АНУ-ын шүүх бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг нийтэд ил болголоо.
Тодруулбал бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэрэгт буруутгагдсан АНУ-ын санхүүч Эпштэйн 2019 оны наймдугаар сард хорих ангид нас барсан.
Түүнийг амиа хорлосон гэж албан ёсны дүгнэлт гарсан байдаг.
Нас барсных нь дараа цуг хоригдож байсан Николас Тартаглионе /хүн амины хэргээр хоригдсон цагдаа/ Эпштэйний бичиж үлдээсэн захидлыг олсон гэж үздэг.
АНУ-ын холбооны шүүгч Кеннет Карас “The New York Times” сонины хүсэлтийн дагуу захидлыг нийтэд дэлгэх шийдвэр гаргажээ.
Шүүхийн үзэж буйгаар уг захидал нь Тартаглионий эрүүгийн хэрэгт хавсаргасан шүүхийн баримт бичигт тооцогдох тул олон нийт үзэх эрхтэй аж.
Шар өнгийн тэмдэглэлийн цаасан дээр бичсэн уг захидалд “Тэд намайг хэдэн сарын турш шалгаад юу ч олоогүй. Тэгээд 15 жилийн өмнөх хэргийг сөхсөн.
Хэзээ баяртай гэж хэлэхээ өөрөө сонгож чадна гэдэг нэг төрлийн боломж. Намайг энд юу хий гэж байгаа юм бэ? Уйлаад суух уу? Ямар ч утгагүй байна” гэсэн өгүүлбэрүүд бичиж үлдээсэн байжээ.
Эпштэйн 2008 онд насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн хэрэгт буруутгагдсан бөгөөд 2019 онд дахин баривчлагдан насанд хүрээгүй охидын бэлгийн мөлжлөгийн хэрэгт холбогдсон юм.
Эх сурвалж: Reuters