Бялуу, нарийн боов гэдэг нь зүгээр нэг амттан биш. Бидний төрсөн өдөр, тэмдэглэлт өдөр, эсвэл энгийн нэг өдрийг хүртэл илүү утга учиртай, дулаан болгодог зүйл юм. Нэг зүсэм бялууны цаана олон хүний хөдөлмөр, ур чадвар төдийгүй сэтгэл шингэсэн байдаг.
Ийм л амтыг бүтээхээр зорьсон нэгэн кафег бид энэ удаагийн “Гарааны бизнес” буландаа онцолж байна. Энэ бол “Maison Frank”.
Кафены үүдээр ороход ханын жижиг жааз, чимэглэлүүд нь хуучны дурсамжийг санагдуулна. Дулаахан шаргал туяатай ханын өнгө, модон ширээ сандлын энгийн хэр нь сонгодог хийц нь гэртээ байгаа мэт тухтай мэдрэмж төрүүлнэ.
Цонхоор тусах зөөлөн гэрэл, нимгэн цагаан хөшиг салхинд үл ялиг намилзах нь орчны уур амьсгалыг улам зөөлрүүлж, тайвшрал, амар амгаланг бүрдүүлжээ. Их хотын хөл хөдөлгөөний дунд хэсэгхэн зуур амсхийх орон зайг энд бий болгосон мэт.
“Maison Frank” нэр нь онцгой утгатай учиртай. “Maison” нь франц хэлээр “байшин, ордон” гэсэн утгатай бол “Frank” нь түүний өвөөг гадаад найзууд нь дууддаг байсан нэр юм. Ийнхүү гэр бүлийн дурсамж, утга агуулгыг шингээсэн нэрийг хайрлажээ.
Тус кафег үүсгэн байгуулагч, ахлах тогооч М.Тэмүүжин өдгөө 27 настай. Тэрээр арван жилийн сурагч байхдаа ирээдүйд IT инженер болох хүсэл мөрөөдөлтэй байжээ.
Гэвч 14 настайгаасаа эхлэн төрөл бүрийн амттан, хоол хийх бичлэгүүдийг сонирхон үзэж, гэртээ даган туршиж хийдэг байсан нь түүнийг өнөөдрийн “Maison Frank” кафег үүсгэн байгуулах эхлэл болжээ.
Тэрээр, Манайх Эрдэнэтийн айл. Тухайн үед манай эгч Эрдэнэтэд Япон, Солонгос хоолны жижиг газар ажиллуулдаг байлаа. Хажуугаар нь бялуу, нарийн боов хийж зарна.
Эгч маань энэ чиглэлдээ их сайн, нарийн мэдрэмжтэй хүн. Би багаасаа эгчийгээ дагаж, бичлэг үзээд өөрөө оролдсоор байгаад л сурчихсан. Ер нь анхны урам зориг, суурь маань эгчээс л эхэлсэн гэж хэлж болно.
Миний хамгийн анх интернэтээс үзээд туршиж хийж байсан бялуу бол ореотой бялуу. Тухайн үедээ би наймдугаар ангийн сурагч байсан. Тэрнээс хойш мөнгөө бага багаар хуримтлуулж байгаад л хэрэгтэй материалаа авч, гэртээ янз бүрээр туршиж хийдэг болсон.
Гэхдээ тухайн үедээ яг бялуу, нарийн боовны чиглэлээр ирээдүйд ажиллана гэж огт бодож байгаагүй. Харин IT инженер эсвэл тогооч болно гэж л боддог байсан.
Эрэгтэй хүн болохоор хүмүүс эхэндээ гайхаж хүлээж авдаг байсан. Гэхдээ миний хувьд дуртай зүйл минь болохоор огт нөлөөлөөгүй. Харин ч хийх тусам илүү нарийн, илүү цэгцтэй хийхийг хичээдэг болсон.
Дараа нь бид хоёр хот руу нүүе гэж шийдсэн. Ингээд ижил зорилготой нэг айлын хүүхдүүд мөрөөдөлдөө хөтлөгдөн Эрдэнэт дэх байраа зараад бараг хувцаснаас өөр зүйлгүй шахам хотод ирж байлаа. Хотод ирээд анхны салбараа нээж, бүхнийг шинээр эхлүүлсэн. Одоо бид зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Ойн хүрээнд удахгүй зургаан төрлийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах бөгөөд үүнийхээ хүрээнд эвент зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв.

-Манайх 10:00 цагт үүдээ нээдэг ч бидний ажлын өдөр өглөө бүр 05:00 цагаас эхэлдэг. Энэ хугацаанд тухайн өдрийн шинэхэн торт, нарийн боовнуудаа бэлтгэн хийдэг.