АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ БУЮУ ЯВСАН ХҮНИЙ СОНИН САЙХНААС ХУВААЛЦЪЯ

Энэтхэгт хөл тавихад зөвхөн газар зүйн байршил өөрчлөгддөггүй. Энд өөр нэг “ертөнц”-ийн үүд хаалга нээгдэх шиг... Энэ бол олон мянган жил "давхарлан" оршиж ирсэн түүх соёл, шашны итгэл үнэмшлийн нэгдмэл ертөнц юм. Энд ирсэн гаднын хүн яг тийм гэж тодорхойлоход бэрх нэг зүйлийг нийтлэг мэдэрдэг байх. Тэр нь өнгөрсөн ба одоо, бодит ертөнц ба үл үзэгдэх итгэл үнэмшлийн зангилаа нэг дор зэрэгцэн оршдог тэрхүү газрын "хаалга татан" хөл тавихад хүн бүрд өөрийн доторх өөр нэг ертөнцийг нээж өгдөг мэт санагдсан.
Адал явдалтай, сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн, өөрийн дотогш алгуур өнгийсөн, зарим үед амьсгал авах сөхөөгүй мэт давчуу бөгөөд халуун бүгчим байсан ч дотоод сэтгэлдээ улам их тайвшралыг, сэрүүнийг мэдэрсэн цаг хугацаа, орон зайд амьдралын минь нэгэн арван хоног өнгөрлөө. Энэ хугацаанд өнөөх алдарт гудамжны хоолноос нь амсаж, эмэгтэйчүүдийн сари өмсөж, гараараа хооллон тэдний гэх соёл уламжлалаас мэдэрч бас харж болох бүгдийг "үл мэдэх цэцэгхэн хотхонд" очсон мэт мэдрэхийг хүссэн.
Familiarization visit of content creators буюу Контент бүтээгчдийн танилцах аяллыг Энэтхэг улсын Гадаад харилцааны яамнаас жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад Зүүн өмнөд Азийн 10 улсын /Монгол, Бутан, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Непал, Сингапур, Тайланд, Вьетнам/ 22 контент бүтээгч Энэтхэг улсын Одиша мужийн Бхубанешвар хот, Бихар мужийн Бод Гаяа, Дели зэрэг хотуудын түүх дурсгалын газрууд, их хотын амьдралтай танилцсан юм.
Магад үзсэн харсан бүгдийг энд сийрүүлнэ гэвэл бичиж буй миний, уншиж буй таны ч цаг хайран тул онцгой санагдсанаа л энд хураангуйлан хуваалцъя.

БҮСГҮЙЧҮҮДИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ХҮҮХДҮҮДИЙН ХӨӨРХНИЙГ ЭЭ...

Үнэнийг хэлэхэд Энэтхэг улсыг өмнө нь их өөрөөр төсөөлж байжээ. Ядуу буурай, бохир гэх мэтээр... Ийм бодолтой нь бидний дунд цөөнгүй байдгийг үгүйсгэхгүй. Үнэн хэрэгтээ тийм биш юм. Ариун дагшин, хүмүүс нь хүнлэг, сүсэг бишрэлтэй, сайхан сэтгэлтэй, нүдэндээ галтай, баяр баясгалантай хүмүүс байхыг үзлээ. Эмэгтэйчүүдийнх нь гоо үзэсгэлэнг, хүүхдүүдийнх нь хөөрхнийг биширсэн. Духан дээрээ биндитэй, ээждээ тэврүүлэн унтаж буй хүүхдүүд, яг л нойрсож буй бяцхан будда шиг. Гартаа хенна хээн зураг, ганган зүүлт, гархин бугуйвчтай, цоргисон цогтой харцтай бүсгүйчүүдийг инээмсэглэл нь улам чимж яг л нөгөө Болливуд кинонд гардаг шиг эмэгтэйчүүдтэй таарлаа. Тус улсын хүн амын 51 хувь нь эрчүүд, 49 хувь нь эмэгтэйчүүд, нийт хүн амын тоо 1,44 тэрбум буюу Хятадыг 2023 онд ардаа орхиж өдгөө дэлхийн хамгийн олон хүн амтай улс болжээ.
Мэдээж хүн амаараа дэлхийд нэгдүгээрт ордгийг дэргэдээс нь буюу гудамжаар алхах төдийд түм түжигнэж, бум бужигнасан хөлийн, хөлгийн чимээнээс бэлхнээ харж болохоор... Үй олон түк түк унаа, мотоцикл, машин дуут дохиогоо хангинуулсаар сүлжилдэн, өөр хоорондоо учраа олон зөрөлдөнө. Дуут дохио нь тэдний хувьд "Анхаараарай, би энэ талаар чинь зөрлөө шүү" гэдгийг илтгэдэг. Тэрнээс уураа гаргах хэрэгсэл, уралдаж гүйцэх гэсэн дохио биш аж. Зам дээр хачин муухай харж, хараалын үгс урсгахгүй, жаахан ундууцлаа гэхэд жолооч толгойгоо үл ялиг дэнжигнүүлээд л цааш замаа бодно. Эсвэл +43 градусын хар халуунд уурлах нь ч биеийг зовоох нэрмээс гэдгийг тэд мэднэ, мөн бага наснаас нь айлдсан шашны номлол ч тэднийг илүү даруу төлөв, хүнлэг болгодог байх хэмээн энэ зуур би эргэцүүлж амжсан юм.

БУРХАН БУДДАГИЙН ГЭГЭЭРЛИЙГ ОЛСОН ГАЗАР "БОДЬ ГАЯА"

Энэтхэг нь шашны хувьд дэлхийн хамгийн олон янз байдалтай орнуудын нэг ба голчлон хамгийн их итгэгчтэй нь Хинду, Ислам, Христ, Сикх, Будда, Жайнизм зэрэг байдаг. Бүгд өөр өөрийн сүм хийд, мөргөлийн газартай буюу шашны хувьд олон талт байдлаараа эрх чөлөөтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүй хамтдаа зэрэгцэн оршин тогтнодог.
Бодь Гаяа (Bodh Gaya) нь Энэтхэгийн Бихар мужид байрладаг, Буддын шашны хамгийн ариун дагшин мөргөлийн газруудын нэг юм. Энэ газар нь Будда (Сиддхарта Гаутама) гэгээрэлд хүрсэн гэж үздэг учраас дэлхийн буддистуудын хувьд маш чухал төвд тооцогддог. МЭӨ 6-р зуунд Сиддхарта Гаутама энд 49 өдөр бясалгаж, Будда болсон гэж үздэг. Энд барьсан Махабоди сүм ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Бодь Гаяагийн хамгийн гол дурсгал бөгөөд шөнийн цагаарх гэрэлтүүлэг нь үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ нь Буддын шашны 4 гол мөргөлийн газрын нэг, дэлхийн өнцөг булан бүрээс мөргөлчид ирж, зарим нь олон хоногоор бясалган суудаг байна. Мөн энд ойролцоо Монгол, Япон, Тайланд, Түвд, Мьянмар зэрэг олон улсын сүм хийдүүд ч байрлаж, лам нар ном хурдаг.
Сонирхуулахад Энэтхэг улсад жилд 6000 гаруй монголчууд зорчдогийн 60 гаруй хувь нь шашны аялал жуулчлал болон эрүүл мэндийн чиглэлээр очдог байна.

Будда доор нь сууж гэгээрсэн ариун модны үр сад гэж үздэг Махабоди мод (Mahabodhi Tree) (Бодь мод ч гэдэг) одоо ч тэнд ургадаг ба мөчир нь улам урт ургасаар доор нь тулгуур баганууд тавьж хүчитгэжээ. Түүнээс унасан навчийг хүмүүс авч хадгалан, сүсэглэн хүндэтгэдэг ба дотнын хүн, зочид гийчдэд бэлгэнд өгдөг ба тус газрын захиргаанаас бидэнд мөн дурсгал болгон бэлэглэсэн юм.

ОРЧЛОНГИЙН ЦАГ ХУГАЦААГ БЭЛГЭДДЭГ НАРНЫ СҮМ

Харин Конарк Нарны сүм нь (Konark Sun Temple) Энэтхэгийн Одиша мужид орших, Нарны бурхан Сурьяд зориулсан сүм бөгөөд 13-р зуунд Нарасимхадева I хааны зарлигаар барьж байжээ. Энэ сүмийг энгийн барилга гэхээс илүү, асар том чулуун тэрэг мэтээр бүтээсэн нь хамгийн сонирхолтой. Тэрэг нь 7 морь чирч буй мэт дүрсэлж, 24 аварга чулуун дугуй нь цаг хугацаа, орчлонгийн хөдөлгөөнийг бэлгэддэг гэж үздэг.
Сүмийн ханан дээрх сийлбэрүүд нь тухайн үеийн амьдрал, соёл, шашны ойлголтыг маш нарийн, уран сайхнаар харуулдаг. Өдгөө энэ нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Энэтхэгийн архитектур, урлагийн оргил бүтээлүүдийн нэг гэж үнэлэгддэг. Тэнд очиход зөвхөн шашны утга төдийгүй, эртний хүмүүсийн ухаан, гоо зүйн мэдрэмж ямар өндөр байсныг шууд мэдэрч болдог.

Нарны сүм дээр эр эмийн харилцаа, бэлгийн шинжтэй дүрслэлүүд олон байлаа. Анх харсан хүнд гайхмаар санагдах ч утгыг лавлавал тухайн үеийн гүн ухаан, шашин, соёлын ойлголттой салшгүй холбоотой аж. Тодруулбал, Энэтхэгийн сэтгэлгээнд хүний амьдралыг дөрвөн зорилгын хүрээнд ойлгодог байсан. Үүнийг Пурушартхас (Purusharthas) гэдэг бөгөөд “дхарма” (ёс суртахуун), “артха” (амьдралын хэрэгцээ), “кама” (таашаал, хайр дурлал), “мокша” (гэгээрэл) гэсэн ойлголтуудыг багтаадаг. Энэ дундаас “кама” буюу хайр, таашаал нь нүгэл биш, харин хүний амьдралын нэг жам ёсны хэсэг гэж үздэг байжээ. Тиймээс сүмийн ханан дээрх ийм дүрслэл нь амьдралыг бүхэлд нь бие, сэтгэл, сүнсийг хамтад нь хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлдэг байна.
Хоёрдугаарт, эдгээр дүрслэлүүд нь зөвхөн бэлгийн үйлдэл харуулах зорилготой биш, харин эрэгтэй, эмэгтэй энергийн нэгдлийг бэлгэддэг. Энэ нь орчлонгийн тэнцвэр, бүтээлч хүчийг илэрхийлдэг бөгөөд Тантра* уламжлалтай холбоотой. Тантрын үзэлд бие махбодь, мэдрэмжийг үгүйсгэхгүй, харин түүгээр дамжуулан илүү өндөр ухамсарт хүрч болно гэж үздэг.
Tантра* нь Энэтхэгт үүссэн эртний сүнслэг уламжлал бөгөөд хүний бие, сэтгэл, энерги, ухамсрыг нэгэн цогц гэж үздэг гүн ухаан

МЭДЭЭЖ ДЭЛХИЙН ГАЙХАМШГУУДЫН НЭГ ТАЖ МАХАЛ

Мэдээж Энэтхэгт очсон хүн бүр Дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалыг үзэхийг хүснэ. Буцахын өмнөх өдөр бид Энэтхэгийн хамгийн алдартай түүхэн дурсгал Таж Махалыг үзсэн. 1632–1653 оны хооронд, Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан талийгаач эхнэрийнхээ гэгээн дурсгалд зориулж бариулсан. Эхнэр нь 38 насандаа 14 дэх хүүхдээ төрүүлэх үедээ насан эцэслэсэн нь Шах Жахан хаанд маш их шаналал авчирч, хайртай эхнэрийнхээ гэгээн дурсгалд зориулан Таж Махалыг бариулжээ.

БУРХАНЛАГ АМЬДРАЛЫГ БЭЛГЭДДЭГ СВАМИНАРАЯН АКШАРДХАМ СҮМ

Сваминараян Акшардхам /Swaminarayan Akshardham Temple/ сүм нь Энэтхэгийн Нью-Дели хотод байрлах орчин үеийн хамгийн гайхамшигтай хиндү сүмүүдийн нэг юм. Сваминараян нь Энэтхэгийн Хиндү шашны нэгэн урсгал бөгөөд ёс суртахуун, сахилга бат, бурханлаг амьдралыг чухалчилдаг. “Акшардхам” гэдэг нь мөнхийн, бурханлаг орон гэсэн утгыг илэрхийлдэг. Анх удаа үзсэн хүн бүр өөрийн эрхгүй уулга алддаг газар гэлтэй. Харамсалтай нь дотогш утас, камер оруулдаггүй дүрэмтэй байлаа. 2000-аад оны эхээр баригдаж, 2005 онд албан ёсоор нээгдсэн энэ сүм нь эртний Энэтхэгийн архитектур, гар урлалын уламжлалыг орчин үеийн уран барилгатай хослуулсан бүтээл юм. Ягаан гантиг, цагаан чулуугаар хийсэн нарийн сийлбэрүүд нь сүмийг зөвхөн шашны газар бус, урлагийн гайхамшиг болгож харагдуулдаг.
Акшардхам нь зөвхөн залбирал хийх газар биш, харин Энэтхэгийн соёл, түүх, философийг харуулсан амьд музей шиг орчинтой. Орой гэрэлтэх үедээ бүр ч илүү сүрлэг, тайван мэдрэмж төрүүлдэг бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс мөн л сая сая жуулчин ирж үздэг.
Энд иргэд нь гэр бүлээрээ ирж, сонирхон, орой нь усан оргилуурын үзүүлбэртэй үлгэрийн цагийг хүүхдүүдтэйгээ үзэж шашны номлолыг тэдэнд ойлгогдохоор энгийнээр тайлбарлаж буй нь ихэд таалагдлаа.

БУДДЫН СҮРЛЭГ ХӨШӨӨ

БУДДЫН СҮРЛЭГ ХӨШӨӨ

Буддын хөшөө /Great Buddha Statue/ нь Бодь Гаяа хотод орших, Буддагийн амар тайван, төвлөрсөн дүрийг илэрхийлсэн сүрлэг хөшөө юм. Ойролцоогоор 25 метр өндөр энэ хөшөө нь 1989 онд баригдсан бөгөөд Японы буддист байгууллагын дэмжлэгтэйгээр бүтсэн гэдэг.
Хөшөө нь бясалгалын суудалд сууснаар дүрсэлдэг бөгөөд эргэн тойронд нь түүний 10 шавь нарын жижиг баримлууд байрладаг. Энэ газар нь зүгээр нэг үзвэр биш, харин Будда гэгээрэлд хүрсэн газар дээр өгүүлсэн Махбоди сүмийн /Mahabodhi Temple/ ойролцоо байрладаг учраас дэлхийн буддистуудын хувьд гүн утгатай, мөргөл, бясалгалын чухал төв болдог. Тэнд очиход хүмүүсийн чимээгүй мөргөл, залбирал, бясалгалын уур амьсгал нь хөшөөний сүр жавхлантай нийлээд их онцгой мэдрэмж төрүүлдэг.

ГАР УРЛАЛЫН "ГАЛЕРЕЙ" ТОСГОН РАГХУРАЖПУР

Рагхуражпур бол Энэтхэгийн Одиша мужид, Пури хотын ойролцоо орших, урлаг соёлоороо дэлхийд алдартай өвөрмөц тосгон юм. Энэ газар зүгээр нэг аялал жуулчлалын цэг биш, харин “амьд өв” гэж хэлж болохуйц, өдөр тутмын амьдрал нь өөрөө урлаг болсон орон зай.
Энд бараг айл бүр уран бүтээлч байдаг. Тосгонд 100 гаруй айл байдаг бөгөөд ихэнх нь үе дамжин урлагаа өвлөсөн зураачид юм. Тэдний хамгийн алдартай бүтээл бол Паттачитра хэмээх уламжлалт зураг бөгөөд энэ нь даавуу эсвэл дал модны навч дээр байгалийн будгаар зурдаг, маш нарийн детальтай, домог шашны сэдэвтэй уран зураг юм.
Энд очиход хамгийн сонирхолтой нь музей үзэж байгаа мэт биш, харин хүмүүсийн гэрт шууд орж, тэдний ажиллаж байгааг харах боломжтой. Байшингийн хананууд хүртэл зураг, хээ угалзаар дүүрэн, гудамж бүр нь өнгө, дүрслэлээр амьсгалж байдаг. Өөрөөр хэлбэл, “галерей” гэдэг ойлголт тусдаа биш, бүхэл тосгон өөрөө галерей болчихсон байдаг.

Дээрх газрууд нь хөтөлбөрийн хүрээнд бидний үзэж харсан, зорин очсон түүх дурсгалт газруудын зөвхөн нэг хэсэг нь юм. Өмнө дурдсанчлан уншигч таны цагийг хэмнэн онцлох цөөн газрыг багтаан хуваалцлаа. Ийнхүү бид Энэтхэг хэмээх их гүрний үүдээр хөл тавьж, эгэл амьдралын хэмнэлд нь уусан, энгийн атлаа ид шидийн мэт орон зай, цаг хугацаагаар аялсан сэтгэгдлээ энд хүрээд өндөрлөе.