gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     4.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 18
Зурхай
 4.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 4.28
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

"ТАХ-ийг хууль бусаар халсны улмаас төрд учирсан хохирлоос 478 саяыг буруутай албан тушаалтнаар төлүүлсэн"

Э.Энхмаа
Улс төр
4 цаг 6 минутын өмнө
Twitter logo
Э.Энхмаа
Twitter logo
Улс төр
4 цаг 6 минутын өмнө
"ТАХ-ийг хууль бусаар халсны улмаас төрд учирсан хохирлоос 478 саяыг буруутай албан тушаалтнаар төлүүлсэн" Архивын зураг
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  12 цаг 39 минут
2026.04.28

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2026.04.28/ Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсож байна.  

Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс 2025 онд 330 сум, есөн тосгонд ажиллаж төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Эдгээр сум, тосгонд үйл ажиллагаа явуулдаг төрийн 3400 албан хаагчийг хамруулсан байна.

Энэ талаар ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, Хууль бус томилгооны зөрчлийг бууруулах, маргааныг үнэн зөв, шударгаар шуурхай шийдвэрлэх, төрд учирсан хохирлыг бүрэн цахимжуулах ажлыг 2025 оноос эхлүүлсэн.  

Төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн томилгооны зөрчлийг манай байгууллага шууд хүчингүй болгох эрхгүй учир 129 томилгооны зөрчлийг арилгах үүргийг холбогдох албан тушаалтанд өгснөөр зөрчил 2025 оны төгсгөл гэхэд арилсан.

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаас гадна иргэн болон төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн бол хянаж шалгадаг. 2025 онд энэ чиглэлээр 590 гомдол ирснээс 589-ийг нь шийдсэн. 589 гомдол дотроо эрх бүхий 145 албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгч хугацаандаа хэрэгжүүлээгүй шийдвэрүүдийг хүчингүй болгох арга хэмжээ авсан.

Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой сахилгын шийтгэл ногдуулсан, албан тушаал бууруулсан, түр чөлөөлсөн, чөлөөлсөн, халсан зэрэг тохиолдолд хуулийн дагуу албан ёсоор маргаан үүсгэж шалгадаг. Маргаан үүсгэсэн асуудлыг өмнөх оныхтой харьцуулахад сахилгын шийтгэл ногдуулсан гомдол 45.4 хувийг эзэлж байна.

Төрийн албан хаагчийг хууль бусаар томилох, чөлөөлөх, халсантай холбоотой төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх үйл ажиллагааг ТАЗ хариуцдаг. 2025 онд шүүхэд 58 нэхэмжлэл гаргаж, шүүх, хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласны үр дүнд 71 иргэнээс 478.2 сая төгрөгийг Улсын төсөвт буцаан төвлөрүүлсэн.

Бид 2025 оноос эхлэн энэ ажлыг Монгол Улсын Төсвийн хуульд оруулсан. 2025 оны төсөвт 200 сая төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн бол давуулан биелүүлсэн. Төрийн албанд хариуцлагын тогтолцоог улам бүр нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. 

2025 ОНД 13284 ХҮН ТӨРИЙН АЛБАНААС ГАРСАН

2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 4330 төрийн байгууллагад 212611 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ нь манай нийт хүн амны 6 хувь, ажиллах хүчний 14.5 хувийг эзэлж байна.

Төрийн албан хаагчдын тоо 2024 онтой харьцуулахад 13284 буюу 5.9 хувиар буурсан.  Энэ бол УИХ-аар баталсан багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах бодлоготой ойролцоо тоо гарч байна. Албан тушаалын төрлөөр нь авч үзвэл нийт албан хаагчдын:

  • 7.6 хувь нь удирдах
  • 80.4 хувь нь гүйцэтгэх
  • 12 хувь нь туслах ажилтан байна.

Нэгдсэн тоо бүртгэл хөтлөх явцад 2025 онд 27517 онд төрийн албанаас гарч, 14233 хүн төрийн албанд орсон байна. ажлаас гарсан нийт хүмүүсийн 85.2 хувь нь төрийн үйлчилгээнийхэн, 10 хуь нь төрийн захиргааных, 3 хувь нь улс төрийн албан тушаалтан байна. 2024 онд ТАХ-ийн дундаж нас 38 байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 40 болсон гэв.

Байнгын хорооны гишүүд ТАЗ-ийн удирдлагуудаас асуулт асууж, хариулт авч байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан