ОХУ болон Украины төлөөлөгчид АНУ-ын зуучлалаар Абу Дабид уулзаж, хэлэлцлээ. Уулзалт хоёр өдөр үргэлжилсэн ч дайныг зогсоох асуудлаар ямар нэг ахиц гарсангүй.
Гэхдээ талууд тус бүр 157 олзны цэргийг солилцохоор тохиролцсон байна.
АНУ-ын тусгай элч Стив Уиткофф хэлэлцээний дараа "Уулзалт илэн далангүй бөгөөд үр дүнтэй болсон. Ирэх долоо хоногуудад хийх ажил их байна" хэмээн мэдэгджээ.
ОХУ болон Украины талууд энхийн хэлэлцээнд хүрэхэд Оросын эзлэн авсан Украины газар нутаг болон Украин Европын холбоотнуудаас болон АНУ-аас аюулгүй байдлын баталгаа авах нь чухал асуудал болоод буй.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський энэ уулзалтыг амар байгаагүй гэдгийг онцлоод үр дүнд хурдан хүрэхийг хүсэж байсан гэв.
157 олзны цэрэг солилцсон нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойш анх удаа олзны цэрэг солилцож буй тохиолдол болов.
Энэ долоо хоногт болсон ОХУ, Украин, АНУ-ын уулзалт нь талуудын хоёр дахь уулзалт болсон.
Энхийн яриа хэлэлцээний уулзалтуудыг АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар удирдан зохион байгуулж буй.
Эх сурвалж: ВВС