gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -19
  • Зурхай
     1.21
  • Валютын ханш
    $ | 3563₮
Цаг агаар
 -19
Зурхай
 1.21
Валютын ханш
$ | 3563₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -19
Зурхай
 1.21
Валютын ханш
$ | 3563₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТӨСӨЛ: Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах хүсэлтийг хүлээн авахгүй

Э.Энхмаа
Нийгэм
2 цаг 26 минутын өмнө
2
Twitter logo

Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн 11-р сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцээд, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн билээ. Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ахалж байна.

Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд шинэчлэн баталснаас хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд гарсан нийгэм, цаг үеийн өөрчлөлт нь гэр бүлийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчныг шаардаж буй юм. Одоо хэрэгжиж буй энэ хууль нь хууль есөн бүлэг 76 зүйлтэй бол амьдралын явцад урган гарч буй харилцааны олон талт байдал, тэдгээр харилцааг зохицуулах шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг 87 зүйлтэй. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын D.parliament.mn-д байршуулан, иргэдийн саналыг авч байна.

Энэ хууль нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Төсөлд тусгасан шинэлэг зохицуулалтуудыг танилцуулж байна. Үүнд:

5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн шинжилгээ /цаашид “шинжилгээ” гэх/ өгч, тодорхойлолт гаргуулан авсан байна.

5.5.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдаж болно. Гэрлэхийг хүсэгчид гэр бүл, төрөл садангийн холбоотой тохиолдолд гэрлэлт бүртгэхийг хориглоно.

9.4.Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан тохиолдолд дундын эд хөрөнгө хуваахад харгалзах үзэх үндэслэл болгохоор тусгажээ. Хуулийн төслийн 9.4 дэх заалт дээр дөрвөн иргэн дараах саналыг өгсөн байна.

ИРГЭДИЙН ӨГСӨН САНАЛ

2024 онд 14225 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4463 хос гэрлэлтээ цуцлуулсан буюу гурван хос тутмын нэг нь салжээ. Гэрлэлтээ цуцлуулж буй 50 хосоос салах болсон шалтгааныг 2022 онд тодруулахад:  

  • 64 хувь нь таарамжгүй харилцаа,
  • 20 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаа,
  • 10 хувь нь архидалт,
  • 4 хувь нь тусдаа амьдардгаас,
  • 2 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас салсан гэж хариулсан байна.

10.1.Гэрлэлтийг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно:

10.1.3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Гэр бүл бүртгүүлсэн гэрлэгчдийн аль нэг нь мэс заслын аргаар хүйсээ өөрчлүүлсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрлэлт шууд дуусгавар болно. Энэ байдлаар гэрлэлт дуусгавар болсон хэдий ч гэрлэгчид хүүхэдтэй, эсвэл дундын эд хөрөнгийн маргаантай бол эдгээр асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлж болно.

13.10.Шүүх гэрлэлт цуцлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран дараах асуудлыг шийдвэрлэнэ:

13.10.1.хүүхдийн асрамж;

13.10.2.тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэй уулзах эрх, үүрэг, уулзах хугацаа, байршил, нөхцөл;

13.13.Гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд хүндээр өвчилсөн гэрлэгч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.

13.14.Эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана.

15 дугаар зүйл.Шүүх гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийг тодорхойлох

15.1.Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд ногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэлтийн гэрээ, эсхүл гэрлэлтийн гэрээ байгуулаагүй бол Иргэний хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хувааж, хуваарилах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

15.2.Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан, эсхүл гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс гэрлэлт цуцалсан, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, гэрлэгчдийн аль нэг нь хүйсээ солиулсны улмаас гэрлэлт дуусгавар болсон тохиолдолд Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо шүүх өөрөөр тогтоож болно.

Хамтран амьдрагчид 5-аас доошгүй жил тогтмол хамтран амьдарсан бол гэрлэлттэй адилтгаж үзнэ

21 дүгээр зүйл.Гэрлэлттэй адилтгах харилцаа

21.1.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болсноос үүсэх эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ дараах нөхцөл бүгд хангагдсан тохиолдолд хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцож болно:

21.1.1.хамтран амьдрагчид бусад хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй;

21.1.2.таваас доошгүй жилийн хугацааны туршид тогтмол хамтран амьдарсан;

21.1.3.хөрөнгө дундаа өмчилж байгаа, дундын хөрөнгө бий болсон;

21.1.4.хамтран амьдрагчид нэг оршин суух хаягт бүртгэлтэй.

21.3.Хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед, эсхүл хамтын амьдрал дуусгавар болоход тэдний хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ.

2017-2024 онд Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хосуудаас 254,217 хүүхэд төржээ. Хамтран амьдрагчдын дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэдтэй адил эрх, үүрэгтэй.

22 дугаар зүйл. Гэрлэлтийн гэрээ байгуулах журам

22.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтийн гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэгчид гэрлэлт бүртгүүлсний дараа хэдийд ч байгуулж болно.

23.1.Гэрлэлтийн гэрээнд дараах зүйлийг тусгаж болно:

23.1.1.тогтмол хамтран амьдарсан орон байрнаас бусад гэр бүлийн гишүүдийн өмчлөх дундын эд хөрөнгийн эрх, үүргийг хуваах;

23.1.2.гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг тодорхойлох;

23.1.3.гэрлэлт дуусгавар болсны дараа гэр бүлийн гишүүдэд ногдох эд хөрөнгийн эрх, үүрэг болон хамтран эзэмших, өмчлөх дундын эд хөрөнгийг шилжүүлэх, хамтран өмчлөх, эсхүл хуульд зааснаас бусад нөхцөл тогтоох;

23.1.4.гэр бүлийн хэрэгцээний зардлыг хуваарилах.

Тээгч эхээр хүүхэд тээлгэх болон өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болох тохиолдолд:

Гэрлэгчид харилцан зөвшилцөж, тээгч эх болон бэлгийн эсээ ашиглуулах хүнтэй гэрээ байгуулсны үндсэн дээр хүүхэдтэй болж болно. Тээгч эх, бэлгийн эсээ ашиглуулсан хүн хүүхдийг авах нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар төсөлд тусгажээ.

27.5.Тээгч эмэгтэйн хүүхдийн эцэг, эхийг хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж, хүчирхийлэлгүй, эсхүл тогтвортой гэр бүлийн орчинд өсгөж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэж, хүүхдийг өөрийн төрсөн хүүхдээр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.

36 дугаар зүйл.Хүүхдийн хуваарьт хөрөнгийг захиран зарцуулахад эцэг, эхийн эрхийг хязгаарлах

36.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн, амьжиргаа, сурч боловсрох, хөгжих, эрүүл мэндийн хэрэгцээнд зарцуулна.

45.3.Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол энэ хуулийн 45.1-д заасны дагуу хүүхэд нь гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэсэн буруутай эцэг, эсхүл эхээ тэжээн тэтгэхгүй байж болно. 

Гэрлэлт цуцалснаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг эсвэл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалттай хамтад нь заавал шийдвэрлэхээр энэ төсөлд тусгажээ. Гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдрах болсон эцэх, эх хүүхэдтэйгээ уулзах үүргээ биелүүлээгүй, эсвэл хүүхэдтэйгээ уулзахад нь саад болбол Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ.

Мөн Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтоох, хугацаандаа төлөхгүй бол алданги тооцох, хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа сувилгаа шаардлага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгажээ.

ГЭР БҮЛ САЛСНЫ УЛМААС 15435 ИРГЭН ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН Ч 91 ХУВЬ НЬ ТӨЛӨӨГҮЙ

2024 оны байдлаар 15,435 тэтгэлэг төлөгч байснаас 91 хувь нь буюу 14,108 нь хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй байна.

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД ДАРААХ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛНО

Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд дараах хариуцлага хүлээлгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ. Үүнд:

  • Зөрчлийн шийтгэл оногдуулах (торгуулийн арга хэмжээ авах, албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчлах)
  • Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх
  • Шүүхийн шийдвэрт дурдсан цалин хөлс, бусад орлогоос суутгах
  • Эд хөрөнгөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах
  • Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
  • 0.5 хувиар алданги тооцох
  • Хөдөлмөр эрхлүүлэх
  • Тэтгэлэг төлөгчийн тэтгэлгээ төлөхгүй байгаа талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулах зэрэг хариуцлага тооцохоор тусгаад байна.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан