Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, ардын уран зохиолч цолоор тус бүр нэг хүнийг шагнав. Мөн гавьяат эдийн засагч цолоор:
Сонгуулийн ерөнхий хорооны ахмад ажилтан Өөдөөгийн Цэрэндорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Халтарын Энхжаргал,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн ахмад ажилтан Дадалын Энхтуяа,
Хилийн цэргийн-Соёл, үйлчилгээний төвийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чулуунбатын Алтангэрэл,
Гавьяат жүжигчин цолоор:
Улсын драмын эрдмийн театрын ахмад жүжигчин Батхүүгийн Даваасүрэн,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
Улсын филармонийн ерөнхий удирдаач Дашцэрэнгийн Нямдаш,
Гавьяат багш цолоор:
Нийслэлийн Ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн зөвлөх багш Дамдинсүрэнгийн Нэргүй,
МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн сургалт, арга зүйн төвийн эрхлэгч, доктор, профессор Жамсрандоржийн Батдэлгэр,
“Жет” олон улсын сургуулийн ерөнхий захирал Цэрэндоржийн Чинзориг,
Хүний гавьяат эмч цолоор:
Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, хүний их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Уртнасангийн Цэвэгмид,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
“Хужирт рашаан сувилал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гунгаажавын Энхжаргал,
Гавьяат барилгачин цолоор:
“Харшийн цуурхай” ХХК-ийн захирал Өлзийхутагийн Цэенпил,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
“Эко Могул” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвын Уранцэцэг,
Гавьяат нисгэгч цолоор:
“МИАТ” ТӨХК-ийн Боинг 787-9 агаарын хөлгийн дарга, нисгэгч багш Бямбасүрэнгийн Амарсанаа,
Сүхбаатарын одонгоор:
Улсын прокурорын ерөнхий газрын ахмад прокурор Мүүзээгийн Одонхүү,
Цэргийн гавьяаны одонгоор:
“Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо”-ны тэргүүн ерөнхийлөгч, цагдаагийн бэлтгэл хурандаа Сандагийн Энхсайхан,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга Сэрээготовын Эрдэнэчимэг,
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн багш, дэд профессор Буджавын Ууганбаяр,
СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Үндэсний урлагийн тэнхимийн багш, уран сайхны удирдагч Намдагийн Түвшинжаргал,
Алтан гадас одонгоор:
Монгол Улсын консерваторын Морин хуурын тэнхимийн багш, “Морин хуур хөгжмийн багш нарын холбоо”-ны гишүүн Муухайн Ганболд,
“Увс хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Нямгэрэл,
“Монголын иогчдын холбоо”-ны тэргүүн Баатарцогтын Туул,
“Ийгл бродкастинг” ХХК-ийн тоймч, ерөнхий продюсер Санжаасүрэнгийн Эрдэнэбаяр,
“Их мөнгөн” ХХК-ийн тогооч Банзрагчийн Сувдаа,
Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Түмэнгийн Энэрэл,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Доржсүрэнгийн Батсүрэн,
Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Туваандамбийн Цэрмаа,
“Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн монтёр Балдандагвын Очхүү,
Цэргийн хүндэт медалиар:
Тусгай хүчний цэргийн командлалын Хүний нөөцийн хэлтсийн сургагч ахлагч Бямбажавын Алтантив нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
Эх сурвалж: president.mn