Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Долоо хоногийн дундуур улсын төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

МАН-ын хагарлаас болж хүлээлт үүсгэсэн улсын төсөвт:
- Багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-ээс 2 сая 800 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
- Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190 сая 300 мянган төгрөгөөр,
- Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145 сая төгрөгөөр,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29 сая 300 мянган төгрөгөөр гэх мэтээр нийт 969,119.5 төгрөгөөр зардлууд нэмэгдлээ.
Харин урсгал зардлыг нийт 990,169.0 төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 төгрөгөөр тус тус бууруулан баталжээ.
С.АМАРСАЙХАН ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШАДАР САЙД Х.ГАНХУЯГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

МАН дотор үүссэн дотоод хагаралд Б.Амарбаясгаланг дэмжсэн С.Амарсайхныг Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээсээ хассан билээ.
Шадар сайдын албыг 2021 онд хүлээж авсан С.Амарсайхан шадар сайдын албаа Х.Ганхуягт хүлээлгэн өгч дээрх бодлогуудыг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхийг захиж, Монголын ард түмний аюулгүй орчинд ажиллаж амьдрах баталгааг хангахын төлөөх үйлсэд нь амжилт хүслээ.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ З.НАРАНТУЯАГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Сүүлийн долоо хоногуудад албан тушаалын халгаа сэлгээ эрчимтэй өрнөж буй. Энэ долоо хоногт ажлаасаа чөлөөлөгдсөн дараагийн хүн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа байв. Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал 3. Нарантуяаг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.
3.Нарантуяа нь 2024 оны арваннэгдүгээр сард дээрх албан тушаалд томилогдож байв.