gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.06
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.06
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.06
Валютын ханш
$ | 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Монголчууд бие биеэ дэмжиж, санаа тавьж, хамтдаа амьдардаг ард түмэн"

Т.Онон
Нийгэм
Өчигдөр
15
Twitter logo

Өнөөдөр Олон Улсын сайн дурынхны өдөр. Энэ өдрийг “Үндэсний сайн дурынхны чуулган” болон “САЙН ҮЙЛСТЭН” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд 40 гаруй байгууллагын төлөөлөл тухайлбал "Дэлхийн Зөн" ОУБ, "АДРА Монгол", "Юнисеф", "Peace corp Монгол", "Монголын улаан загалмайн нийгэмлэг", "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо", "Залуучуудын эвсэл" зэрэг залуучууд, иргэдийн төлөө ажилладаг байгууллагууд оролцсон юм.

Үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Дэлхийн Зөн" Олон Улсын байгууллага болон сайн дурын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд мянга гаруй төлөөлөл оролцлоо.

2026 оныг НҮБ-аас “Олон Улсын Сайн Дурынхны Жил” болгон зарласантай холбоотойгоор энэ жилийн арга хэмжээ сайн дурын хөдөлгөөнийг өргөжүүлэх, олон нийтийн түншлэл, бодлогын орчныг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Өнөөдөр дэлхий даяар 1,2 тэрбум гаруй сайн дурынхан идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд улс орнуудын 80 хувь нь сайн дурын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмждэг хэмээн НҮБ-ын тайланд дурджээ.

    Монголын сайн дурынхны төвийн тэргүүн Б.Цэвэлмаа:

    -Өнөөдрийн арга хэмжээ нь олон нийтийн оролцоо, нийгмийн асуудалд хувь нэмрээ оруулж буй сайн дурын ажил хийж байгаа хүмүүсийг үнэ цэнтэй байлгах, оюутан залуусын хувь нэмрийг нийгмийн асуудал руу холбох ач холбогдолтой.

    Иргэний нийгмийн болон олон улсын байгууллага эдгээр хүмүүсийн туршлагыг солилцуулах, олон залуучуудад сайн дурын ажил хийснээр ямар боломж, үр өгөөж ирэх вэ гэдгийг ойлгуулах нь чухал байна.

    Энэ өдөр сайн дурын ажил хийж байгаа хүмүүс ямар үнэ цэнийг өгч болох вэ, юуг нь сайжруулах вэ гэх нөлөөллийн, бодлогын үйл ажиллагаа болж өнгөрдөг.

    УИХ- ын гишүүн С.Зулпхар:

    -Байгууллагууд хүний нөөцийн дутагдалтай байдаг. Үүнийг сайн дураараа хийдэг олон жишээ бий. Сайн дурын маш олон санаачилгууд байна. Сайн дурын ажил нь нийгмийн хөгжлийн нэгэн хөдөлгүүр, нөөц, боломж, нийгмийн үнэт зүйл юм. Монголчууд бие биеэ дэмжиж, санаа тавьж, хамтдаа хөгжиж амьдардаг соёлтой ард түмэн.

    Би багш хүн. Багш байх үеэсээ л сайн дурын ажил хийж ирсэн. УИХ-ын гишүүн болсноос хойш залуучуудын хөгжлийн чиглэлээр оюутнуудад зөвлөгөө өгөх чиглэлээр их ажиллаж байна. Оюутнууддаа улс төр судлал, төрийн захиргаа, нийгмийн бодлогын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад мэргэжлээрээ өөрийгөө яаж бэлтгэх талаар менторшип хөтөлбөрийг зохион байгуулж байна. Мөн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ"-тай хамтарсан арга хэмжээнүүдэд байнга оролцож, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудалд оролцдог.

    УИХ- ын гишүүн М.Мандхай:

    -Ирээдүйд оролцоотой, нийгэмд манлайлалтай байх залуучуудыг сайн дурын үйл ажиллагаанд оролцуулах нь маш чухал юм. Төрийн зүгээс яаж хууль эрхзүйн орчныг эерэг болгох, аюулгүй байдал, сайн дурын үйл ажиллагааг идэвхижүүлэх талаас ажлуудыг хийх ёстой. Би оюутан байх үеэсээ сайн дурын олон үйл ажиллагаанд оролцдог байсан. Одоо ч охидыг идэвхижүүлэх, хөвгүүдийн эрхийн асуудал, залуучуудад зориулсан олон үйл ажиллагаанд сайн дураараа оролцож дэмжиж ажиллаж байна. 

    Олон улсын байгууллагууд сайн дурын үйл ажиллагаа хийж байсан хүмүүстэй хамтарч ажиллах дуртай байдаг. Мөн оюутан залуусын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хамгийн гол тулгуур нь нийгмийн идэвхитэй байдал буюу сайн дурын ажил юм. Хүүхдүүд ийм ажил хийснээрээ маш сайн хөгждөг. Хүүхэд дотогшоого бүрэг байсан бол олон нийтийн өмнө гарч илтгэл тавих түвшинд хэмжээнд хөгждөг талтай.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан