"Ажлын хэсгийн тоо ихдээд, яаман дээр бараг хүн алга"
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү "Монголын парламент сүүлийн үед хууль санаачлах, бодлого, хөтөлбөр хэлэлцэхээс илүү байнга албан тушаал хэлэлцдэг боллоо. Энэ намрын чуулган албан тушаал хэлэлцдэг, огцруулдаг чөлөөлдөг, томилдог чуулган болж хувирч байна. Монголчууд УИХ-аас иргэдийн амьдралд хэрэгтэй маш олон зүйлийг хүлээж байгаа" гэв.
УИХ-ын дарга Н.Учрал: "УИХ ямар ямар хууль баталсныг дүгнэх хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулж, анхааралтай ажигласнаараа бол тоогоо алдсан юм байна. УИХ-ын даргын захирамжаар батлагдсан ЗГ-ын ажилтай зэрэгцэж төрийн албан хаагчдыг тал талд дууддаг байдлыг зогсооно. Төрийн албан хаагчдыг ажлын хэсэг нэрээр тэр дуудсан, энэ ч хуралд сууж байгаа гээд Засгийн газар, УИХ-ын чуулганд ч дууддаг. Яаманд ажлаа хийж байгаа хүн алга. Би өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулсан 58 ажлын хэсгийг цуцална. Бүгдээрээ хийх ажлаа л хийе. Юу хийхээ мэдэхээ болилоо гэхэд юу хийхгүй вэ гэдгээ мэддэг байя. Өнөөдөр ажлын хэсгүүдийг цөөлж 7-10 тоонд барина, үүнээс цааш хэтрэхгүй" гэлээ.