gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байгалийн амьд музейг бүтээгчид

О.Батхишиг
Ногоон дэлхий
3 цаг 41 минутын өмнө
Twitter logo
О.Батхишиг
Twitter logo
Ногоон дэлхий
3 цаг 41 минутын өмнө
Байгалийн амьд музейг бүтээгчид

Хавар болохоор хамгийн их догдолдог хүмүүс хэн бэ? гэвэл би ургамал судлаачдыг л гэж хэлнэ. Яг өдийд тэд сонин, ухуур, хавтсаа зэхэн, хээрийн бэлтгэлээ базааж суугаа. Анхны нахиа цухуймагц ажилдаа гарцгааж  уулын таг, голын сайр, говь цөл, хээр тал, хангайн уулсаар хэрэн хэсэж, зүйл бүрийн ургамлыг бүртгэхээр яаран байгаа. 

Судалгааны ажил эхэлсэн л бол тэд хавраас намар хүртэл “гэрээ мартсан Гэсэр” аятай явцгаана. Сүүлийн ургамал хагдарсны дараа тэвхийтэл өрлөсөн хатаадсаа тэврээд лабораторийн ширээнийхээ ард сууцгаана. Тийн цуглуулсан дээж, хатаадсаа тодорхойлж, монтажлан, боловсруулж хээрийн ажлын үр дүнгээ тэд жинхэнэ утгаараа лабораторид амилуулна.

Эрдэм шинжилгээний ийм нэгэн нөр их хөдөлмөр, амьдралын өвөрмөц хэмнэлээр 40 жил зүтгэж, олон шавь нараа шинжлэх ухаанд хөтөлсөн хүн бол МУИС-ийн профессор, ургамал судлаач, доктор, зөвлөх профессор Б.Оюунцэцэг багш билээ.

Би түүнийг хээрийн судалгаанд гарахаас нь өмнө уулзахаар МУИС-ийн Биологийн тэнхимийн Ургамлын цуглуулгын (гербарийн) санг зорсон юм.

Ургамлын гербарийн сан гэдэг нь ургамлын олон янз байдлыг баримтжуулах, судлах, ургамлын дээжийг тодорхой аргаар хатааж, дарж, ангилан хадгалсан шинжлэх ухааны чухал мэдээллийн бааз юм.

Ургамал судлалын лаборатори гэх жижигхэн өрөөнд ороход царгас, цэцэгсийн зөөлөн үнэр анхилж, ургамлын хатаадас бүхий цагаан цааснуудыг нямбайлан өрсөн харагдана. Ил шулуухан яриатай доктор, шавийн хамт намайг угтаж бидний яриа гербараас эхлэв.

Ургамлын гербарийг анх Европт XVI зуунд Лука Гини хэмээх Италийн ургамал судлаач ургамал хатааж, хадгалах аргыг боловсруулснаар орчин үеийн гербарийн эхлэл тавигджээ.

Өнөөдөр дэлхий дээр олон улсын хэмжээнд бүртгэлтэй 3000 гаруй гербарийн сан байдаг. Хамгийн том гербарийн сан Англи, Францад байх ба энд дэлхийн сая сая ургамлын цуглуулга хадгалагдаж буй.

1958-59 онд ургамал судлаач профессор Ц.Жамсран, Б.Банзрагч нарын санаачилгаар МУИС-ийн гербарийн сан байгуулагдаж, 1984 онд олон улсын бүртгэлийн индекстэй болжээ. Одоо 45 мянга гаруй хуудас ургамалтай гербарийн санг Б.Оюунцэцэг багш шавь нарын хамт хариуцан ажиллаж байна.

Хамгийн эртний цуглуулгыг 1960 онд Ц.Жамсран, Н.Өлзийхутаг, Б.Банзрагч нар цуглуулсан байдаг. Гербари дээр ажиллаж байхад тухайн цуглуулагчийн түүхтэй танилцаж байгаа мэт санагддаг даа Б.Оюунцэцэг багш хэлж байсан юм. 

Монгол оронд 7620 зүйлийн дээд, доод ургамал бүртгэгдсэн. Үүнээс 2500  зүйлийн байгалийн цэцэгт ургамал МУИС-ийн гербарийн санд бий.

Баруун Европ төдийгүй шинжлэх ухаандаа түшиглэдэг олон улс гербарийн санг үнэ цэнтэйд тооцож, хэдхэн хүний хөдөлмөр дээр биш, улсын байгаль орчны бодлогын хүрээнд авч явдаг.

Гербарийн сан нь шинжлэх ухааны судалгаа, ургамлын олон янз байдлыг хадгалах, байгаль орчны өөрчлөлтийг судлах, боловсрол сургалт, эмийн болон эдийн засгийн онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл гербарийн сан нь зөвхөн ургамлын дээж хадгалах газар биш, харин байгалийн түүхийг хадгалсан “амьд архив” юм. Тэд ийм л боломжийг хойчдоо үлдээхийн төлөө асар завгүй хэмнэлээр ажиллацгаадаг аж.

Өмнө нь судлаачид ургамлын тоос, навчны хэмжилт, гадаад төрх байдалд тулгуурлан ангилал зүйг тогтоодог байсан бол сүүлийн үед молекул биологийн судалгааг эрчимтэй хийх болжээ.

Ингэснээр ургамлын зүйл бүрийг генийн түвшинд нарийн тодорхойлж, дэлхийд тэмдэглэгдээгүй шинэ зүйлийг илрүүлэх, ураг төрлийн хэлхээг тогтоох боломж бүрдсэн байна.

Энэхүү шинэ арга барилын үр дүнд доктор Б.Оюунцэцэгээр ахлуулсан баг сүүлийн жил гаруйн хугацаанд дэлхийн ургамлын аймагт өмнө нь бүртгэгдээгүй найман шинэ зүйлийг нээжээ.

"Оюутнууддаа хандаж хэрвээ шинэ зүйлийн ургамал олбол багшийнхаа нэрээр нэрлэж, энэ олон жил газар шагайж явсны минь утга учрыг бүрдүүлнэ шүү гэж тоглоом наргианаар ярьж мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл маань бодит болж, багийнхан маань Хэнтий аймгийн Баянхутаг сумаас олдсон шинэ зүйлийн хунчирыг Astragalus oyunicus Munkht.&Baasanm. гэж нэрлэсэн юм" хэмээн Б.Оюунцэцэг багш ярьж байв.

Зураг. Astragalus oyunicus Munkht.&Baasanm.

Шинэ зүйлийн нэрийг тухайн нээсэн судлаач болон багийнхан ярилцаж тогтоодог шинжлэх ухааны жаягтай. Тэд Баянхонгор аймгийн Их Богд уулаас олдсон ортуузын шинэ зүйлийг доктор Б.Оюунцэцэгийн багш, нэрт ургамал судлаач, эрдэмтэн, профессор Ц.Жамсрангийн алдраар Жамсрангийн ортууз (Oxytropis  jamsranii Munkht.&Bassanm.) гэж нэрлэсэн байна. 

Шинэ зүйлийн ургамлыг бүртгэж, нээнэ гэдэг судлаачдын хувьд олон жилийн уйгагүй хөдөлмөр, тэсвэр тэвчээрийн үр дүн байдаг.  Нэг жишээ дурдахад л өнгөрсөн зун судалгааны баг Баянхонгор аймгийн Их богд ууланд судалгаа хийж, 2960 метрийн өндөрт гарчээ. Тэр өндөрлөгт гарахад шөнөжин шуурч өглөө босоход битүү цас дарчихсан байсан гэх.

Сар, өдөртэй уралдаж ажилладаг тэдэнд байгалийн ямар ч араншинд зохицож ажиллахаас өөр сонголтгүй. Цасан шамарга хацар алгадсан хүйтэнд тэд судалгаа хийсний үр дүнд шинэ зүйлийн ургамлыг бүртгэсэн аж. 

Тухайн ургамлыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх хүртэлх үе шат амар биш. Хөндлөнгийн судлаачдын хяналтыг давж, баталгаажих хүртэл багагүй хугацаа зарцуулна. Олон улсын судлаачид бүх талаас нь хянаж, зөвшөөрсний дараа л сая албан ёсоор "шинэ зүйл" болж дэлхийд бүртгэгддэг байна.

Шинжлэх ухааны нарийн энэ салбарт хэрийн хүн тогтож ажилладаггүй, гагцхүү мэргэжилдээ дурласан хүмүүс л хүчин зүтгэдэг. Өдгөө энэ салбарт цөөхөн судлаач ажиллаж буй.  Тэд мориор, завиар, машинаар, явганаар хүрэх газраа зорьж, уул хадаар алхаж, ухуур, сонин, хавтсаа үүрэн судалгаагаа хийнэ. Зөвхөн ургамал түүгээд зогсохгүй, тухайн ургамлын тархалт, орчны мэдээллийг нэг бүрчлэн тэмдэглэнэ.

Судлаачид өдөржин түүсэн ургамлаа харлуулж, хөгцрүүлэхгүйн тулд орой бүр сонины завсар нямбайлан хийж хатаана.  Хээрийн судалгаа дуусахад тэдний ажил лабораторид үргэлжилнэ. Цуглуулсан ургамлаа засаж янзлан, зориулалтын цаасан дээр нааж, хаягжуулан, бар код болон тамгаар баталгаажуулна. 

Үүний дараа ургамлуудаа овгоор нь ангилан ялгаж, хайрцаглан хадгалдаг. Нэг үгээр хэлбэл, ургамал судлаачид байгалийн амьд музейг бүтээхийн тулд жилийн дөрвөн улирлын турш уйгагүй хөдөлмөрлөдөг байна.

Ийнхүү явж, судалгаа хийх санхүүжилт амар олддоггүй бөгөөд дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрүүдээс босгоно, зарим тохиолдолд өөрсдөө зардлаа бүрдүүлж явах тохиолдол ч бий.

Тэд олон улсын эрдэмтэдтэй нягт хамтран ажилладаг ба 45 жилийн турш тасралтгүй Монголд ирж судалгаа хийсэн Германы эрдэмтэн ч бий аж. Сүүлийн 10 жил Солонгос, Польш, Хятадын судлаачидтай хамтрах болжээ.

"Монгол шиг онгон байгалиараа байгаа экосистем дэлхийд ховор учраас олон улсын судлаачдын сонирхлыг маш их татдаг. Урьд нь бид олон улсын судалгааг гайхаад л өнгөрдөг байсан бол өнөөдөр тэдний түвшинд зэрэгцэж, зарим талаар уралдаж явна.

Гэвч төрийн бодлого, тендерийн тогтолцоо бодит судалгааг урагшлуулахаас илүү хүнд суртал үүсгэдэг нь харамсалтай. Байгаль хамгаалал гэж ярьдаг ч яг судлаачид дээрээ, судалгаан дээрээ төвлөрөх нь дутмаг байна. Уг нь улс бодлогоор дэмжвэл манай ургамлын салбарын судалгааны нөөц хязгааргүй" хэмээн Б.Оюунцэцэг багш хэлж  байлаа.

УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ, ЗӨВ УРГАМАЛ ДЭЭР НЬ ОНООЖ ХЭРЭГЛЭХ НЬ ЧУХАЛ
 
Монголчууд эрт дээр үеэс байгалийн ургамлыг эмийн зориулалтаар хэрэглэж ирсэн баялаг уламжлалтай. Гэвч өнөө цагт "биед сайн" гэх нэрийдлээр ургамлыг дур мэдэн, дам яриагаар хэрэглэх нь эрүүл мэндэд аюултай болохыг судлаачид анхааруулж байна. Ургамал бүр дотроо олон зүйлтэй бөгөөд зөвхөн тухайн зүйл эмийн ургамлыг, тунгаар хэрэглэж байж л эм болдог. Хэрэв буруу зүйлийг нь түүж хэрэглэвэл тэр нь эм биш, хор болох эрсдэлтэй.

Жишээлбэл, гадуур "Юмдүүжин" эсвэл "Вансэмбэрүү" сайн хэмээн зардаг ч тэр нь яг тухайн ашигтай зүйл нь мөн үү гэдэг эргэлзээтэй. Вансэмбэрүү болгон биед сайн гэсэн үг биш бөгөөд дотроо олон өөр зүйл байдаг.

Цар тахлын үеэр "Хунчир сайн" гэх цуу яриагаар гадуур энэ ургамлыг ихээр борлуулсан. Гэвч нарийн судалж үзэхэд өөр зүйл хунчирын үндсийг савлаад зарж байсан тохиолдол цөөнгүй. Энэ бол мэдэхгүйгээс үүдэлтэй аюул юм. Азийн өндөр хөгжилтэй орнуудад ямар ургамлыг хүнсэнд, алийг нь эмийн зориулалтаар хэрэглэх вэ гэдгийг маш нарийн ялгаж салгадаг бөгөөд иргэд нь ч суурь мэдлэг сайтай байдаг.

Тиймээс уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв ургамал дээр нь оноож хэрэглэх соёл манайд ус агаар мэт хэрэгтэй байгааг ургамал судлаачид онцолж байлаа.

Шинжлэх ухааны нөр их хөдөлмөр, байгаль дэлхийгээ гэсэн чин сэтгэлээр жигүүрлэсэн ургамал судлаачид маань удахгүй хээрийн судалгаандаа мордох гэж байна. Тэд зөвхөн шинэ зүйл нээхийг зорихоос гадна ургамлын аймгийн олон янз байдал, тархац, нөөц, экосистем дэх үүргийг судлан таньж, үнэлж, хамгаалах их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байдаг.

Монгол орны байгалийн өв, шинжлэх ухааны мэдлэгийн санг баяжуулах энэ үйл хэрэг нь тасралтгүй үргэлжлэх бүтээлч хөдөлмөр бөгөөд ургамал судлаач бүрийн зүтгэл, сэтгэл шингэсэн үнэ цэнтэй ажил ажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан