УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ЗГХЭГ-аас өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэх Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарт урт хугацаанд 5 их наяд төгрөг зарцуулна. Ийм мөнгийг нэг дор зарцуулах боломжгүй. 500 тэрбум төгрөгийг малчдад хөнгөлөлттэй зээл болгон болгоно.
Малчид өөрсдөө хоршиж, мал аж ахуйн салбараа дараагийн шатанд гаргах цаг болсон. Гэхдээ хоршоо гэхээр хүмүүс өмнөх загварыг л бодоод байна. Манай улсад 5000 орчим хоршоо бий ч хөрөнгө оруулалтгүйн улмаас идэвхтэй ажиллахгүй байна. Үнэгүй машин техникээр хангасан, хуц ухныг нь үнэгүй өгөөд малчдын амьдрал дээшилсэнгүй. Малчин өрхүүд дунджаар 600 мянган төгрөгийн алдагдалтай амьдарч байгаа тул Засгийн газар тэдэнд хөрөнгө оруулж, алдаж олонх боломжийг олгох нь зөв.
Малчин айлын сарын орлого 1.5 сая, зардал нь 2:1 сая төгрөг байна. Малын хашааны стандартыг ХХААХҮЯ батлах нь зөв. Энэ хуулийг батлаад бүх малчин шууд хоршооны гишүүн болохгүй. Энэ үйл явц аажмаар хэрэгжинэ. Малчид хоршоонд нэгдэж, хамтран ажилласнаар үр дүн нь арван жилийн дараа гарна. Бид малчдаа чинээлэг болгох бодлого баримталж, энэ салбарыг либералчилна.
Зудын эсрэг авсан арга хэмжээнд Засгийн газар энэ онд нийт 30 тэрбум төгрөг зарцууллаа. Үүний 20 тэрбум төгрөгийг ОБЕГ зам даваа нээх зэрэгт зарцуулсан. Ус цаг уурын байгууллагын техник хэрэгслийг шинэчлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулна. Бид малчдаас судалгаа авахад ган зуд хамгийн том бэрхшээл гэж хариулсан. Иймд тэдэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Баян-Өлгий аймгийн удирдлагууд өвс, тэжээлийн тендерийг зуд болсны дараа хоёрдугаар сард зарласан. Өвөлжилт хүндэрсний дараа тендерээ зарласан. Аймгийн удирдлагууд тун хариуцлагагүй ажилласан тул Засгийн газар үүнд хяналт тавина уу гэв.
УИХ-ын гишүүд залуу малчдын халааг хэрхэн бэлдэх, малгүй болсон малчдыг хэрхэн малжуулах талаар асуув. Мөн УИХ-ын гишүүн Х.Өнөрболор эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй малчид бий. Тэд энэ хуулийн гадна үлдэх юм уу гэж асуулаа.
Д.Амарбаясгалан сайд: Хоршоонд нэгдэж, түүхий эдээ боловсруулсан, нэмүү өртөг шингээсэн хөдөлмөр эрхлэх бүх малчинд энэ хууль үйлчилнэ. Хөнгөлөлттэй зээлийг арилжааны банк өөрийн эх үүсвэрээс олгоно. Би хоршооны төлөөлөлтэй уулзахад хөрөнгө оруулалтын эх үүсвэр дутмаг байдаг талаар их ярьсан.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хорооны даргын хувьд хуулийн төслийн 6.1.9-т жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд зохицуулалт хийх эрх олгохоор тусгасныг дэмжихгүй. Мөн 6.2.Энэ хуулийн 6.1.9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө гэжээ.
Энэ заалт Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчинө, Засгийн газарт давуу эрх олгосон байна. Хуулийн зорилгыг дэмжинэ, гэхдээ арга зам нь буруу. Өөр эх үүсвэрээс гаргаж болохгүй юу? Эсвэл төсвөө тодотгоё.
Сангийн сайд Б.Жавхлан: Энэ заалтыг цар тахлын үеэр нэмсэн. Яаралтай, онцгой үед л энэ заалт хэрэгжинэ. Зудын нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн тул энэ заалтыг хуулийн төсөлд оруулсан. Хэдий 6 сая мал хорогдсон ч төсвийн орлого буураагүй байна. Тэгэхээр төсвийг тодотгох шаардлага одоогоор гараагүй тул энэ оны баталсан төсөв дотроо зохицуулах зорилго тавьсан. Урсгал зардлаа хэмнэж, тэр зардлыг зарцуулна. Энэ хууль нэг удаагийнх биш. Ирэх жил ч үргэлжилнэ. Бид төсвөө хөл дүнгээр хамгаалахыг зорьсон.