Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам амжилттай болж өчигдөр шилдгүүдээ шалгарууллаа.
Наадмын хүрээнд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын буюу 15 орны шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулсан билээ. Харин уралдаанд нийт есөн орны 14 кино өрсөлдсөн юм.
Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино - "Эргэж ирэхгүй намар" МУСК
Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл - Францын "Амьтдын ертөнц" кино
Шилдэг баримтат кино - Америкийн "Шилжилт" кино тус тус шалгарлаа
Монгол, БНСУ, АНУ-ын нийт таван шүүгч кино уран бүтээлүүдийг шүүсэн юм. Наадмын зохион байгуулагч болон зарим шүүгчийн сэтгэгдлийг нь сонирхлоо.
"ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР" КИНО СЭТГЭЛИЙГ МИНЬ МАШ ИХ ХӨДӨЛГӨСӨН
"Хархорум" наадмын шүүгч, БНСУ-ын жүжигчин Ким Хэ На:
- Би Монголд анх удаа ирлээ. Маш богино хугацаанд ирсэн ч гэсэн Монголын кино уран бүтээлчидтэй танилцаж, хэсэг хугацаанд Монгол орны талаар таньж мэдлээ. Ирэхээсээ өмнө тодорхой төсөөлөлтэй байсан ч ирээд хүлээлтээс минь илүү давсан сайхан сэтгэгдэл үлдээсэн. Монголд дахин ирж Монголын кино уран бүтээлчидтэй хамтрах их хүсэлтэй буцах гэж байна.
- Та "Хархорум" кино наадмын шүүгчээр ажилласан шүү дээ. Өрсөлдсөн бүх бүтээл хүний эрхийн талаарх асуудлыг хөндөж байгаа ч та чухам юуг чухалчилж шүүлтээ хийсэн бэ?
- Тийм ээ, бүгд хүний эрхийн талаар өгүүлж байгаа тул тухайн сэдвийг хоёрдугаарт тавьсан. Нэгдүгээрт, тухайн кино миний сэтгэлийг хэр хөдөлгөж чадаж байгаа нь их чухал байлаа. "Эргэж ирэхгүй намар" кино сэтгэлийг минь маш их хөдөлгөсөн. Монголын уламжлалт соёл, тэр дундаа оршуулах ёс заншил, хүн хоорондын харилцааг харуулсан, жүжигчдийн ур чадварыг маш сайн илтгэсэн, чанартай бүтээл болсон гэж бодож байна.
- Зураг авалтыг нь Монголд хийсэн, Өмнөд Солонгосын телевизүүдээр гарч буй “Strong Girl Nam Soon” буюу “Хүчирхэг охин Нам Сүн” кино өдгөө амжилттай хүрч байна. Манай хоёр орны кино уран бүтээлчдийн хамтрал амжилттай байгааг харах бид бүгдэд сайхан санагдаж байна. Энэ талаарх таны бодол?
- Тийм ээ, тантай санал нэг байна. Бидэнд ч мөн сайхан санагдаж байгаа. Соёл урлагийн салбарт хоёр тусдаа улс гэдэг утгаар биш, нэг баг болж хамтран ажиллавал аль аль талдаа кино урлагийн салбарт дэвшилттэй, тустай байх болов уу гэж бодож байна. Нөгөөтээгүүр Өмнөд Солонгост байхгүй үзэсгэлэнт байгалийн тогтоц Монгол оронд байдаг.
"БИ МОНГОЛД 25 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ИРЖ БАЙНА"
"Хархорум" наадмын шүүгч, Оскарын /баримтат кино төрөлд/ хоёр удаагийн шагналт найруулагч Малколм Кларк:
- Би 25 жилийн дараа Монголд дахин ирж байна. Улаанбаатар хотын барилга байгууламж нэмэгдэж, хүрээгээ тэлсэн ч агаарын чанар нь мууджээ. Нийт тав хоногийн хугацаатай ирсэн ба олон сайхан кино үзэж, уран бүтээлчидтэй уулзаж ярилцсан маш завгүй ч үр дүнтэй өдрүүд байлаа.
Хамгийн гайхалтай нь Монгол кинонуудын чанар маш их сайжирчээ, энэ талаар өмнө нь анзаараагүй миний хувьд их сайхан санагдлаа. Монголчууд кино урлагийн салбарт чанартай бүтээлүүд хийж байна гэж би хувьдаа бодож байна. Монголд жилд дунджаар 100 гаруй кино шинээр "төрдөг" нь энэ жижиг зах зээлийн хувьд маш гайхалтай үр дүн. Тэр дундаа чанартай бүтээлүүд шүү. Учир нь олон улсын зарим зах зээлд кино бүтээлүүд нь тийм ч чанартай биш байдаг ч монголчууд харин өндөр стандартын кино хийж буй нь сайхан санагдлаа.
"ХАРХОРУМ" КИНО НААДМЫГ ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛНА
"Хархорум" наадмын Гүйцэтгэх захирал Ч.Мөнхзул:
- "Хархорум" наадам Монголд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхийн алдартай найруулагчдын шилдэг уран бүтээлүүд зургаан хоногийн турш үзэгчдэд хүрч, кино урлагаар "амьсгалсан" өдрүүд болж өнгөрлөө. Мөн бид "Хархорум" наадмынхаа шилдгүүдийг шалгарууллаа. Наадамд 15 орны шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулсан бол уралдаанд нийт есөн орны 14 кино өрсөлдсөн.
Ази тивдээ анх удаа хүний эрхийг чухалчилж "Хархорум" наадмаа зохион байгууллаа. Бүх кино хүний эрхийг дээдэлсэн, аливаа ялгаварлалаас ангид байхыг сануулсан, асуудал хөндсөн агуулгатай юм. Бид энэ жилийн наадмаа Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаныг 75 жилийн ойд зориулж зохион байгуулсан ба цаашид жил бүр ямар нэгэн сэдвийн хүрээнд тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.