Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газартай хамтран "Жайпурын фут төсөл"-ийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д Энэтхэгийн Засгийн газрын Гадаад хэргийн яамнаас бүрэн санхүүжүүлэлттэйгээр энэ оны есдүгээр сарын 29-нд албан ёсоор эхлүүлсэн.
Төсөл нь Энэтхэгийн нэр хүндтэй байгууллага болох Бхагван Махавир Викланг Сахаята Самити (BMVSS)-ээр дамжуулан 50 хоногийн хугацаатай хэрэгжиж энэ сарын 09-нөөр дуусаж байна.
BMVSS нь 21 оронд Жайпурын хиймэл хөлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, 2 сая гаруй хүнд хиймэл эрхтэн, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж үр шимийг нь хүртээжээ. Протез хийх технологи нь хөнгөн, хэрэглэхэд хялбар, өмсөхөд эвтэйхэн ба "Rapid Fit" арга нь хөтөлбөрийн үр ашгийг улам нэмэгдүүлж, олон ашиг хүртэгчдэд цаг тухайд нь тусламж үзүүлэх боломжийг олгодог юм.
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн протезийн хөгжлийн төв зэрэг орон нутгийн протез, ортопедийн салбарын мэргэжилтнүүд Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй хамтран эдийн засгийн үр ашигтай төсөлд шинэ ур чадвар, технологи эзэмшүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд өдөр бүр 15 орчим хүнд хиймэл хөлний протез хийлгэхээс гадна протезийн арчилгаа, нөхөн сэргээх арга техник, хөдөлгөөний эмчилгээ, гэмтлийн дараах стрессийг удирдахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт явуулах зорилготойгоор ажиллаж Өнөөдрийн байдлаар энэхүү чухал хүмүүнлэгийн төсөл нь Монгол улсын өнцөг булан бүрээс 581 иргэнд үйлчилсэн бөгөөд өвдөгний дээд хэсэгт 298, өвдөгний доод 308, гарны үений 39 ширхэг зэрэг нийт 645 ширхэг хиймэл эрхтэн суулгаж үйлчилжээ.
Нэмж дурдахад Монгол улс даяарх сэргээн засах төвүүдийн мэргэжилтэн, техникийн ажилтнууд Жайпур Фут төслийн мэргэжилтнүүдээс суралцах үнэ цэнтэй боломж байлаа.
Эх сурвалж: Энэтхэгийн ЭСЯ